Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй
2021-04-06 09:32:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн Онцгой байдлын газар(НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ? -НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна. -Дуудлагын ихэнх хувийг улирлын нөхцөл байдлаас шалтгаалаад гал түймэр, үер, шар усны аюул зэрэг гамшгийн эрсдэлүүд эзэлдэг байх. Энэ хаврын нөхцөл байдал ямар байна вэ? -Хаврын улиралд шар усны аюул, шар өвсний түймэр, объектын болон ахуйн гал түймэр, ой хээрийн түймэр зонхилдог. Төрийн болон хүчний байгууллага сүүлийн сүүлийн хоёр жилд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн цар тархалттай тэмцэж, цаг наргүй ажиллаж байна. Үүний дотор онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн гамшиг, ослоос хүн ардаа урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, осол гамшиг болсны дараа сэргээн босгох ажилд 24 цагаар ажиллаж байна. Ахуйн гал түймрийн дуудлага их байгаа гол шалтгаан нь иргэд үнс нурмаа ил задгай асгах, тамхи шүдэнзний цогийг унтраахгүй орхих байдаг. Мөн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал яндангийн цоололтоос шалтгаалж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангахаар томоохон ажлууд зохион байгуулж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн. Тавантолгой түлш компаниас хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулж, 1000 орчим албан хаагч ажиллаж, ард иргэдэд зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах ажилд бодитой үр дүн гарлаа. Гэр болон байшингийн янданд заавал төмөр хамгаалалт байх ёстой. Хамгаалалт байхгүй үед галлагаа хийж хоносон тохиолдолд яндан халж, байшин, гэр шатах нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр цахилгааны буруу угсралт, буруу ашиглалтаас болж түймэр гарч байна. Стандартын шаардлага хангахгүй цахилгаан, техник хэрэгсэл хэрэглэх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг нэмэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж цахилгаан хэрэгсэлд ойр байлгаснаас үүдэлтэй, хуучирч муудсан хэрэгсэл хэрэглэж байгаагаас үүдэлтэй галын аюул түгээмэл байдаг. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед уул, гуу жалга, гол мөрний цас мөс хайлж, халиа дош үүсэж шар усны аюул ирдэг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод шар усны үерт автсан дуудлага хэд хэд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн дүүргийн ЗДТГ, холбогдох тохижилт үйлчилгээний компаниуд, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шинэ суваг татах, үүссэн халиа дошийг буталж зөөх, шинээр хайрга дайрга, элс зөөж, шар усны үерээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газар буух хэрэгтэй. Хувийн эрх ашгийн үүднээс гол ус, үерийн далангийн голдиролыг өөрчлөхгүй байхыг ард иргэддээ уриалж байна. -Цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэддээ юуг анхааруулах вэ? -Урин дулаан цагт иргэд маань зусландаа гардаг. Шар өвс буюу хашаандаа байгаа он дамжсан өнжмөл өвсийг шатаах гэж байгаад гэр, байшингаа шатаах, цаашлаад бусдын эд хөрөнгөд гал алдах, эрүүл мэндээ хохироох тохиолдол гардаг. Гагнуурын оч үсрэх, шар өвс шатааснаас болж өнгөрсөн жил Гоодойн аманд олон айл гал түймэрт хохирсон. Хашаанд байгаа шар өвсөө хадаж, зориулалтын таглаатай саванд хийж шатаахыг бид байнга анхааруулж байгаа. Эсвэл хадсан өвсөө шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй. Энэ бол залхуурах зүйл огт биш. Ойн тухайн хуулиар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацааг нэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ үед ойн ногоон бүсэд аялал зугаалга хийх, үйл ажиллагаа эрхлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Хуурайшилт ихтэй, түймрийн аюултай үед түймэр гарахаас урьдчилан сэргийлж асаасан гал, үнс нурам, тамхины цогоо бүрэн унтрааж, оч баригчтай машинтай зорчих хэрэгтэй. -Санаатай болон санамсаргүйгээр галд алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? -Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байнгын ногоон бүсэд амьдардаг. Уул усандаа гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг ойлгох хэрэгтэй. Санамсаргүй нэг үйлдэл маш олон хүний амьдрал, нийгэм, улсад хохирол учруулдгийг байнга санаж байхыг иргэддээ анхааруулж байна. Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газар очихгүй байх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй. Хотын соёлыг хэвшүүлж чадвал цар тахал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, бусдын эд хөрөнгө, эрдэнэт хүний амь хамгаалж чадна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
2021-04-02 10:25:12 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулж, хэлэлцлээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 онд 32 байршлын 57.66 га газар, 2020 онд 38 байршлын 130 га газар буюу нийт 70 байршын 187.66 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийж, 20 байршлыг тодорхойлон, нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Үүнд, Баянгол дүүрэгт хоёр байршил бүхий нийт 0.45 га, Баянзүрх дүүрэгт гурван байршил бүхий 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га, Хан-Уул дүүрэгт найман байршил бүхий нийт 2.15 га, Чингэлтэйд гурван байршил бүхий 0.36 га, Багануур дүүрэгт гурван байршил бүхий 6.48 га газар байгаа юм. Зөвлөлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Бид нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн удирдлагын баг. Туул голын дагуух тохижилтыг стандартын дагуу олон улсын түвшинд хүргэж, хоёр талаар нь тохижуулах хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа. Энэ нь маш зөв. Хариуцаж байгаа дарга нарт хэлэхэд, би байгаа цагтаа Улаанбаатар хотод авлигын асуудлыг гаргуулахгүй. Тиймээс хууль, дүрмийн хүрээнд асуудлаа оруулж, хурдтай ажиллаж, төрийн албаны хүлээсэн үүргээ хуульд заасны дагуу үнэнчээр гүйцэтгэ. Ялангуяа газар, барилга төлөвлөлт, А зөвшөөрөлтэй холбоотой асуудал маш их хэл ам дагуулж байна. Хотоо өнгө зүстэй байхад анхаарч, газрын маргаантай асуудал дээр шийдвэрийг нь зөв гаргаад өгчихдөг, иргэддээ зөвлөн тусалдаг, барилгын компаниуддаа арга зүйн талаас нь дэмжлэг, туслалцаа үзүүлдэг, асуудлыг удаадаггүй байхад анхаарч ажиллах ёстой хэмээсэн юм. Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг дэмжсэн тул зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх тухай байв. Хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд стандарт мөрдүүлж, бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтай байх талаар удирдамж, арга зүйгээр хангах Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан. Үүнээс 14 нэр төрлийн баримт бичгийг 2020 онд мөрдүүлж эхэлсэн бол үлдсэн 47 баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хийх хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээнд мөрдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар тэдгээрт чанар стандартын шаардлагыг хангуулж байна. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам Нийслэлийн есөн дүүргийн орчны аюулгүй байдлыг 14 хоногийн хугацаанд судалж үзэхэд 5423 байршилд стандарт хангагдахгүй байгаа үр дүн гарсан. Бид ерөнхий боловсролын 230 сургуулийн гадна орчин, хүүхдийн тоглоомын 976 талбай, 470 барилгын гадны орчны аюулгүй байдал, зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр 83 байршил, 71 авто зогсоолын стандартын шаардлагад нийцсэн эсэхэд судалгаа хийгээд байна. Хүүхдийн тоглоомын 976 талбайн ердөө 13 хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бол 637 буюу 65 хувь нь аюулгүй байдал төлөвлөлтийн норм дүрэм, стандарт хангаагүй. 2021 онд 119 байршлын барилгын гаднах хашааг шинэчлүүлэхээр Ажлыг хэсэг гарсан гэсэн юм. Хотын дарга бүх зүйл стандартын дагуу байх ёстой. 103 агентлаг, харьяа байгууллага, 35 мянган төрийн албан хаагч үүнийг ягштал мөрдөх ёстой гэдгийг онцоллоо. Нэг тархи нэгдсэн систем төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Мөн Зөвлөлийн хурлаар Нэг тархи нэгдсэн систем төслийг танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Нэг тархи нэгдсэн систем төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн 171 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг шинэ платформтой болгож, төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог хангаж ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Төрийн үйлчилгээ цахим болж, шуурхай, ил тод, нээлттэй, хардалт сэрдэлтгүй болох ёстой. Бидний яриад байгаа гол бодлогын асуудал энэ. Төслийг шуурхай оруулж, богино хугацаанд хийх хэрэгтэй гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЦУОШГ: Бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна
2021-04-01 10:03:15 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээӨнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Өнөөдрийн20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи:Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 2-4 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Энэ сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан. Цар тахлын үед эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээ авч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Сангийн сайд Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж энэ баасан гараг эсвэл ирэх даваа гарагт олгохоор төлөвлөж байна гэлээ. Мөнэдийн засгийн тусламж бүхийнийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусадхөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм. Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга та ямар арга хэмжээ авч, хэнд хариуцлага хүлээлгэх вэ?
2021-03-31 12:27:53 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээЗэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ЗХЖШ-ыг удирддаг. Харамсалтай нь түүний шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг оффицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Энэ нь Х.Баттулга гэдэг эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшихийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй