Хүүхэд, залуучуудын салбарын статистик үзүүлэлтүүдийг сайжруулна
2022-02-25 09:39:46 Нийтлэгдсэн: Боловсрол Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлал, залуучуудын статистикийн мэдээлэл цуглуулах маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэх ажлыг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран хэрэгжүүлнэ. Уулзалтаар ажлын хэсгийн гишүүн, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Т.Ариунтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх Я.Байгальмаа нар хүүхдийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, тооцох аргачлалыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, үзүүлэлт тооцох аргачлалын эхний төсөл болон Үндэсний статистикийн хорооноос 2015 онд баталсан Хүүхэд хамгааллын статистикийн үзүүлэлт тооцох аргачлалд хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд ажлын хэсэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар болов.Энэ ажлын хүрээнд ажлын хэсгийн эхний уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. Уулзалтад ажлын хэсгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Ажлын хэсгийн дэд дарга Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал болон холбогдох албаныхан оролцжээ.
Украинд байгаа зургаан монгол оюутан эх орондоо буцахаар болжээ
2022-02-15 08:41:23 Нийтлэгдсэн: Боловсрол Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Тус улсад манай улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 22 иргэн нь Украин Улсад байнга оршин суудаг иргэд байна. Тус улсын их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байгаа бол 6 оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдээд байна. ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй Украин Улсад оршин суугаа иргэд [email protected] цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой. Түүнчлэн Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан. Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар олон улсын хөтөлбөртэй төрийн болон хувийн 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Цаашид бий болсон ололт амжилт, туршлагаа ерөнхий боловсролын бүхий л сургуульд нэвтрүүлж, хүртээмжийг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, үнэлүүлэх боломжийг нээхээр Кембрижийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд: Сургуулиудын математик, байгалийн ухаан, англи хэлний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, хүлээн зөвшөөрүүлэх Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгох Төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, сургуулиудад олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгох Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах Хөтөлбөрт суурилсан үнэлгээг боловсруулах, сурах бичиг, бусад хэрэглэгдэхүүний чиглэлээр мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх Олон улсын хөтөлбөрөөр үнэлгээ хийх, шалгалт зохион байгуулах төвийг байгуулж, бүх суралцагчдад өөрийн хүсэлтээр Кембрижийн олон улсын шалгалт өгөх тэгш боломжийг бүрдүүлэх юм. Боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн мэдлэг, чадварыг олон улсын түвшинд нийцүүлэхээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.
2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа юм. Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг Танхимаар 64 хувь Цахимаар 23 хувь Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ. Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй гэжээ. Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд 12-15 нас 78 хувь 16-17 нас 85 хувь Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь ньдархлаажуулалтад хамрагдсан байна.
Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана. Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү 2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ 2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар шинжилгээ өгөх вэ Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ. Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу. Нийслэлийн Боловсролын газар 70113032 Баянгол дүүрэг 76119595 Баянзүрх дүүрэг 70104005 Сүхбаатар дүүрэг 7011160 Чингэлтэй дүүрэг 11-315442 Хан-Уул дүүрэг 11-342472 Сонгинохайрхан дүүрэг 88052594, 8000644 Багануур дүүрэг 70213815 Багахангай дүүрэг 99989669 Налайх дүүрэг 70233008
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй