БШУЯ: Сургалтын интерактив контент бүтээхээр ажиллаж байна
2022-01-21 09:24:42 Нийтлэгдсэн: Боловсрол Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа. 2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн сурлага, хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас Цахим аялал нэртэй 104 жишиг интерактив хичээлийг Монгол контенттой хамтран бүтээсэн. Эдгээр хичээлийг казак, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог юм. Энэ хичээлийн жилд мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүллээ. Марчаахай болон Номадик Бэйр Гэймс-ийн багтай хамтран нийт 60 сургуулийн өмнөх ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг туршиж байнагэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа
2022-01-19 09:11:39 Нийтлэгдсэн: Боловсрол УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралджээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханкоронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр ковидын Омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7,548 өвчтэн эмнэлэгтхэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгааг дурдав. Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0.7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо. ХӨСҮТ-ийн зүгээс Омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцуулав. Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36,400 гаруй хүн тус тус хамрагджээ. Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, Омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажиллах зорилгоор тандалтын баг, автомашины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэв
2022-01-17 09:51:08 Нийтлэгдсэн: Боловсрол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталсан. Уг тушаалаар: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгалаа. Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх, мэргэжлийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн багийг байгуулан ажиллахыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний лавлагаа төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга, захирал нарт даалгалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролд тэгш хамруулах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүй, хүний нөөц, тохируулгат орчныг бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж ажиллахыг Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн боловсролын газрын дарга, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвийн удирдлагад даалгалаа. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг бодитой уялдуулж эдгээр ажлуудыг үр дүнтэй хийснээр: -Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд -Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, үйлчилгээний чанарыг сайжруулахад -Боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц, эерэг өөрчлөлт гарганагэж ХНХЯ-наас мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна. Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа байна. Тэгвэл БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 17-р хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү цэцэрлэг нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн загвар цэцэрлэг бөгөөд цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаа онцлогтой. Цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ. НҮБ-ын Хүүхдийн Сангаас БШУЯ-тай хамтран 2018 оноос Баянзүрх дүүргийн 17-р хорооны Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулж туршиж 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн. Үүний үр дүнд бага насны хүүхдийн хөгжилд эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, асаргаа халамж, хамгааллын ач холбогдлын тухай эцэг эхчүүдийн ойлголт нэмэгдсэн юм. Эх сурвалж: БШУЯ
0-3 настай хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг дэмжихийг НҮБ-ын Хүүхдийн сангаас хүслээ
2022-01-12 09:31:30 Нийтлэгдсэн: Боловсрол Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны арваннэгдүгээр сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусан үр дүнгээ дүгнэн, цэгнэж байна. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ. Үүнд: 0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернетийн холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн гурван чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сан нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд Боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эх сурвалж: БШУЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй