Улсын онцгой комиссын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийх шуурхай бүлгийн бүрэлдэхүүн байгуулагдсан. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний давхар даатгал ХК-нд Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн зудын эрсдэлийн тайлан мэдээг ирүүлсэн ба уг тайланд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь гэсэн 6 аймгийн нийт 81 сумдад зудын өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байсан.Тус мэдээнд үндэслэн Үндэсний давхар даатгал ХК болон МИД /малын индексжүүлсэн даатгал/-д оролцогч 9 даатгалын комданиуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд МИД-д 2017 оноос хойш 4 жил дараалан мал сүргээ даатгалд хамруулсан нийт 1,630 малчинг урамшуулж, зуд болон байгалийн гэнэтийн хүчин зүйлээс улбаатай хохирлыг бууруулах үүднээс малын өвс тэжээл, бараа материалын багц тусламжийг өрх бүрд хүргүүллээ. МИД-ын борлуулалт хийх эрхтэй даатгалын компаниуд болох Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Тэнгэр даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Монре даатгал ХХК-иудын аль ч салбарт хандан МИД-д малчид хамрагдах боломжтой ба МИД гэдэг нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх Засгийн газрын баталгаа юм. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгож болно. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрт Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчид нөхөн төлбөр авах эрх үүсэх юм. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржих болтугай.
Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино
2021-04-09 11:03:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээШалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа. Хөдөө, орон нутаг руу явж байгаа иргэд ПСР шинжилгээгүй товчоодоор нэвтрэх гэсэн зөрчил гарч байна. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд ПСР шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна. -Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү? -Нийслэлийн онцгой комиссоос авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо ПСР шинжилгээ авах явуулын цэгийг ажиллуулж байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
8.4 мянган тонн үрийг тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно
2021-04-07 10:40:36 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЭнэ жилийн тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3 мянган тонн нийтдээ дотоодоос 8.4 мянган тонн үрийг зохих журмын дагуу тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Түүнчлэн улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 4 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийлүүлж байгаа 4.5 мянган тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байгаагийн зэрэгцээ 3 мянган тонн үр замд яваа мэдээлэлтэй байна. Тариалалтын үед тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан улаанбуудай, тэжээлийн болон сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгож, үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү хөнгөлөлт дэмжлэгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хар хорин, Угтаал салбарууд болон алслагдсан аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байнагэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Хог хаягдлын менежментийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныХог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа. -Цар тахлын халдварыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр танай хэлтэс ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг үндсэн бодлогоор хариуцаж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын халдваргүйтгэлийн ажлыгманай байгууллагахариуцан зохион байгуулалт хийн ажиллаж байгаа бол тухайн голомтын буюу халдвар авсан иргэний гэрийн халдваргүйтгэлийн ажлыгЗоонозынөвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийнмэргэжлийн баг хийж байгаа. Халдваргүйтгэлийн ажил өдөр бүр, тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн оныарваннэгдүгээр сарын 1-нээсхөл хорио тогтоосонтой холбогдуулан голомтын халдваргүйтгэл буюу халдвар авсан иргэний явсан маршрут, хаагуур зорчсон тухай мэдээлэл манайд ирдэг. Энэ маршрутын дагуу халдваргүйтгэлийг мэргэжлийнтусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар хийж, гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Цаг агаар дулаарч гадаа нэмэх хэмтэй болж байгаа энэ үед мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар цар тахал хамгийн ихголомтолжтархаад байгаа бүс, орон сууц, гэр хорооллын орчны халдваргүйтгэлийн ажлыг хийж эхэлсэн. ӨчигдөрСонгинохайрхандүүргийн халдваргүйтгэлийг хийж дуусгасан бол өнөөдөр Баянгол дүүрэгт хийж байна. Цаашид Чингэлтэй, Сүхбаатар зэрэг бүх дүүрэгт тусгай зориулалтын таван машин халдваргүйтгэл хийнэ. -Ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудын хүчин чадал ямар байгаа вэ? -Бүгд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд байдаг. Тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар олгодог. Эрүүл мэндийн салбараас мэргэжлийн байгууллагуудынчадавх,нөөц бололцоонд шалгалт хийдэг юм. Нийслэлийн хэмжээнд 70 гаруй байгууллага тусгай зөвшөөрөлтэй гэсэн судалгаа байгаа. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй байгууллагатайУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба2020 оноос эхлэн хамтран байгууллага, СӨХ-ны халдваргүйтгэлийн ажилд оролцуулан ажиллаж байна. Бид урьд нь халдваргүйтгэлийгautomaxгэдэг шүршдэг, механик төхөөрөмжөөр хийдэг байсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс тодорхой чиглэлийн шаардлагуудтавьсныдүнд мэргэжлийн байгууллагууд мананцар үүсгэдэг автомат төхөөрөмжтэй болсон. Тухайн орчноо ариутгах, цахилгаанд залгадаг ийм төрлийн ариутгалын төхөөрөмжийг байгууллагууд их хэрэглэж байна. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хүн хүчний хувьд бололцоотой, бэлтгэгдсэн байна. Голомтын халдваргүйтгэл хийж байгаа байгууллагууд бүгдЗӨСҮТ-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, Мэргэжлийнхяналтынерөнхий газрынхяналттайгаарөдөр бүр маршрутын болон голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийдэг. Тиймээс байгууллагууд боловсон хүчний хувьд ч, багаж тоног төхөөрөмжийн хувьд ччадавхижсанбайгаа. -Хог хаягдлыг бууруулах менежментийн чиглэлд ямар ажил хийж байна вэ? -Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулахаар 2017 оноос хойш олон ажил хийсэн. Хог хаягдлын тухай хууль 2017 оны тавдугаар сарын 12-ндшинэчлэн батлагдсан.Өмнөх хуулиасааконцевцынхувьд өөрчлөлт орсон. Хогийг хог гэж харахаа больё, хогийг эдийн засгийн эргэлтэдоруулъя, байгалийн цэвэр түүхий эдийг хэмнэе, дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаг болъё гэсэн гол үзэл баримтлалын дор Хог хаягдлын тухай хууль боловсруулагдсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах сэтгэл зүйг нийслэлийн иргэдэд бий болгохоор олон туршилтыг хороод, СӨХ-нд хийсэн. Өнөөдрийн хэмжээнд энэ ажил өргөжин хийгдэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд 100 хувь биш ч гэсэнямар чбайсан ангилах ёстой гэсэн мэдээлэлтэй болсон байна. Зарим хэсэг нь хогоо ангилаад хэвшсэн. Зарим нь ангилсан хогоо мөнгө болгож эдийн засгийн эргэлтэд оруулж байна. -Нийслэлд хог дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байдаг вэ? -Улаанбаатар хотод дахин боловсруулах чиглэлийн 20 гаруй үйлдвэр бүртгэлтэй байдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ихэвчлэн хуванцар, цаасны үйлдвэр. Цаас гэдэг нь бор буюухайрцагныкардонцаас юм. Үүнийг боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Одоогоор нэг нь засвартай байгаа. Ундааны сав, гялгар уут, бусад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр мөн ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлыг бууруулах ёстой. Бид өнөөдөр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт даржбулжбайгаа. Байгальд даржбулжбайгаа хог хаягдлын хэмжээг бууруулах ёстой гэсэн том зорилт тавин ажиллаж байна. Үүнийг бууруулахын тулд хог ачилтыг бууруулах ёстой. Тэр нь ангиланялгалт, дахин боловсруулалт юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасан үүргээ биелүүлж, хогоо ангилж ялгах тогтолцоог нэвтрүүлэх юм бол төвлөрсөн хогийн цэгрүүявж байгаа 100 тоннхогийн20-30 тонн нь ангиланялгалтхийгдэж дахин боловсруулах үйлдвэррүүочно. Ингэснээрбайгальдбулагдах хог 20-30 хувь буурна гэсэн үг. -Нийт хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулж байгаа вэ? -Одоогоор 12-13 хувийг дахин боловсруулж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотоос төвлөрсөн хогийн цэгт 1.2 сая тонн хог хаягдал очсон байна. Төвлөрсөн хогийн цэгт очсон хог хаягдлыг тэнд ажиллаж байгаа хүмүүс ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг. Хог хаягдлын бүтцийг авч үзвэл мөнгө болгох боломжтой хог хаягдал 60-70 хувьтай байна. Нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш үнсийг дахин ашиглаж болно гэсэн судалгаа гарсан. Дахин ашиглахдаа барилгын алаг хавтан, бетонон зам, авто замын сууринд хэрэглэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн. Бид үүнийг стандарттай болгохоор ажиллаж байна. Стандарттай болоод ирэхээр үнсийг дахин боловсруулж, барилгын материалд ашигладаг болох үүд нээгдэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчид үнсийг дахин боловсруулж, ашиглаадэхэлбэл Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурна. Үлдсэн 50 хувьд цаас, хуванцар, шил багтана. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас шил боловсруулах үйлдвэр барихаар төсөв хөрөнгө шийдвэрлэгдсэн. Өмнө нь архи, ундааны шилийг л дахин ашигладаг байсан бол одоо хагарч бутарсан, цонхны шил зэрэг бүх төрлийн шилийгбуталж,дахин боловсруулдаг үйлдвэр барихаар ажиллаж байна. Энэ бол том дэвшил.Металлдахин боловсруулах чиглэлийн үйлдвэр манайд бий. Хөнгөн цагаан лааз цуглуулж, хайлуулж, дахин боловсруулдаг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний өдөр тутамдаа гаргаж байгаа хог хаягдал мөнгө болох боломжтой. Жишээ нь хүнсний хог хаягдал. Айл өрхийн хог хаягдлыг үнэр оруулж бохирдуулдаг нь хүнсний хог хаягдал байдаг. Тэгвэл хүнсний хог хаягдлыг ангилж ялгадаг, түүнийг нь бордоо болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжижэхэлжбайна. Хог ангилан ялгахтай холбоотой, Хог хаягдлын тухай хуулийн үзэл, баримтлалыг илүү нарийвчлан зохицуулсан журмыг 2020 ондНИТХ-аар батлуулсан. Энэжурамдхогоо хэдэн төрлөөр хэрхэн ангилах, ангилсан хогоо яаж хадгалах гээд бүгдийг заасан байгаа. Бид эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Хог ангилахад ямар ч хүндрэл, бэрхшээл байхгүй. Таны ангилсан хог дахин боловсруулалтад орж байгаа гэдэгт итгэж болно. Нийслэлчүүд ээ, хогоо ангилан ялгадаг болцгооё. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна
2021-04-06 09:52:02 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээУОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынЭрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. -Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоорхатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байна вэ? -УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн мөрдөн ажиллаж байгаад бид хяналт, шалгалт хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд, ПСРшинжилгээний цэгүүд, батлагдсан тохиолдлын голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, тухайн халдваргүйтгэлийн үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа.Мэргэжлийн хяналтынбайгууллаганийт 12 чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамж, Улсын онцгой комиссын 01 тоот тогтоолын хүрээнд дараах чиглэлээр хяналт, шалгалт хийж байна. Дөрөвдүгээр сарын 3-17-ний өдөр хүртэл хязгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон 16 чиглэлийн аж ахуй нэгжбайгууллагуудад улсын байцаагчдыг томилон үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтраад цагийнхязгаарлалтадорсон буюу өглөөний 07:00 цагаас оройн 20:00цагийнхооронд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад цаг хэтрүүлэн ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна. -Аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэй хэрхамтарч ажиллаж байна вэ? -Аж ахуй нэгж байгууллагууд маань тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь харьцангуй тогтмолжсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол зөвлөн туслах үйлчилгээ буюу тухайн газар аж ахуй нэгж, байгууллага дээр хяналт шалгалтаар очихдоо тухайн тушаал, шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээр нэг бүрчлэн зөвлөж,зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна. Томоохон зах, худалдааны төвүүд болон хүнсний үйлдвэрийн газруудад цахимаар сургалт хийж байгаа. Мөн гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийнгазрын гишүүд, яамдын сайд нартай хамтран худалдаа, үйлчилгээний газрууд, бассейн,саун,фитнес, хүнсний үйлдвэрүүд гэх мэт газруудад УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайн цэгүүд дээрх халдварын эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийсэн. Аж ахуй нэгж, байгууллагууд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил дээрхарьцангуйсайжирсан боловч зах худалдааны төвүүд дээр дараах зөрчлүүд илэрч байна. Хүн хоорондын зай бариулаагүй. Нэг чигийн урсгалыг төлөвлөж, зохион байгуулаагүй. Мах, бусад хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийнхэрэгслээр тээвэрлээгүй. QRкодуншуулаагүй, тогтмолжуулаагүй. Ажилтан, албанхаагчдадаахамгаалалтын хувцас, хэрэгсэл бүрэн өмсгөж хэвшүүлээгүй. Халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийдэггүй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй