“Экспорт олон улсын худалдааны төв” -ийн гүйцэтгэх захирал "Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
2019-10-16 16:06:33 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боломж байна вэ? -Өнгөрсөн жилүүдэд экспорыг дэмжих талаар маш олон, тодорхой баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрүүд гарсан байдаг.Гэхдээ гаргасанбаримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрээ таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагаааг бий болгох тал дээр алдсан юм уу даа гэж хардаг. Үүнийг л илүү таниулах, сурталчилах хэрэгтэй байна. Санхүүжүүлэгч болох төр,хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдынгурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж нэг зүйлд нэгдэж байж бид эдийн засгаа солонгоруулах алхам гэдэг нь бодитой боллоо. Түүнээс төр дангаараа маш сайн баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэр гаргаад түүнийг нь дэмжиж оролцох хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоо байхгүй бол ажил болохгүй. Санхүүжүүлэлт буюу хөрөнгө оруулалт нь бодит баялаг бүтээгч буюу аж үйлдвэрийн салбараа дэмжиж тодорхой санхүүжилт хийхгүйгээр эдийн засаг солонгорох боломж хомс. Мөн хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн асуудал шийдэгдлээ гээд хүний нөөцийн асуудалтайгаа цогцоор нь шийдэж байж эдийн засаг солонгорч уул уурхайгаас хамааралтай бус аж үйлдвэрээс хамааралтай орон болох юм. Энэ нөөц бололцоо бол манай улсад байна гэж харж байгаа. Өнгөрсөн жилүүдээ бодвол энэ бололцоо байгаа гэдгийг биетээр харуулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч ирж байгааг та бид харж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц боломж бий гэж ярьсаар олон жилийн нүүр үзсэн ч өнгөрсөн хэдхэн жилд л бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгон борлуулалт хийж эхэлсэн. Энэ байдлаа давуу тал болгон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл эдийн засаг солонгорох нь тодорхой. -Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хараат байна. Эдийн засагт орж байгаа мөнгөн урсгалын үлэмж хэсэг нь нүүрс, зэс, алт гэсэн гурван голлох түүхий эдийн экспортын орлогоос хамаарч байгаа. Харин бусад салбарын оруулж байгаа хувь нэмэр хэр байгаа вэ.Тухайлбал уул уурхайгаас бусад салбарын экспорт өсч байна уу? -Сүүлийн жилүүдэд уул уурхайн бус салбарын экспорт нэмэгдэж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын экспорт тодорхой түвшинд нэмэгдсэн боловч байгаа нөөц бололцоотойгоо харьцуулаад үзвэл өчүүхэн бага, бүүр хангалтгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Бидэнд үнэхээр их нөөц бололцоо байгаа. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хувьд хэлж байна л даа. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бус салбарын экспортод эзлэх хувь барааны төрлөөр нь ангилаад үзвэл ноос ноолуур, нэхмэл болон сүлжмэл эдлэл 52 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 12 хувь, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 13 хувь, төмөрлөг эдлэл буюу техник хэрэгсэл 18 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд гэхэд л мах махан бүтээгдэхүүний экспорт 162,8 сая ам доллар буюу өнөөдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 434.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх он буюу 2017 оноос дариу 112 хувийн өсөлттэй гарсан гэхээр үнэхээр их бололцоо байгаа биз. Би өмнө хэлсэн экспортолсон тоо хэмжээ нь нөөц бололцоотойгоо харьцуулахад өчүүхэн бага тоо гэж. Тэгэхээр манай улсад юу байна боломж бололцоо, нөөц л байна. -Манай хувийн хэвшлийнхэнд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхнаас гадна экспортын бүтээгдэхүүн бий болгох өөр ямар боломж байна гэж та хардаг вэ? -Монголын давуу тал болгож болох зүйл буюу түүхий эдийн нөөц боломж бусдаас ялгарч болох онцлогтой бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зах зээлээ судлаад тухайн зах зээлд хэрэгцээтэй буюу нийцүүлж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь чухал түүнээс бусад орнуудтай адил зүйл хийгээд өрсөлдөнө гэдэг бол бидний хувьд хэцүү. Хамтраад нөөц боломжоо тодорхойлоод нэгдэж ажиллахгүй байгаа нь биднийг дэлхийд тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа гол саад болоод байна. Түүнээс бидэнд уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна, гадаад экспорт хийх боловсон хүчин буюу өндөр мэдлэгтэй залуусаа томоохон компаниудад ажиллуулах, мөн тэднийхээ чадварыг ашиглаад бусад улсад экспортлох боломж бий. Үүнийг л Экспорт Монголд форумаараа товойлгон гаргаж ирэхээр бид ажиллаж байна. Товойж гарч ирнэ гэдэгт ч бид итгэлтэй байгаа. -Таны удирдаж байгаа байгууллагаЭкспорт Монголдфорумыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодорхой танилцуулаач бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлох сонирхолтой хувийн хэвшлийнхэнд яг ямар өгөөж өгөх вэ? -Экспорт Монголд форум нь гадаад зах зээлд гаргах экспортыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх гэдэг утгаараа дотоодын компаниуд илүү оролцох болно. Харин зочид төлөөлөгчдийн хувьд Европын Холбооноос, Япон, БНХАУ, АНУ, Турк гээд бид зах зээлд нь хөл тавих ихээхэн сонирхолтой зочид төлөөлөгчид ирж оролцож, өөрийн оронд экспорт хийвэл юунд анхаарах, мөн ямар стандарт шаардлага хангах эсэх гээд экспортлогчдод алхам тутам шаардагддаг, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Мөн тухайн зах зээлд нэвтрэхэд заавал мэдэж байх хууль эрх зүйн орчин, барааны чанар стандарт, хил гааль татварын бодлогын талаар нэгдсэн мэдээллийг өгч цаашид яаж амжилттай олон улсын зах зээлд нэвтрэх зөвлөгөө мэдээллээр хангах юм. Мөн төр засгийн зүгээс ямар төсөл хөтөлбөр, шийдвэр гаргаж байгаа.Хувийн хэвшилд төр засгаас ямар дэмжлэг өгөх вэ гэсэн мэдээллийг хүргэх болно. Энэ жилийн Экспорт Монголд форумын хамгийн гол онцлог нь олон улсын бизнесийн төлөөлөл буюу импортлогчдыг урьж өөрсдийгөө таниулах, тэргүүлэх туршлагуудыг сурталчиллах, экспортод оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгох дээр илүү ач холбогдол өгч байгаа. Түүнчлэн уул уурхайн бус салбарын экспортын Олон УлсынФорум гэдгийг ихээхэн онцолж байна.Гол нь хамтын ажиллагааг эхлүүлэх мөн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад тухайн бизнесүүдээс суралцах харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох олон улсын зах зээлд гарах экспортын нэгдсэн сүлжээг үүсгэх зэргээр гадны холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийн салбарын төлөөлөлтэй санал солилцох юм. -Монголын компаниуд, төр засгийн бодлого тодорхойлогчид энэ удаагийнЭкспорт Монголдфорумаас юуг илүүтэй олж хараасай, анхаарал хандуулаасай гэж та хүсэж байна? -Үнэнийг хэлэхэд уул уурхайн салбартай холбоотой форумууд салбар салбараар гээд жилд хэд хэдэн удаа болж байна. Гэтэл бидний хувьд уул уурхайн гэхээсээ илүүтэйгээр уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах нь нэн тэргүүний зорилго юм. Экспорт Монголд форумын хүрээнд экспортыг нэмэгдүүлж гадаад худалдааны алдагдлыг бууруулах,экспортод тулгарч буй саад бэрхшээлийг нэгтгэж гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх цаашдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгон, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Гол нь олон улстай хийж буй манай улсын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж, уул уурхайн бус аж үйлдвэрийн орон болох нь чухал. Бид дэлхийд гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэхгүй ч гэсэн үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг экспортолдог улс болох боломж байна. Монгол компаниуд тухайн бүтээгдэхүүнээрээ тэргүүлнэ гэсэн амбицтай ажиллаад эхэллээ, үүнийгээ илүү олон компанийн амбиц болгомоор байна. -БаярлалааЭкспорт Монголд форумын ажилд өндөрт амжилт хүсье. -Баярлалаа. Та бүхэн манай форумыг ард иргэдэд сурталчилан таниулж байгаа нь өөрөө экспортод оруулж буй хувь нэмэр юм. Монголын мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн олон улсад гарах хэрэгцээ байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн манай форумд идэвхитэй оролцож, хүрэлцэн ирээрэй гээд нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудаа урьж байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа
2019-10-16 08:52:29 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБуянт Ухаа- 2 хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд оршин суугчдадаа үлдэцтэй, амьдралд нь дэм тустай, хотын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажлуудыг шат дараалан хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн орон сууцны батламжийг гардуулах ажил бол эхний ээлжинд хэрэгжүүлсэн ажлын нэгээхэн хэсэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ирэх 2020 онд иргэд, оршин суугчдаа ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх боломжтой орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн удирдлагууд бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил гүйцэтгэлийг хангадаг төр хувийн хэвшлийн түншлэлээр хотоо хөгжүүлнэ хэмээн хэллээ. Буянт Ухаа-2 хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа. Нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар Улаанбаатар хотод анх удаа Азийн орон сууцны форумыг зохион байгуулж иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууцтай болгох жишгээр туршлага солилцлоо. Бид орон сууцны түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэллээ. Цаашид бид иргэддээ чанартай аюулгүй, тухтай орчинд амьдрах нөхцлийг нэн тэргүүнд тависан орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ хэмээн онцолж хэллээ. Батламжаа гардан авсан иргэд хуваарийн дагуу орон сууцандаа орж эхлэх аж. Ингээд батламжаа гардан авсан зарим иргэдийн сэтгэгдлийг хүргэе. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өндөр настан 88 настай Д.Очирбат: -Олон жил хүлээсэн байрандаа орох болсондоо баяртай байна. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл утсаар орон сууцанд орох боломжтой талаар дуулгахад баярласандаа уйлсан. Би 43 жил барилгын салбарт ажилласан. Насны сүүлд төр засгаас орон сууц авна гэдэг маш сайхан зүйл юм байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Х.Базаррагчаа: -Манайх дөрөв ба түүнээс дээш өрхийн ангилалд бүртгүүлсэн. Ам бүл долуулаа амьдардаг. Анх орон сууцанд орох шалгаруулалтад тэнцсэнээ интернэтээр хараад итгээгүй. Утсаар лавлаж нэмэлт материалуудаа өгөхдөө хүртэл итгэж чадахгүй байсан. Нийслэлийн зүгээс үнэхээр ингэж залуу гэр бүлүүдээ дэмжиж байгаад баяртай байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ
2019-10-15 09:25:13 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээДарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдөр Дархан хотын 58 жилийн ойн өдрийг угтан аймгийн Залуучууд театрт зохион байгуулсан юм. Дархан хотын залуустаа хэрэг болох үнэ цэнэтэй санааг түгээн тэднийгээ уриалах, урамшуулах, шинийг хийхэд нь туслах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг хийхээр зорьсон. TEDxDarkhan-ы тайзан дээр тавьсанзөв санаа, эерэг шийдэлбүхийилтгэлүүд зөвхөн Залуучууд театрт хүрэлцэн үзэгчдээр хязгаарлагдахгүйгэрлийн хурдаар дэлхийгээр түгэн, олон сая хүний оюуны мэлмийд хүрэх боломжийголгож байгаагаараа онцлогтой. Энэ өдөр Залуучууд театрын тайз Дэлхийн тайз болж байна хэмээн TEDxDarkhan-ыг зохион байгуулагч аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнЦ.Ганчимэгдүгнэж байлаа. Дархан хотоос гаралтай болон салбар салбартаа манлайлагч 15 илтгэгч оролцож өөрсдийн туршлага, ололт амжилтаа шинэлэг байдлаар илтгэж Дархан хотын залуучуудтай сонирхолтой түүхээ хуваалцлаа. Тухайлбал,Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюуБ.Нарандэлгэр Хүн хөгжим сэдвээр илтгэл тавьж Биет бус соёлын дундрашгүй их өвийг залуучуудад маш ойлгомжтой байдлаар тайлбарлалаа. Хүсэж байгаа газар луугаа яг одоо зээл аваад аял хэмээнДэйл Карнеги төвийн сургалт хариуцсан захиралЭ.Чинзориг тэнд ирсэн үзэгчдийг ятгасан бол Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул Бид мөрөөдөхөөс илүүг хийж чадна хэмээн урамшуулж байсан юм. Яг түүн шиг-2 шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогч, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага Монтант-ын гишүүн С.Гантогоо Өмнө нь тэгээд дараа нь сэдвээр илтгэлээ. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрээр 2007 онд БНСУ-ыг зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ. Bat solution partners компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн В.ГанзоригНийгмийн синдром илтгэлээр дамжуулан дауны синдром тойрсон асуудалруу үзэгчдийн анхаарлыг татлаа. Харин Юнайтэд карьер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ерөө Аз жаргалаа олсон уу сэдвээр үнэ цэнэтэй санааг түгээж, Урлаг судлаач Б.Сэргэлэн Өөрөөрөө байхыг эрхэмлэн зөвлөлөө. Өөрийгөө өөрөөр харах бас нэгэн онцлог илтгэл бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, Доктор, профессор Н.Сувдаагийн тавьсан Дэлхийн хүн байлаа. Хоббигоо ажил болгохыг Сагсан бөмбөг тайлбарлагч, Спортын сэтгүүлч, Г.Идэр-Ууган санал болгож, гарц гаргалгааг нь зааж өглөө. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд сэдвээр илтгэж, илүү сайхан ирээдүй төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа. Ай хотел ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахын сайхныг Хувь хүний хөгжил сэдвээр, Ай Ти Зон ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга Хөгжил сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр компани байгууллагынхаа эд зүйлийг мөнгөөр үнэлж болно харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс улсын хөгжил бол хүний хөгжил юм. Хэдий чинээ хүнээ хөгжүүлснээр тухайн улсын ирээдүй тодорхойлогддог тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Олон улсын TEDxDarkhan арга хэмжээний дараагийн илтгэгч Эрдэмтэн, судлаач О.НинжмааМонгол улс хөрсгүй орчинд бичил булцуу ургуулах технологи нэвтрүүлж Азийн 5 дахь орон болсон тухай, түүний цаана эрдэмтдийн ямар их хөдөлмөр тэвчээр байдгийг маш энгийнээр тайлбарлалаа. Сэтгүүлч С.Батзаяа Та амьдралаа бусдаар удирдуулж байгаа юм биш биз сэдвээр илтгэл тавьж, Та бол бусдад таалагдах албатай бараа биш гэж онцоллоо. TEDXDarkhan үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсох TED Ярилцлагын хүндэт зочноор МУ-ын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Гал голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, Д.МӨНХӨӨ уригдан оролцлоо. Тэрээр Монгол гэр бүлийн дэвшилтэд уламжлалыг өртөөлье сэдвийн дор Монгол гэр бүлийн үнэ цэнэ, Төрдөө хатан ухаан, гэртээ уран бэрийн ухаанаа зориулсан монгол эмэгтэйчүүд, Гэр бүлийн хамтын амьдралыг хэрхэн дэмжих асуудлаар ярилцсан юм. Tedx Darkhan үйл ажиллагааг Дархан төдийгүй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөл үзэж сонирхсон юм. Тэд 58 жилийн өмнө Дархан хотоо байгуулж байсан Залуучуудын хот энэ үйл ажиллагаагаар ирээдүйн оюуны шинэ бүтээн байгуулалтынхаа хуудсыг нээлээ хэмээн ярьж байлаа. Tedx Darkhan үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Дарханы дулааны цахилгаан станц, Дархан Ус суваг ХК-иуд, Сайн орших ХХК, Топ дизайн, Мөнх Ундрам хүнс, Комфорт цогцолбор, Даш ваанжил, Сондор ХХК, Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, Хос Дог студийн уран бүтээлчид тус тус ажиллалаа. Мөн үйл ажиллагааны үеэр женерешн зи сайн дурын клубын 22 сурагч тусалсан юм. Ийнхүүөдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх үзэл санааны хүрээндМонгол улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулагдсан TEDxDarkhan үйл ажиллагаа бүтэн өдрийн турш Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Х.СОЁЛ-ЭРДЭНЭ ДАРХАН ХОТ 2019.10.14
Монголын гоо сайхны салбарт олон жил ажиллан туршлагажсан чадварлаг мэргэжилтнүүд бүхийTenger Bella Beautyсалоныг зорин очиж, тус хамт олны үйл ажиллагааг сурвалжлан, Захирал М.Отгонцэцэгийг Жаргалан булангийнхаа зочин хойморт урин оролцууллаа. Гоо заслын технологич мэргэжилтэй тэрээр өөрийн ур чадвараар салбартаа нэлээн танигдсан нэгэн. Tenger Bella Beauty салон нь Тэнгэр Вилла хотхон дотор, бие даасан тусдаа хауст байрладаг тул орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт үйлчилгээ зэргээрээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай юм. Tenger Bella Beauty-гийн гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон билээ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань Tenger Bella Beauty салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдрэхээр аж. Эдний мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг Ultera hifu 3 аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ нь их алдартай. Энэ салоныг зорин ирэгсэд гоо сайхны иж бүрэн үйлчилгээг нэг дороос бүрэн авдгаараа онцлогтой. Мөн тус салоноор дараах эмчилгээ үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх боломжтой. Үүнд: Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх Шивээс: Хөмсөг контур, уруул Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/ Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох(хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ V LINE илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох АРЬС ЧАНГАЛАХ LIFTING АППАРАТ Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална. АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэтболгоно. Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй. Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг Le meiux brend-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/ Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотны хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны Эрхийн бичиг хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно. Гоо сайхны бүхий л үйлчилгээг эндээс авах боломжтой. Өөрөөр хэлбэл, энд байхгүй зүйл гэж алга. Та зүгээр л Tenger Bella Beauty салонд очоод үз. Бусдыг нь ТЭД хийнэ. М.Отгонцэцэг: Манай шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг -Tenger Bella Beauty гоо сайхны салон байгуулагдаад хэр удаж байна вэ? -Манай салоны түүх олон жилийн тэртээгээс буюу 18 жилийн өмнө эхэлсэн. Бидний хэдэн найзууд Сити дээд сургуулиа төгссөний дараа гоо сайхны чиглэлээр хамтран салон ажиллуулж байсан бөгөөд харин 3 жилийн өмнөөс салоноо Tenger Bella Beauty болгон өөрчлөн ажиллуулж байна. -18 жилийн замнал гэдэг бас л хангалттай дадлага туршлага хуримтлуулахаар хугацаа шүү. Та хэдийн голлон анхаардаг чиглэл нь юу вэ? -Монголд үстэй шивээс-ийн технологи төдийлөн дэлгэрээгүй байхад бид хийж байлаа. Бараг л 12 жилийн өмнө дөө. Гэтэл саяхнаас л үстэй шивээс хийдэг гэх газрууд манай гоо сайхны зах зээлд олноор бий болж эхэлсэн. -Тэгвэл танайх үстэй шивээс-ний технологиор Монголдоо бараг анхдагч юм байна. Энэ технологио анх хаана суралцсан бэ, гадаадын улс орнууд руу явж сурсан уу? -Үгүй, үгүй. Сургуулиа төгссөний дараа гоо сайхны үйлчилгээ явуулаад удаагүй байхад гадаадад үстэй шивээс хийлгэсэн нэг үйлчлүүлэгч хөмсгөө засуулахаар бидэн дээр ирсэн юм. Тэгэхэд л үстэй шивээс гэх ойлголттой анх танилцсан. Ингээд хийдэг технологи, хэрэглэдэг багаж төхөөрөмжийг нь сонирхон судалж байх үед Солонгосоос гоо сайханчид Монголд ирж өдөрлөг зохиосон юм. Тэр өдөрлөгийн үеэр шивээсийг хэрхэн хийх талаар бидэнд зааж зөвлөхөд нь ямархуу багажаар хийж байгааг нь маш сайн ажиглаж авсан. Тухайн үед тэр багаж нь манайд байдаггүй байсан л даа. -Тэр өдөрлөг хэдэн онд болж байв? -2007 оны үед шиг санаж байна. Тэрнээс өмнө бол бид энгийн шивээс хийдэг байсан юм. Ингээд үстэй шивээс хийдэг төхөөрөмж хэрэгслээ Америкаас Солонгосоор дамжуулж авч байлаа. -Өнөөгийн байдлаар Монголд гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Ихэнх нь л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэрэглэдэг хэмээн олон нийтэд өөрсдийгөө сурталчилдаг. Тэгвэл танайх эдгээр ижил төст үйлчилгээтэй газруудаас юугаараа давуу талтай вэ? Танай салоны онцлог? -Бидний голлох давуу тал буюу брэнд маань ХӨМСӨГНИЙ MICROBLADING ҮСТЭЙ МЭТ ШИВЭЭС. Үүнийг хийхдээхөмсөгний үсний ширхэгийн дагуу, маш нарийн зураасаар, үсний ургалтын чиглэлд үстэй мэт харагдуулж шивнэ. Энэхүүшивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү шивээс нь ямар ч хиймэл бус, яг өөрийн хөмсөг шиг харагддаг учраас зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, эрэгтэй хүн ч хийлгэж болох онцлогтой. Бид үйлчлүүлэгчийнхээ царай төрхөнд тохируулан шивэхээс гадна үйлчилгээндээ 3-5 хүртэлх жилийн баталгаа олгоно. Мөн манай контур шивээс сормуусыг өтгөн харагдуулж, нүдийг тодруулж өгдөг. Манай хуйхны шивээс ч бас их үр дүнтэй. Халцарч гялайсан толгойн хэсэгт хуйхны шивээс хийлгэснээр харагдах байдал илт сайжирдаг. Хуйхны шивээсийг хүмүүс заримдаа үс шилжүүлэн суулгахтай андуурах тал бий. Ер нь шивээс хийхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг. Бидний үстэй шивээс-ний зорилго бол хөмсгийг ямар ч шивүүлсэн гэж харагдахааргүй, яг л өөрийнх мэт харагдуулахад оршино. -Танай салон зөвхөн энэ шивээсний үйлчилгээг үзүүлдэг үү, эсвэл өөр төрлийн шивээс бас хийдэг үү? -Үстэй мэт шивээснээс гадна мөн УУСГАЛТТАЙ БИТҮҮ ШИВЭЭС-ийг зөвхөн хөмсөг гэлтгүй контур, уруулд хийнэ. Энэхүү шивээс нь эхнээсээ төгсгөл хүртлээ уусгаж, хөмсгөө тодотгон, будсан мэт харагддагаараа онцлогтой. Тод хөмсөг сонирхдог болон шивүүлсэн шивээстэйгээ илүү удаан хугацаанд явах хүсэлтэй бүсгүйчүүд энэхүү уусалттай будалтыг түлхүү сонирхон хийлгэдэг. Хөмсгөө будсан мэт байдлаар харагдуулж арван жил ч байх боломжтой. -Шивээс хийх үедээ мэдээ алдуулагч хэрэглэдэг үү? Хаанахын шивээсний будаг голчлон хэрэглэж байна вэ? -Бид ямар ч төрлийн шивээс хийх тохиолдолд мэдээ алдуулагч тос ашиглан өвдөлтгүйгээр шивдгээрээ давуу талтай. Будгийн хувьд, Америк, Герман стандартын шаардлага хангасан шивээсний будгийг ашигладаг. Бидний үйлчилгээ үзүүлдэг шивээсний будаг нь найрлагадаа төмөр агуулаагүй, шивээс хийсний дараа хөхөрч ,улайхгүй, тогтоц сайн, өнгө нь хувирахгүй, арьсанд харшилж, нөлөөлөхгүй гээд олон давуу талтай. -Танайх хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан үйлчилгээ үзүүлдэг үү? Жишээ нь, тэтгэврийн насны ахмадуудад ямархуу төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ, тэдэнд зориулан зөвлөгөө өгдөг үү? -Бид хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан багц үйлчилгээнүүд гаргасан байгаа. Ахмад настнуудад зориулан арьсны нөхөн сэргээх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг. Мөн тэдэнд алжаал тайлах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг үзүүлж байна. -Үйлчлүүлэгчийнхээ нас, мэргэжил, ажлын онцлогийг харгалзан, тусгайлан үйлчилж байгаа юу? -Хүмүүсийн ажил мэргэжлээс шалтгаалан нүүрний арьс нь янз бүрийн байдалтай болсон байдаг. Жишээ нь, өдөржин оффист суудаг хүмүүсийн хувьд компьютер, элдэв техник хэрэгслээс цацардаг туяаны уршгаар арьс нь нэлээн хуурайшилттай болдог. Иймд тухайн хүнийхээ арьсыг эхэлж оношилсны үндсэн дээр ямар үйлчилгээ үзүүлэхээ шийднэ гэсэн үг. -Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн хүмүүс технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэдэг их чухал. Танайх хүний нөөцийн ямар бодлого баримталдаг вэ? -Манай салонд гоёлын шивээсээр арав гаруй жил дагнан ажиллаж мэргэшсэн гоо сайханчид стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл ашиглан эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлдэг нь шивээсний чанар өндөр байж, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг хангалттай бэлэглэдгээрээ онцлогтой. Бид олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд хүний нөөцийн хувьд ихэд тогтвортой, мэргэшсэн хамт олон гэдгээрээ бахархдаг. Tenger Bella салонд урьдчилан цаг авах Утас: 80660000 Хаяг: ХУД 11-р хороо, Маршалын гүүрний баруун талд Тэнгэр велла хотхон 116-1 тоот.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2019-10-09 09:57:59 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон бусад холбогдох албаны хүмүүс ургац хураалтын явц өвөлжилтийн бэлтгэл ажил, махны хангамжийн асуудал болон ЖДҮХСангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулж дууссан талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 285 дугаар тогтоолыг 07 дугаар сарын 03-ны өдөр гаргуулсан. Тогтоолд Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малын чанар, сүргийн бүтцийн зохистой харьцаанд тулгуурлан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөц мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А-275 дугаар тушаалаар ажлын 4 хэсэг байгуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байна. Яамны ажлын хэсэг өнөөдрийн байдлаар зун гантай, гандуу байсан Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий аймгуудад томилотоор ажиллаж ХАА-н салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 285 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаад байна. Хадлан:Өнөөдрийн байдлаар 21 аймагт хадлан бэлтгэлийн ажил 60 хувиас дээш хувьтай явж байна. Тухайлбал Баян-Өлгий аймаг, хадлан тэжээлээ бүрэн, Ховд аймаг 98.7 хувьтай, Архангай 89 хувьтай, Хэнтий, 87.7 хувьтай, Хөвсгөл 85.6 хувьтай байна.Өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүхэлд нь сайтар хангаж байгаа аймгуудыг дурдвал Баян-Өлгий 95 хувь, Хөвсгөл 90 хувь, Ховд 80 хувь, Дархан -Уул 80 хувьтай байна. Бусад аймгийн хувьд 50- 70 хувьтай бэлтгэлээ хангаж байна. Ихэнх аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна. Малын тоо толгой:Манай улсын хэмжээнд 2019 оны 8 дугаар сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд бэлчээрт байгаа 84.2 сая толгой малаас 16.5 саяыг хэрэгцээлж 67.7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна. Бэлчээрийн даац:Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ. Энэ зун зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудын ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн ба эдгээр аймгуудад нийт өвөлжих малын 32.0 хувь нь ноогдож байгаад анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаад байна. Отроор мал өвөлжүүлэх ажлын зохион байгуулалт:Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сайтар хангахын тулд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар авч нэгтгээд байна. Тухайлбал: Өөр аймгийн нутагт 3748 өрхийн 3.0 сая толгой малыг отроор өвөлжүүлэх, Улсын тусгай хамгаалалттай газарт Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд нийт 7 аймгийн 2766 өрхийн 2.2 сая толгой мал отроор өвөлжүүлэх, Хилийн зурвас газарт Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий нийт 7 аймгийн 2190 өрхийн 1.3 сая толгой мал отроор өвөлжүүлэх, Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Төв, Ховд, Хэнтий нийт 13 аймгаас 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал ирээд байна. Урьдчилсан байдлаар 8.3 сая толгой малыг өөр аймаг, улсын тусгай хамгаалалттай, хилийн зурвас болон улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх санал нэгтгэгдээд байна. Харин улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын Ачит нуур 27.6 мянга, Бага хайрхан 37.3 мянга, Баян нуруу 49.9 мянга, Бор аргалант 29.4 мянга, Малах 107.0 мянга, Чилэн 22.0 мянга, Чойбалсан 18.0 мянга, Хөх дэл 16.6 мянга, Хэрлэнбаян Улаан 284.3 мянга нийт 592.7 мянган хонин толгой малыг отроор өвөлжүүлэх бэлчээрийн даацтай байна. Энэ жил 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байна. Энэ ажлын бэлтгэлийг 10 дугаар сарын сүүлч гэхэд бүрэн хангуулах зорилт тавьж ажиллаж байна. УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах урьдчилсан баланс гарсан. 10 дугаар сарын 08-ний байдлаар55.9мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0мянган га-гаас 192.4мянган тонн үр тариа, үүнээс 187.1мянган тонн улаанбуудай,12.9мянган га-гаас158.6мянган тонн төмс,6.1мянган га-гаас 68.4мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт42.3хувь, хүнсний ногооны хураалт75.9хувь, төмсний хураалт 86.6хувийн явцтай байна. (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.) УРГАЦ ХУРААЛТЫНМЭДЭЭ Д/Д Таримлын төрөл Хураах талбай(га) Хураасан талбай(га) Хувь Нэгжийн ургац(цн) Нийт ургац (тн) 1 Үр тариа 350307 148035 42.3 13.0 192439 2 Төмс 14856 12916 86.6 122.8 158628 3 Хүнсний ногоо 8042 6106 75.9 112.1 68446 4 Тэжээл 45567 19911 43.6 22.3 44472 5 Тосны ургамал 78213 10790 13.8 6.1 6643 МАХНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛААРХ АРГА ХЭМЖЭЭНИЙТАНИЛЦУУЛГА Махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг бууруулах чиглэлээр Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 болон 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн хүрээнд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 12-ны хооронд 22 аж ахуйн нэгжийн нийт 8752 тн буюу 10 хувь /875.0/ тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр гэрээний нөхцөлийг талуудын оролцоотойгоор тохиролцож, 2019-2020 оны өвөл, хаврын улиралд Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаанд гаргахаар гэрээг байгуулсан байна. Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах үүднээс мал, мах бэлтгэн нөөцлөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн А/889 дугаар Захирамжаар байгууллаа. Тухайн ажлын хэсэг дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангахаар зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Арилжааны банкны эх үүсвэрээр нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх, нийлүүлэх, худалдан борлуулах арга хэмжээнд нийт 13 аж ахуйн нэгж оролцохоор хүсэлтээ ирүүлсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019 үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн Лавай худалдааны төвд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны хооронд нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангаж, зах зээл дэх үнээс 9.5-22.3 хувийн хямд үнээр худалдан борлуулсан байна. Уг үзэсгэлэнд худалдаанд Архангай, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Завхан, Дархан, Увс, Хөвсгөл аймгуудаас ирсэн 22 хоршоо, 21 малчид, 11 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нэгжүүд оролцсон. Үзэсгэлэн худалдааны 5 хоногийн хугацаанд нийт 50.0 тн шинэ махыг, үхрийн ястай мах 8500₮, үхрийн цул мах 9000-9500₮, хонины мах /гулууз/ 6500₮, жижиглэнгээр 7500₮, адууны мах 7000-7500₮, ямааны мах 6500-7500₮- өөр тус тус худалдан борлуулсан байна. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах худалдан авах боломжийг бүрдүүлсэн бүртгэлийн системийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн санжүүжилтээр Мал эмнэлгийн ерөнхий газар, Дижитал медик компани, Юнител групп хамтран хэрэгжүүлж байна. Гар утасны аппликейшн ашиглан худалдан авах махныхаа гарал үүсэл, баталгаат байдалтай танилцаж болох энэхүү системийг 2017 онд Архангай аймгийн хоёр суманд туршиж, хэрэгжүүлсэн бөгөөд энэ онд 6 аймгийн 15 суманд хэрэгжүүлж байна.Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн хүн амд дундын зуучлалгүй үнээр буюу хонины мах 6000-6500₮, үхрийн мах, ястай 8500₮, үхрийн мах, цул 9500₮, адууны мах 7100₮, адууны мах, цул 7600 төгрөгөөр Хан-Уул дүүрэгт байрлах Лавай худалдааны төв дээр 2019 оны 10 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Махны экспортын талаар: Гаалийн мэдээнээс үзвэл, 2019 оны 9 сарын экспортын гүйцэтгэлээр 13.5 мянган тн адууны мах, 1045 тн хонь, ямааны мах, 855 тн дайвар бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн 11.8 мянган тн, нийт 27.2 мянган тн экспортолсон байна. Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт 11.8 мянган тн хүрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны эзлэх хувийг авч үзвэл: 2018 онд 34% буюу 10.0 мянган тн, 2019 онд 51% буюу 5957.6 тн үхрийн мах, 5800.0 тн хонь, ямааны мах байна. Гэтэл дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдэж, экспортод чиглэсэн махны нөөц бэлтгэхтэй холбоотой төв, суурин газарт нийлүүлэлтийн хомсдол, үнийн хэлбэлзэл үүсэхээр байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, биелэлтийг ханган ажиллаж байна. Цаашид хэрэгжүүлж буй арга хэмжээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд төрөлжсөн томоохон аянуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд: Стратегийн хүнсний улирлын хамаарлыг бууруулах, нийлүүлэлтийг тогтвортой хангах ажлын төлөвлөгөө, комиссын бүрэлдэхүүнийг батлуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалын төсөл, төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад бэлтгэн болгосон байна. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл, шаардлагын тухай протоколыг мөрдүүлэхийн тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар экспортын эрхтэй үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, биелэлтийг хангаж ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг 2018 онд экспортлогдсон тоо хэмжээнээс бууруулахгүй байх бодлогын баримтлаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас Малын их эмч нарын анхдугаар чуулган-ийг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн дүүрэг тус бүрт дундын зуучлалгүй, стандартын шаардлага хангасан махыг худалдаалах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019, 2020 үзэсгэлэн худалдаа, Өвлийн идэш, Хонины ууц, Үхрийн өвчүү, Борц, үүц зэрэг арга хэмжээ зохион байгуулах. Аймгийн төвүүдэд сар бүр махны яармаг худалдааг зохион байгуулах, Махны үнийн судалгаа 2019.10.08-ны өдрийн өглөөний 7.40 минутын байдлаар № Хүнсний зах Бөөний үнэ Жижиглэнгийн үнэ Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах Хонины мах Адууны мах Үхрийн мах Ямааны мах 1 Хүчит шонхор зах 4500-5300 5500 5800-6800 5800-6000 6400-7800 8000 8000-10000 /Эх үүсвэр: ХХААХҮЯ тандалт судалгаа/ 2019.10.08-ны өдрийн өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр махны нийлүүлэлт хэвийн байна. Үнийн хувьд 10 дугаар сарын 07-ны өдрийн ханштай адил байна. Өнгөрсөн 7 хоногийн үнэтэй харьцуулахад 600-1000 төгрөгөөр буурсан байдал ажиглагдаж байна./Хүчит шонхор зах/ ЖДҮ-ЗЭЭЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА ЖДҮ зээл олгох төсөл сонгон шалгаруулалт шилэн болж, шинэ тогтолцоог бүрдүүллээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтанд улсын хэмжээнд 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 зээлийн багцад 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь хамрагдах бүрэн боломжтой боллоо. Мөн эдгээр төслүүдийн санхүүжилтэнд нийтдээ 219 төсөлд 14,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮХСангаас гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй