Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас

ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол УлсаасУИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюу IM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und BrandenburgerTor номоороооролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж үндэснийхээ хувцсааиж бүрэн өмсөж,ном судраадээдлэгч монголчуудын эртний заншлаарномоо торгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулгакинонуудбүтээнирж ном сонирхогчдод толилууллаа.Германд нэр хүндтэй Eulenspiegel Gruppeхэвлэлийн газрынэзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, дэлхийд улам бүр ховордож буй Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өвөрмөцөөр өгч,ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичжээ. Д.ТэрбишдагвынУЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин буюуIM JAHR DES ROTEN AFFEN Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor номөөрийнх ньамьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ монгол зан заншил, өв соёл, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг Монголын эртний ба одоогийн түүхтэй холбон өгүүлжээ. Д.Тэрбишдагва Ном бол хэл, орон зай үл хамааран соёл, түүх, мэдлэгийг түгээж байдгаараа гайхамшигтай. Монголчууд бид дэлхийд өөрсдийгөө эерэгээр харуулах, улсаа сурталчлах, аялал жуулчлал татах, гадаад ертөнцтэй олон салбарт холбоо тогтооход гарцаагүй түүх, өв соёлоо танилцуулах нь чухал ач холбогдолтой. Дэлхийд өвөг дээдэс маань тамгалж үлдээсэн монголчуудын нэрийн хуудас юм шүү дээ. Олон залуус, уран бүтээлчид ном, хэвлэлийн салбарт хүч сорьж, далай мэт гүн, тал мэт өргөн номын зах зээлийг сайтар судлан дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг түгээгч номын яармагууд гэх мэт сувгуудыг ашиглаж, оюуны чадамжинд суурилсан бүтээлүүдийг олон олноор бүтээж, Монголоо сурталчилаасай гэж хүсч байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов. Түүний Франкфуртын олон улсын номын яармагийн хаалт дээр хэлсэн үгийг хүргэж байна.

БШУЯ: Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтажээ. Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм. Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоогэжБоловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Л.Энх-Амгалан: Ойрын хугацаанд 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тодрууллаа. ТэрбээрӨнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 2-5 нас бол цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх боловролын нас. Гэвч энэ хичээлийн жилд яагаад зөвхөн 4, 5 настнуудыг цэцэрлэгт хамруулсан бэ гэвэл коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Өнөөдрийн байдлаар 2-3 настнуудын 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдаадбайна. УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийгээд, нааштайдүгнэлт гарах юм бол удахгүй, магадгүй арваннэгдүгээр сарын 1-нээс 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулна. Улсын хэмжээнд хоёр настай 42 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг юм билээ. Харин хавар хүртэл 10 орчим мянга нь цэцэрлэгээ таслахгүй явдаг. 30 мянга орчим нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-нд цэцэрлэгт бүртгүүлсэн хоёр настнуудын3/4нь цэцэрлэгтээ явдаггүй. Энэ нь томуугийн өвчлөл, хүйтний улиралтай холбоотой байдаг. Гэвч 2-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж хуульчилсан болохоор эрсдэлийн үнэлгээ хийгээд 2, 3 настнуудыг ойрын хугацаанд цэцэрлэгт хамруулна гэлээ.

Фрайбургийн их сургуулийн профессор Ч.Дуламсүрэнг ШУ-ы тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав

ХБНГУ-ын Фрайбургийн их сургуулийн Байгаль орчин, байгалийн нөөцийн факультетын Хэрэглээний ургамлын экологийн тэнхимийн профессор Ч.Дуламсүрэнг Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Доктор, профессор Ч.Дуламсүрэн нь дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж байгаа манай шилдэг эрдэмтэн юм. Тэрбээр энэ салбарт 24 жилийн хөдөлмөрөө зориулжээ. Ч.Дуламсүрэн нь 2004 онд ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн докторыг Summa cum laude үнэлгээтэй хамгаалсан анхны бөгөөд цорын ганц Монгол доктор юм байна. Түүний судалгааны ажлын гол сэдэв нь ойн эко системийн үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт ойн эко системд үзүүлэх нөлөө ургамлын экологи, экофизиологи, ургамлын аймгийн олон янз байдал зэрэг юм. Доктор профессор Ч.Дуламсүрэн нь нэг сэдэвт бүтээл 2, хамтын бүтээл 2, олон улсын импакт өндөртэй сэтгүүлд 71 өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгосон байна. Түүний өгүүллийн тандалт ишлэлийн тоо 1356-д хүрсэн. Энэ хугацаанд түүний удирдлаганд Монголын олон эрдэмтэн ХБНГУ болон ОХУ, Герман, Украйн Иран, Хятад гээд олон оронд суралцаж эрдмийн зэрэг цолоо амжилттай хамгаалсан юм. Эх сурвалж: БШУЯ

Боловсролын салбарт ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст шагнал гардууллаа

Монгол Улсын Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулан өглөө. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР: БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Чойдогдэмэдийн Энх-Амгалан Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28-р сургуулийн сургалтын менежер Цэдэвдоржийн Мягмаржав ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР: БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Самбуудаваагийн Нансалмаа Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн бага ангийн ахмад багш Тогтохын Лхагвасүрэн ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР: БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Оюунбилэгийн Дүнжиннамдаг БШУЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Цагаан-Өвгөний Бумангэрэл БШУЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Чимэдрэгзэнгийн Баярмаа БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Төмөрбаатарын Сумъяа Нийслэлийн ерөнхий боловсролын 115-р сургуулийн сургалтын менежер Дуламжавын Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медалиар дэд сайдын туслах бөгөөд гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Сайнбилиг нарыг тус тус шагналаа. Эх сурвалж: БШУЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.