Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу

2024-09-06 Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Сайн карт ашигладаг иргэд Та бүхэн Тавантолгой түлш ХХК лавлах утас 7011-9400 рүү хандаж картаа шалгуулж өвлийн бэлтгэлээ хангана уу. Иргэн та шинээр карт авах бол: 1. Иргэний үнэмлэхийн хуулбар 2. Угаарын хийн мэдрэгч 3. Хас банкны дансанд 3000 тушаагаад баримт авах 4. Түр оршин суугч бол хорооны тодорхойлолт авах Дээрх материалыг бүрдүүлж Талбайн баруун талын 1072 байрны 115 тоотоос авна уу. Лавлах утас: 7011-9400

Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар

2024-08-28 2024-2025 оны галлагааны улиралд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллах бөгөөд борлуулагч болох хүсэлтэй иргэдийн шаардлага хангасан хүсэлт, материалыг цахим хэлбэрээр хүлээн авч, шаардлагатай хороодын 128 байршилд цэг сонгон шалгаруулалт зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг - https://ttt.mn/seller

Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа

2024-08-24 Тавантолгой түлш компанийн Захиргаа Удирдлагын Газар, Авлигатай тэмцэх газартай хамтран компанийн удирдах ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Комиссар С. Баярцэцэг, Комиссар А. Тунамал-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын ойлголт ба гэмт хэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Сургалтанд Үйлдвэр, Газар, Хэлтсийн 20 орчим удирдах албан тушаалтнууд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг авч, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа

2024-08-14 Тавантолгой түлш компанийн удирдлагууд 2024-2025 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Зүүн үйлдвэрт хийгдэж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн I болон III цехийн тоног төхөөрөмж, шугамын урсгал засварын ажил дуусч бүтээгдэхүүн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хийгдэн ажиллаж байгаа бол II цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлт угсралтын хүрээнд 4 ком холигч төхөөрөмж, 50 тн/цагийн хүчин чадалтай хатаагч төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэвлэгч төхөөрөмжийн суурь бетоны ажил дуусаж угсралтын ажлууд эхлээд байна. Мөн уутат фильтер болон хагас автомат галлагааны зуух угсрагдаж дуусан, зуухны галын хотолын тоосгон өрлөгийн ажил, савлагааны хэсгийн шахмал түлш савлах хагас автомат 8 ко машинаас 6 ком машиныг суурилуулж дагалдах шат тавцангийн ажлууд үргэлжилж байна. II цехийн бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 1нд дуусаж, туршилт тохируулгын ажлууд хийгдэж эхлэх юм.

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа

2024-08-09 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын дарга, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Цэрэндоржийн Лхагвасүрэнг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагналаа. Ц.Лхагвасүрэнгийн хувьд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчаар ажиллаж байсан юм. Түүний төр улсдаа зүтгэсэн хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлийг үнэлж Бэрхийн уурхайн 70 жилийн ойгоор ийнхүү Гавьяат хэмээх хүндтэй цолоор шагнаж байгаа юм.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.