БШУЯ-нд 435 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг хүлээлгэн өгчээ
2022-02-09 08:31:53 Нийтлэгдсэн: Боловсрол НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр тусгаарлах өрөөний халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах зорилгоор 1461 ширхэг, 435,6 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын болон ариун цэврийн багцыг БШУЯ-нд хүлээлгэн өгчээ. Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны 2 дугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар ч цар тахал таслах ёсгүй. Тиймээс сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан. Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100 хувь шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ. Эх сурвалж: БШУЯ
Л.ЭНХ-АМГАЛАН: ГУРВАН НАСТНУУДЫГ ХОЁРДУГААР САРЫН 14-НӨӨС ЦЭЦЭРЛЭГТ АВНА
2022-02-08 10:15:48 Нийтлэгдсэн: Боловсрол БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. ТэрбээрГурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх. Гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж бий. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээн шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна. Сургуулийн өмнөх боловсролд Гурван настай хүүхдүүд 61 хувь Дөрвөн настай хүүхдүүд 86 хувь Таван настай хүүхдүүдийн 100 хувь хамруулахыг зорьж хамрагдаж байна. БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна.
МСҮТ болон их, дээд сургуулиуд өнөөдрөөс цахимаар хичээллэнэ
2022-02-07 08:07:11 Нийтлэгдсэн: Боловсрол Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 205 байна. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг маргааш буюу хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.
Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл ирэх сарын 7-ноос эхэлнэ
2022-01-31 08:48:58 Нийтлэгдсэн: Боловсрол Засгийн газраас сургууль цэцэрлэгийн хичээллэх хуваарийг энэ долоо хоногт танилцуулсан. Тухайлбал, мэргэжлийн байгууллагууд халдварын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 205 байна. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.
Хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1000 хоногийн хөгжлийг чухалчилж байна
2022-01-26 09:59:35 Нийтлэгдсэн: Боловсрол Хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх насандаа ирээдүйд хэн болж өсөх, хөгжих, төлөвших нь тодорхой болдог гэж дэлхий нийт үзэж байна. Тэгвэл амьдралын алтан үеийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхийн тулд Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр-ийг боловсрууллаа. Монгол Улсын 0-3 хүртэлх насны 231.4 мянган хүүхэдтэй. Гэр бүлийн орчинд болон олон нийтэд түшиглэсэн үйлчилгээгээр тэдний хөгжлийг дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр нь 3 хүртэлх настай хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөл, харилцааг хөгжүүлэхэд чиглэж байна. Хөтөлбөр боловсруулсантай холбоотойгоор холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн эрт үеийн хөгжлийн талаарх онол, үзэл баримтлал, дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж, 3 хүртэлх буюу хүний хөгжлийн Алтан үе-ийн хөгжил хамгийн чухал болохыг онцлон ярилцлаа. 0-3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт салбар бүрийн оролцоог хангах нь хамгийн чухал юм. Энэ насны хүүхдэд эрүүл мэнд, хамгаалал, боловсрол гээд цогц үйлчилгээг үзүүлэх ёстой. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дагнасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн бол цаашид хамтарч ажиллахаар болж байна. Хүүхдийн хөгжлийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч, олон улсын байгууллагын дэмжлэгийг авахын зурагцээ эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ойлголтыг сайжруулах нь хамгийн чухал юмгэж БШУЯ-наас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй