Хэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
2019-10-22 18:50:29 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ. Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Таван толгой түлш компанийн захирал М.Ганбаатар Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл70119400дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу гэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна гэсэн саналыг хэлэв. Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ. Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа. Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүлсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэлээ. Таван толгой түлш компанийн захирал М.Ганбаатар Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл70119400дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллана уу гэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна гэсэн саналыг хэлэв. Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Б.ОТГОНСҮХ: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ
2019-10-18 09:49:47 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНалайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ? Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны 04-р сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатандзамын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж,400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна. Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна. Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь нэгдүгээр зэрэглэл-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог. Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамдU-turnбуюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно. Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурахюм. Энэ төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэх шаардлага байгаагүй гэх хандлага бас байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу? Налайхын замд Улаанбаатар Чойр, Замын-Үүд, Тэрэлжийнчиглэл рүү өдөртөө тогтмол 15-18 мянган авто машин, нийтийн тээвэр зорчдог. Үүгээр хүнд даацын болон том оврын авто машин ихээр зорчино, хоёрхон эгнээтэй, 60 жилийн насжилттай, эвдрэл гэмтэл их үүссэн учраас түгжрэл ихээр үүсч, зам тээврийн осол их гардаг байсныг та бид мэднэ. Тодруулбал, Сүүлийн 5-10 жилийн статистик тоон үзүүлэлтээс харахад Налайхын замд жилдээ 15-18 хүн зам тээврийн ослоор нас барж, 100 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртдэг гэсэн баримт бий. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр яаралтай шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ төсөл эхлээд явж байна. Иргэдийн дунд хамгийн их санаа зовж буй зүйл бол замын чанар. Нэг жилийн настай зам тавигдах вий гэсэн хардлага, шүүмжлэл иргэдийн дунд байна? Засгийн газар, Нийслэлийн түвшинд энэ бүтээн байгуулалтанд маш их анхаарч ажиллаж байгаа. MNS стандарт, шаардлага, технологийн хяналтыг бүх түвшинд хийж байна. Тухайлбал Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, Монгол, БНХАУ-ын инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа учраас иргэдийн санаа зовоод байгаа шиг гүйцэтгэгч компани нь чанаргүй зам тавина гэх боломжгүй юм. Сүүлийн үед цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал шөнөдөө замынхаа хучлага хийх ёстой боловч хүйтэрсэн учраас орой зургаан цагаас хойш бүх ажлыг зогсоож, өдөртөө нэмэх градустай болсоны дараа технологийн горим алдахгүйгээр хийгээд явж байгаа. Замын зузааны хувьд 15 см-аарцементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэгяг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4см өнгөт асфальт тавигдана. Иргэдийн ойлголтоор замын чанарыг зузаанаар ярих юм бол нийт 40 см н зузаантай болно гэсэн үг. Тиймээс Налайх-Чойрын зам насжилт өндөртэй байх болно. Далангийн ажил нь хэр явагдаж байна вэ? Далангийн ажил замын чанар стандартад их нөлөөлдөг. Далангийн ажлын нягтруулалт, чийгшил хэдэн хувьтай байгаа зэрэг технологийн горим дээр тогтмол хяналтаа тавьж байгаа. Далангийн нягтруулалтын хувьд 97, 98 хувиас доош нь байх юм бол далангийн ажлыг хүлээж аваагүй. Замын эхний ээлжийн хөдөлгөөнөө хэзээ нээх вэ? Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29гэхэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч удахгүй иргэд маань нийтийн тээврээрээ чанартай зам дээр шороо тоосгүй зорчих болно. Эх сурвалж: arslan.mn
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо
2019-10-17 12:00:28 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээШинэ хөдөө-Булган төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм. Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу нийт 101 хүлэмж олгох бөгөөд нэг бүрийн үнэ нь 1,178,000 төгрөгийн үнэтэй уг хүлэмжийг аж ахуйн эрхлэгчид жил бүр 290 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр 4 жилийн хугацаанд төлөх юм. Нийлэг хальсан уг хүлэмж нь гадуураа нарны хэт халалтаас сэргийлэх хамгаалах тор бүхий 4*8 харьцаатай 32м.кв, хавар, зун, намрын улиралд ашиглах боломжтой, мананжуулах усны системтэй иж бүрэн хүлэмж ажээ. Хүлэмж нийлүүлэх ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендэр зарлан шалгаруулж Их булаг интьернэшнл ХХК нийлүүлжээ. Өнөөдөр Гурван булаг, Баяннуур, Дашинчилэн сумын төлөөлөл ирж хүлэмжээ хүлээн авлаа. Агрономич Б.Энхбаяр: Энэ хүлэмжээр 5 ам бүлтэй айл хэрэгцээгээ хангаад илүүгээр нь амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломжтой Хүлэмж гардуулах арга хэмжээний үеэр Аймгийн ХХААГ-ын Ерөнхий агрономич Б.Энхбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. -Хүлэмжийг ямар сонгон шалгаруулалтаар иргэдэд олгож байгаа вэ? -Гол зорилго нь хүнсний ногоо тариалагч өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс 3-н улиралд үлэмжийн ногоо тариалах нь давуу талтай юм гэж үзэж Шинэ хөдөө төслийн хүрээнд 16 сумдад энэхүү хүлэмжийг олгож байгаа. - Хүлэмж маань хэр чанартай гэж үзэж байна. Авсан иргэд маань 4 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Үр ашгаа хэдий хугацаанд өгнө гэж тооцоолж байгаа вэ? -Техникийн тодорхойлолт, болзлыг хангасан учраас мэргэжлийн хувьд чанартай гэж дүгнэж байгаа. Аливаа хүлэмжийн чанар нь плёнкон хальсны чанартаа байдаг. Сайн чанарын хүлэмж 5-н жилээ даадаг гэж үздэг, түүнээс цааш хүлэмж эрхлэгч өөрөө засаж шинэчлээд ашиглах боломжтой. Энэ удаагийн хүлэмжийн давуу тал нь гадуураа нарны хэт халалт, цонолтоос хамгаалах давхар тортой ирсэн. Энэ нь плёнкны эдэлгээг уртасгах, тэгснээрээ ургацыг нэмэгдүүлэх давуу талтай. Зах зээлийн үнийн хувьд ч гэсэн арай хямд үнийн саналыг бид сонгосон. -32 м.кв хэмжээтэй хүлэмж, энэ зайд хэр хэмжээний ногоо тариалах боломжтой вэ? Хэрэгцээг нь хангаад дээр нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой юу? - Айл өрхийн хашаанд тийм ч их зай эзлээд байхааргүй боломжийн хэмжээтэй гэж үзсэн. Тэгсэн хэрнээ 4-5 гишүүнтэй өрхийн хэрэгцээг шинэ ногоогоор хангаад илүү ургацаа худалдаалж амьжиргаандаа нэмэр болох бүрэн боломжтой. 32 м.кв талбайн ашигтай талбай нь 30 м.кв, 1 м.кв талбайд 5-6 ширхэг ургамал ургадаг. 1 ургамлаас 5-6 кг жимс авдаг гэж тооцдог. Ингээд тооцохоор 5 гишүүнтэй өрх хэрэгцээгээ 1 таримлаасаа хангаад үлдсэн таримлынхаа ургацыг борлуулах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ тооцооллын үндсэн дээр бид 4 жилийн хугацаанд эргэн төлөлтөө төлөх боломжтой гэж үзсэн. -Энэ хүлэмжинд ямар төрлийн ногоонууд тарих боломжтой вэ? Хэзээнээс тариалж эхлэх вэ? -Ногоочид маань янз бүрийн зориулалтаар ашиглахаар авч байна. Зарим нь жимс жимсгэнийхээ суулгацыг үржүүлж зарах, түргэн ургадаг өдөр тутмын хүнсний нарийн ногоонууд тарих зорилгоор, дадлагашаагүй шинэ ногоо тариалагчид маань өргөст хэмх, улаан лооль тарина гэсэн зорилгоор ч авч байна. Өрх бүртэй нэг бүрчлэн бид гэрээ хийж олгож байгаа, ирэх 3 сараас үрсэлгээгээ хий, 4 сараас тариалалтаа хий гэдэг шаардлага тавиад заавар зөвлөгөөгөө өгөөд эхлүүлнэ. Баяннуур сумын Хөгжлийн бодлогын мэргэжилтэн Б.Наранцэцэг: Шинэ хөдөө төслийг манайхан нэг үеээ бодвол мэддэг, оролцоё, юм хийе гэсэн хүмүүс маш их болсон -Төслийн хүрээнд сум болгонд 5-6 хүлэмж олгож байгаа. Сумын хэмжээнд хүлэмж авах сонирхолтой иргэд хэр байна, ямар сонгон шалгаруулалтаар хүлэмж авах иргэдээ сонгосон бэ? -Бид сумандаа байнга хүнсний ногоо тарьж ургуулдаг, аймаг, сумаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд идэвх санаачлагатай оролцдог, туршлагатай, нэг, хоёр жилийн өмнөөс хүлэмжтэй болох хүсэлтээ тавьсан ногоочиддоо эхний ээлжинд хүлэмж өгөхөөр болсон. Хүлэмж авах сонирхолтой, бүртгүүлсэн иргэд цаана нь нэлээд байгаа. Манай сум дээр үеэсээ тэжээлийн аж ахуйн эрхэлдэг, газар тариалан эрхэлдэг туршлагатай учраас орон нутгийн иргэд маань ихэнх нь ногоо тариалахдаа мэргэжлийн болсон. Тиймээс эхний хүлэмж авсан иргэд маань ногоогоо тариалаад, үр шимийг нь хүртээд эхэлвэл дараа дараагийнх нь иргэдэд дахиад хүлэмж олгоно гэж найдаж байгаа. Ер нь Ж.Бат-Эрдэнэ гишүүүний санаачилсан Шинэ хөдөө төсөл хөдөөгийн малчид болон өрхийн орлогоо дээшлүүлэх гэсэн иргэдэд чиглэсэн маш үр дүнтэй төсөл болсон. Олон ч ажил хэрэгжиж байна, тэр болгонд нь оролцох сонирхол хүмүүст маш их бий. Саяхан л гэхэд Шинэ хөдөө төсөл бизнесийн боломж уулзалтанд оролцохдоо манай сумынхан арьс шир боловсруулахьболон махны бага оврын цехтэй болох хүсэлтээ илэрхийлсэн. Гишүүн маань Туршлагатай, юм хийе гэсэн зүтгэлтэй иргэд маань нэгдэж нийлээд хоршоо болоод санал санаачилгаа гаргавал бүх талаар дэмжинэ гэсэн байгаа. Хүн зориод хийж л чадвал боломж гарцыг нь нээж дэмжиж өгч байгаад нь их баяртай байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй