Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна
2021-09-24 10:37:53 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Өмнөговь аймагт их, дээд сургуулийг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцуулсан байна.ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай билээ. Мөн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллана. Хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн давхардлыг арилгах замаар орон нутагт их сургуулиудын хотхон байгуулна
2021-09-23 11:37:12 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Их, дээд сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгож орон нутагт хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. АШУҮИС:1969 онд Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. Нийт 2000 хүний хүчин чадалтай ч 879 оюутан суралцаж байна. Өнөөдрийн байдлаар 84 багш, ажилтантай. Ажилтнуудын зүгээс төрийн албан хаагчийн 36 сарын нэмэгдлийг шийдвэрлэж өгөхөд анхаарах, сургуулийн дэргэдэх сувиллын зөвшөөрлийн асуудлыг хөндөж байлаа. Үүнээс гадна их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм. ШУТИС:ШУТИС-ийн орон нутаг дахь ганц бүрэлдэхүүн сургууль юм. Хоёр хичээлийн байр, 300 ортой дотуур байртай. 3000 оюутны хүчин чадалтай ч одоогоор 1102 оюутан суралцаж, 109 багш, ажилтан ажиллаж байна. Энэ тоог гурав дахин өсгөх бүрэн боломжтой юм. Боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдсан. Лаборатори нь тус сургуульд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Үйлчилгээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага байгааг удирдлагууд нь хэлж байлаа. ХААИС:ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургууль 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2000 оюутны хүчин чадал бүхий хоёр хичээлийн байр, 350 ортой дотуур байртай. Одоогийн байдлаар 444 оюутан суралцаж, 73 оюутан дотуур байранд амьдарч, 74 багш, ажилтан ажиллаж байна. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж энд бий. Дархан-Уул аймагт их сургуулийн хотхон байгуулахдаа оюутнуудад зориулсан төлбөрийн хөнгөлөлт, тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг багш, ажилтан, ажиллагчдад олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт аймгийнхныг хамруулахад анхаарч ажиллах юм. Эх сурвалж: БШУЯ
"Халдварын тохиолдол буурвал 5/9 хувилбарын танхимаар хичээллэх тоог үе шаттай нэмнэ"
2021-09-14 10:37:21 Нийтлэгдсэн: Боловсрол2021-2022 оны хичээлийн жилийн зохион байгуулалт, явцын тоон мэдээллийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Энэ үеэрБШУ-ны сайд Л.Энх-АмгаланНэгэнт нээсэн бол сургуулийг дахиж хаахгүй гэсэн зорилго тавьж байгаа. Нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ есдүгээр сарын 1-нд 19 хувь байсан бол хоёр долоо хоног хичээллэсний дараа өсөөгүй. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авч байна. Тиймээс бид цаашид сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр үргэлжлүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдварын тохиолдол буурвал 5/9 гэсэн тоог нэмнэ. Өөрөөр хэлбэл танхимаар хичээллэх тоог үе шаттайгаар нэмэх юм. Халдварын тохиолдол буурахыг харж, эрсдэлийн үнэлгээ хийж байж хоёр, гурван настнуудаа цэцэрлэгт авна. Томуугийн вакцин тодорхой үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт байна. Үдийн хоол болсноор сургуулиудад маш их эрсдэл дагуулж байна гэж яригдаж байгаа учир судалгааны ажлын хэсэг байгуулна. Үдийн хоолноос болоод халдвар нэмэгдвэл үүнийг түр хугацаанд хойшлуулна гэж тооцоолж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг есөн сургуулийн зургаа нь хичээлээ хоёр ээлжээр зохион байгуулж байна. Гурван сургуулийн хувьд түрээсийн байрын засвар хийхээр болсон тул энэ асуудал түр хүлээгдэж байгаа.Зориулалтын бус байранд нэг ч сургуулийг хичээллүүлэхгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувь нь сургууль, цэцэрлэгээс хамаарч байна гэж байгаа болохоор 25 цэцэрлэг дээр ээлжийн багш ажиллуулж байгаа. Цаашид ээлжийн багш ажиллуулах санхүүгийн боломжуудыг хайна. Сэтгэл зүйчдийг ЕБС дээр ажиллуулж байна. Нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо өөрчлөх ёстой. 2022 оны улсын төсөвтцэцэрлэггүй, бага сургууль, дунд сургуульгүйбайгаа газарт анхаарал хандуулна.КОВИД-19-өөс үүдсэн хоцрогдлыг нөхөхгурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Тиймээс улс даяар боловсролын чанарын судалгааг эхлүүлнэ. Боловсролын зээлийн сангаас өмнөх онд олгогдож байсан зээлүүд бүгд олгогдоно. Дэлхийн шилдэг 100 сургуульд орсон хүүхдүүдэд өгөх санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Дэлхийн шилдэг 100 сургуульд бакалавр гэхээсээ илүүтэй магистр, докторын оюутнуудыг хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсролын салбартай холбоотой гомдлыг 1800-1001 дугаараар холбогдож өгөх хэрэгтэйгэлээ.
Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье
2021-09-06 09:54:57 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан элсэлтийн ерөнхий шалгалттай холбогдуулан өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр ЭЕШ-ын тест задраагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Шалгалтын дүнд итгэхгүй байгаа бол гомдол гаргаж болно.ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна.Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрддүгнэлт хийнэ, алдаагаа засна хэмээн бичжээ. Мөн Суралцагчдын шалгалт өгсөн хуудсыг дугтуйнд битүүмжлэн Тагнуулын ерөнхий газарт хадгалдаг. Шалгалт өгсөн хүүхэд эцэг эхтэйгээ хамт очоод тухайн хуудсаа аваад машинаар уншиж гаргасан шалгалтын дүнтэй харьцуулж үзэх боломжтой. Цаашдаа шалгалт авдаг 10 хичээлийг эргэж харах болон хичээл тус бүр дээр ангилал тогтоох шаардлагатай гэж харж байгаа. Математик болон бизнесийн удирдлагаар сурах хоёр өөр хүүхэд нэг түвшний шалгалт өгөх нь шударга бус байгаа учраас суралцах мэргэжлээсээ хамаараад 1-3 түвшинтэй байлгах асуудал яригдаж байна гэдгийг хэллээ.
Я.Содбаатар: Олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшуулал олгоно
2021-08-30 11:14:11 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит боловсролын сургалтын тэтгэлэг олгох тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Эхний зарлигаар ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах эрх авсаниргэдэдсургалтын тэтгэлэг олгохтухай асуудлыг тусгажээ. Харин хоёр дахь зарлигт олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой асуудлыг тусгажээ. Энэ талаарЕТГ-ын дарга Я.Содбаатар2021 оны олимпиадуудад Монгол хүүхдүүд амжилттай оролцсон. Ерөнхийлөгчийн зарлигт: 2021 оноос эхлэн олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байранд шалгарсан сурагчдад тухай бүрд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит урамшууллыг нэг удаа олгоно, Монголд зохион байгуулагдаж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж, олон улсын олимпиадын ангилалттай уялдуулан зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах, Хүүхэд бүрд улсын олимпиадад оролцох тэгш боломжийг бүрдүүлэх үүднээс улсын хэмжээнд бүх сурагчийгбие даан өөрийгөө хөгжүүлэх, цахимаар сорил олимпиадад оролцох боломжоор хангасан нэгдсэн цахим дэд бүтцийг хөгжүүлэх, Олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж буй багш нар, олимпиад зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг хангах, шаардлагатай санхүүжилтээр дэмжих ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон. Зөвхөн 2021 онд Монгол Улсын математикийн баг олон улсын олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, физикийн олимдиадаас хоёр хүрэл, хоёр шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгөн медаль, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг шагналт байр, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль буюу нийт таван олимпиадаас 15 медаль, гурван шагналт байр эзэлсэн амжилт үзүүлээд байна. ЯлангуяаМонгол Улсын математикийн баг дэлхийн 107 орноос 11-д эрэмбэлэгдсэн гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй