Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлнэ
2021-11-24 08:15:33 Нийтлэгдсэн: БоловсролОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Краминцев Сергей Анатольевич тэргүүтэй төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярөчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцжээ. Монголын талаас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийг үе шаттайгаар ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, Монгол-ОХУ хамтарсан сургууль болгох саналыг тавив. Мөн орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хэлний чадавхыг сайжруулах чиглэлээр МУБИС болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллахаар болов. Эх сурвалж:БШУЯ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Кудайбергенович Абдрахмановтай цахим уулзалт хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудлаарх дээд комиссар нар 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уулзалтын үеэр олон улсад олон хэлний боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй туршлага, шинэ санааг судлах, нутагшуулах ажлыг туршилтын сургуулиудын хүрээнд хийхээр төлөвлөж байна. Багшийн хос хэлний боловсролын түвшин, хэл, соёлын ялгаатай хүүхэдтэй ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Ялангуяа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Төв Азийн боловсролын хөтөлбөрөөс зохион байгуулж буй сургалтад багш, удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах хэрэгцээ байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Сайдын дэвшүүлсэн саналыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ. Олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх чиглэлээр: - Сургалтын толь бичиг боловсруулж, туршилтын сургуулийн 4,6 дугаар ангийн сурагчдад зориулан хэвлээд байна. Математик, байгалийн шинжлэл, дүрслэх урлаг, биеийн тамирын хичээлийн 1-6 дугаар ангийн, биологийн хичээлийн 6-7 дугаар ангийн үндэсний хэмжээний сурах бичигт орсон зарим нэр томьёог казах, тува хэл дээр орчуулсан. Сургалтын толь бичигт монгол-казах хэл дээр нийт таван хичээл, монгол-тува хэлний сургалтын толь бичигт нийт дөрвөн хичээл орсон байна. - Кыргыз, Казахстаны багийн туршлагаас судалж, өөр хэл дээр байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, материалыг монгол хэл дээр орчуулах ажил үргэлжилж байна. - Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын Төв Азийн боловсролын төслөөс эрхлэн гаргадаг Диалог сэтгүүлийн зарим дугаарыг Боловсролын хүрээлэнгээс монгол хэлэнд орчуулан түгээсэн. - 2020-2021 оны хичээлийн жилийн 1-2 дугаар улиралд орох бага, дунд, ахлах ангийн эх хэлний (тува, казах) 358 теле хичээлийг боловсруулж, бичлэг хийж, хичээлийн нөөц бэлдэх зэрэг чиглэлээр теле хичээлийг орон нутагт зохион байгуулсан. Мөн сургалтын 104 жишиг контентийг тува, казах хэл рүү орчуулах ажлыг сектороос хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, тува хэлээр 64, казах хэлээр 64 контентийг орчуулан хүргэв. - Үндэстний цөөнхийн хүүхдийн эх хэлний боловсролд анхаарал хандуулж 1-5 дугаар ангийн тува, казах хэлний дасгал ажлын дэвтрийг боловсруулсан. Дасгал ажлын дэвтрийг хүүхэд өөрөө бие даан гүйцэтгэж агуулгын хоцрогдлоо арилгах бөгөөд даалгаврууд нь хөнгөнөөс хүнд чиглэсэн, хүүхдэд хүндрэлгүй, сонирхолтой байдлаар боловсруулсан зэрэг ажлуудыг хийсэн. Эх сурвалж: БШУЯ
ОХУ-д тэтгэлгээр суралцах суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав
2021-11-10 08:37:10 Нийтлэгдсэн: Боловсрол ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу Портфолио шалгаруулалт хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Портфолио шалгаруулалт зохион байгуулах журам ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээhttps://education-in-russia.co...цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертын комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ. Экспертын комисс нь горилогчийн баримт бичгийг шалгахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд: Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо Цаашид суралцах чиглэлийн голлох хичээлийн дундаж оноо Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Улаанбаатар хот дахь Русский домоос зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн арга хэмжээ, урлагийн уралдаан, тэмцээн гэх мэт) Суралцах чиглэлээр олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэл: Олон улсын арга хэмжээнд оролцсон байдал (Ялалтын баяр, олон нийтийг хамарсан буюу тотал, угсаатан зүйн цээж бичгийн уралдаан) Горилогчдын бичиг баримтыг судлахдаа олимпиадын ялагч, шагналт байранд орсныг харгалзан үзнэ. Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэж буй горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжээтэй цаасан дээр зурсан бүтээлээ (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсаргах шаардлагатай. Өнгөт харандаа, гуаш, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт) Биет зүйлсийн дүрс (харааандан зураг), тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт) Гортиг, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж зурсан шугам зураглал.
ЗГ хоорондын хэлэлцээрээр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
2021-11-09 08:41:10 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс дипломат харилцаагаа 1950 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын тэтгэлгээр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженерийн чиглэлээр оюутнуудыг суралцуулж байна. Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Элчин сайдын яам Румын улсыг хавсардаг. Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад 9, Румын улсад жил бүр дөрвөн монгол иргэнийг Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тэтгэлгээр суралцуулдаг юм. Цаашид Монгол, Болгар, Румын улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг дэмжиж, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялгангуяа их, дээд сургуулиуд хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр суралцдаг оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв.
Л.Энх-Амгалан: Эрүүл, чийрэг иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана
2021-11-04 10:57:11 Нийтлэгдсэн: Боловсрол Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй Олимпын зөвлөлийн удирдах ажилтны зөвлөгөөнд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Энэ үеэр БШУ-ы сайд хэлсэн үгэндээ Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэв. 2024 оноос суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх бэлтгэлийг хангаж байна. Шинэчлэлийг хийхдээ багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд эрүүл, чийрэг иргэнийг хөгжүүлэх бидний энэ ажилд та бүхний оролцоо чухал болохыг онцоллоо. Зөвлөгөөнөөр олимпизм ба олимпын боловсрол, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, олимпын соёл, хүмүүжил үнэт зүйлс, олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн наймдугаар сард Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо байгуулагдсан. Ерөнхий сайд ахалж, БШУ-ы сайд орлогч даргаар нь ажиллаж буй тус хороотой МҮОХ нягт хамтран ажиллаж байнагэж БШУЯ-наас мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй