“Таван толгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит Таван Толгой Түлш ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон гэлээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн. Эдгээр дээжүүд Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа хэмээн мэдээлэл хийлээ. Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-г Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд энэ үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, Тавантолгой түлш ХХК хаана харъяалагддаг талаар болон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон уу гэх асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас хариулт авлаа. Тавантолгой түлш ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна гэв. Мөн Тавантолгой түлш компани нь Нийслэлийн харьяа компани юмуу, Эрчим хүчний яамны харъяа компани юм уу гэсэн сэтгүүлчийн асууллт Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг Тавантолгой түлш компани Эрчим хүчний яаманд харьяалагддаг төрийн өмчит компани гэв. Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.

Б.НАРАНБААТАР: СЭТГҮҮЛЧ ЯРИЛЦАГЧДАА ХҮНДЭТГЭЛГҮЙ ХАНДАХ НЬ ДЭЭРМИЙН ҮЙЛДЭЛ

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатартай сэтгүүл зүйн төрөл зүйлийн нэг ярилцлага, ярилцлагын сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар ярилцлаа. -Ярилцлагын сэтгүүл зүй гэж нэрлэж болох шинэ чиглэл бие даан гарч ирсэн тухай судлаачид тэмдэглэдэг. Үнэхээр ч өнөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн гол контент нь ярилцлага болоод байна. Тэгвэл энэ ярилцлагын сэтгүүл зүй маань хэр зөв хөгжиж байна вэ? -Ярилцлага авах ур чадвар бол сэтгүүлчийн ажлынх нь үндэс. Ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэж болно. Хүргэхгүй байсан ч мэдээлэл олж авах үндсэн арга бол ярилцлага байдаг. Бүх л эх сурвалжуудтайгаа ярилцдаг. Харин ярилцлага хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилготой тодорхой нэг формат олоод бодчихсон, сонин, интернэт эх сурвалж, эсвэл телевизийн эфирээр хүрдэг ярилцлагын хэлбэрүүд байна. Орчин үед ярилцлагын тодорхой нэг өвөрмөц форматын эрэлд сэтгүүлч бүр явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ арга хэлбэр рүү шилжээд байна. Уламжлалт хэлбэрийн асуулт хариулт өрдөг формат уйтгартай, сунжруу болоод байгаа. Тиймээс хэрэглэгчийнхээ мэдээллийнхээ хэрэгцээг түшээд форматыг нь сонирхолтой болгох арга хэлбэрүүд нь өөр болж байна. Үүн дээр нэмэхэд сэтгүүл зүй өндөр хөгжсөн Европын улс орнуудад ярилцлагын нэвтрүүлгүүдийн хажуугаар түгээмэл болж буй нэг хэлбэр нь хэлэлцүүлгийн нэвтрүүлгүүд болсон. -Манайд олон нийтэд хүрсэн, хүрч буй ярилцлагын контентууд бий. Цензургүй яриа, Улаан бал зэргээр нэрлэж болно. Ярилцлагын контентууд сэтгүүл зүйн чиг баримжаа, ёс зүйгээ хэр мөрдөж байна вэ? -Сэтгүүлчийн ёс зүй гэдэг өргөн хүрээний ойлголт байдаг. Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд томьёолохоор 9-10 зүйлтэй товч зарчим бий. Хууль болохгүй, хууль бусаар мэдээлэл авч болохгүй гэх мэт хэдхэн зүйлийг илэрхийлсэн. Монгол Улсад сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотой албан ёсоор баримтлагддаг гурван бичиг баримт байгаа. Эхнийх нь Сэтгүүлчийн ёс зүйн зарчим гээд есөн зүйл заалттай, хоёр дахь нь Хэвлэлийн зөвлөлөөс сүүлд баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гээд 10 зүйл заалттай. Дээр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага учраас тус холбооны сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрддөг. Энэ баримтуудаас гадна нийтлэг олон нийтийн мэдээлэл гэдэг зүйлд ёс зүйн шалгуур шаардлага, гоо зүйн шалгуур, шаардлага гэх мэт олон шалгуур бий. Түүнийг хувь хүн, сэтгүүлч, эсвэл нэвтрүүлгийн баг дотроо шийдэж байгаа асуудал. Цензургүй яриа,Улаан бал гэх мэт форматын ярилцлага олон нийтийн анхаарлыг их сайн татаж байгаа гэсэн хуурмаг үзэгдэл бий болчихсон. Байцаалт авч байгаа форматаар явахаар хүмүүст таалагддаг. Үзэгчийн өмнөөс өшөө авч өгч байгаа юм шиг харагддаг. Ийм формат монгол үзэгчдэд таалагдаж байна. Гэхдээ сэтгүүл зүйн амин сүнс ерөөсөө олон нийтийн эрх ашиг, иргэдийн үнэнийг мэдэх эрх гэдэгт үйлчилж байдаг тогтолцоо. Нэг сэтгүүлчийн алдаа, нэг редакцийн алдаа, нэг ёс зүйн алдаа сэтгүүл зүйн зогсохгүй эргэж байгаа машины үйл ажиллагааг гацаадаг, хүчгүй болгодог. Яг энэ форматыг сонгож авч байгаа хүмүүс, ийм форматаар олон нийтэд ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж буй хүмүүсийн хувьд сэтгүүл зүйн ёс зүйн зарчим гэхээс илүүтэй хувийн ёс суртахууны асуудал болчихож байгаа юм. -Сонин, телевиз алинд ч бай ажиллах сэтгүүлчийг ярилцагчаа урьдаас судалж, асуултаа бэлдэж очих ёстой гэдгийг онолын хичээл дээр багш нар хамгийн ихээр онцолж хэлдэг, анхааруулдаг. Тэр дундаа ярилцагчаа хүндлэх тухай асуудал ярилцлагын соёл гэгддэг. Энэ зарчим ер нь биелэгдэж байна уу? -Ярилцагч нэгдүгээрт хүн. Хүн юм чинь эрхтэй. Тэгэхээр ярилцлага авч байгаа сэтгүүлч хүн урьдчилсан зорилго тавих шаардлага байхгүй. Ярилцлагын нийт агуулга асуулт маань иргэдийн эрх ашиг, иргэд юуг мэдэх ёстой вэ гэдэг дээр тулгуурлаж бий болох ёстой болохоос биш хувийн харилцааны хэлбэрээр, улс төрийн зорилгоор асуултууд бэлтгэгдэх ёсгүй. Ярилцагчийг хүндлэх, дайралт хийх, хийхгүй тухай асуудал цэвэр харилцааны асуудал. Хувь хүний ёс суртахууны асуудал болж байгаа юм. Улаан бал-ын Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хувьд сэтгүүл зүйн зорилгыг биелүүлж байгаа дүр зураг харагддаг. Тэр нь ч магадгүй үзэгчдэд таалагддаг байх. Гэхдээ нөгөө талаар сэтгүүлчийн хувь хүний харилцааны соёл, телевизийн эфирийн ёс зүй, гоо зүй гэдэг асуулттай илүү уялдана. -Ямар нэгэн асуудалд холбогдсон ярилцагч ярилцлагын явцад өөрийгөө сайнаар харуулахыг хүснэ. Сэтгүүлч түүнийг нь ил гаргахыг хичээнэ. Ингэхийн тулд дайралт хэлбэрээр асуух тохиолдол гарч болно шүү дээ? -Нэг кейс хэлье л дээ.BBC-ийн Hard talk шоуны хөтлөгч улс төрийн маргаантай асуудлаар зочин уриад нэг асуулт асуусан байгаа юм. Нөгөө зочин нь асуултаас бултаад тойруулж хариулсан. Тэгэхээр хөтлөгч нэг асуултыг долоон янзаар өөрчлөөд асуусан байдаг. Хамгийн сүүлийнх дээр нь хариулахаас өөр аргагүй болсон. 30 минутын нэвтрүүлэгт долоон асуулт. Долоон асуулт нь үндсэндээ нэг агуулгатай. Үүнээс харахад сэтгүүлч соёлтойгоор ажлаа гүйцэтгэх ёстой гэсэн санаа ургаж байгаа юм. Учир нь эфирийн соёл, эфирийн гоо зүй гэж зүйл бий. Зурагт үзэж байгаа үзэгчид түвэг учруулах ёсгүй. Ямар нэгэн байдлаар гарч байгаа дүр, сонсогдож буй дуу, дүрс нь тухайн контент, агуулга, мэдээллийг хүлээж авах процесст нь түвэг учруулах ёсгүй.Цензургүй яриа,Улаан бал-ын формат бол юу ярьж буй нь, ямар мэдээлэл үзэгчдэд өгөх гэж байгаа нь чухал биш. Нөгөө ярилцагчийнх нь гацаж, нүүр улайж, сандарч суугаа байдлыг харуулахад болчих юм шиг харагдаж байгаа. Сэтгүүлч ингэж зориг зүрхтэйгээр хүн ялж буй процессыг харуулаад байгаа. Мэдээлэл өгөх зорилгоосоо хазайгаад байна гэдэг нөгөө л эфирийн соёл алдагдаад байгаагийн илэрхийлэл. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал гэж тулгаж болохгүй ч эфирийн соёл, гоо зүйн шаардлагууд, дээр нь хувь хүний харилцааны соёл, ёс суртахуунтай илүү холбоотой. Тэдгээр нь зөрчигдөж байгаа хэлбэрүүд. Яахав, үзэгчид ийм форматтай ярилцлагууд таалагдаад байна гэсэн хуурамч үзэгдэл л байгаа юм. -Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үед үйл явдлыг шууд дамжуулах технологийг ашиглах нь нэмэгдэж байна. Шууд дамжуулалтын сувгуудаас Зариг.мн сайтыг онцлох ёстой. Тэд шуурхай, дайчин ажиллаж байна. Гэхдээ дээр таниас асуусанчлан ярилцагчаа хүндлэх асуудал энэ тохиолдолд бас л хөндөгдөж харагддаг. Та үүнийг юу гэж дүгнэж байна? -Энэ бол хүний эрхийн тухай асуудал юм. Бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Хүсээгүй байхад нь ярилцлага авах нь буруу. Ярилцлага өгчихөөд Би наад ярилцлагыг чинь тавиулахгүй гэх эрх ч ярилцагчид бий. Би ярилцмааргүй байна гэх эрх ч тэдэнд байгаа. Үүнийг дээрмийн үйлдэлтэй зүйрлэж болно. Хүний эрхийг тийм хэмжээнд зөрчиж байгаа үйлдэл. -Сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгдсэн гэж утга зохиол шүүмжлэгч, доктор П.Батхуяг дүгнэсэн байдаг. Сүүлийн үеийн ярилцлагын нэвтрүүлгүүдэд сэтгүүлч зочноосоо илүү ярих нь элбэгшсэн. Ярилцлагын формат гэж байдаг уу? -Ярилцлагын гол дүр нь мэдээлэл өгч байгаа ярилцагч. Сэтгүүлч тэндээс үзэгчдэд очих ёстой агуулга контент мэдээллийн зорилгод үйлчилж байгаа л хүн. Ярилцлагад тавигддаг стандарт шаардлагууд бий л дээ. Телевизийн ярилцлага гэхэд нийт хугацааны 15 хувьд сэтгүүлч ярих ёстой гэдэг. -АТГ-аас авлига авч байгаа хүний үйлдлийг харуулсан бичлэгийг өнгөрсөн сард олон нийтэд ил болгосон. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүний нүүр царайг Монгол даяар харж, тэр хүнийг жигшин зэвүүцлээ. Өмнө нь ял шийтгэлээ хүлээчихсэн хүнийг ингэж олон нийтэд ил болгож шившиглэж дахин шийтгэх нь хүний эрхийн зөрчил гэж манай сонин бичсэн. Үүнийг эмзэгээр хүлээж авч буй хэсэг ч байсан. Нөгөө талаар ийм хүний эрхийг зөрчсөн бичлэг, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд шууд дамжуулсан нь хэр зөв бэ. Ийм тохиолдолд редакци ямар бодлого баримтлах ёстой вэ? -Нийгэмд ямар ч мэдээлэл цацагдахад бэлэн болчихоод байна. Түүнд сэтгүүлчийн оролцоо байх албагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо ч байх албагүй болчихож. Ер нь олон янзын хувь хүний туйлширсан субьектив үзэл баримтлал дээр үндэслэсэн мэдээллүүд олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийм орон зайд хэвлэл мэдээллийн хэрэгслийн контент нь, сэтгүүл зүйн зорилго нь, мэдээлэл нь өөрөө ямар байх ёстой вэ гэдэг асуулт тулгарч байгаа юм. 5W 1H гэдэг ойлголт, тэр түвшний мэдээлэл дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчид угаасаа хоцорчихсон. Үүний араас сэтгүүлчид хөөцөлдөх ч шаардлагагүй. Мэдээллийн хөтөлбөр, зорилгоо бид биелүүлнэ. Гэхдээ энэ бол гол зүйл биш. Бид өөр асуултуудад хариулах ёстой. Яагаад, яг юу болж өнгөрөв, хэнд хамаатай вэ, надад ямар хамаатай вэ, үр дагавар нь юу вэ, тэгээд яах гээд байгаа юм гэдэг хэрэглэгчийн асуултууд байна шүү дээ. Эдгээр асуултуудыг тойрч контент бүтээх ёстой. Өдрийн сонин хүний эрхийн асуудлыг хөнддөг нь маш зөв алхам болсон. МУБИС-ийн багш Ж.Батбаатар Сэлэмчний ах буруугүй шүү гээд л бас зэмлүүлсэн. Нийгэмд хамаатуулж буруутгадаг, нийтийн дайсан гэж нэг хүн заавал өдөр бүр гарч ирж байх ёстой юм шиг хандлага бий болчихоод байна. Хамгийн ёс зүйгүй эмч нь хэн бэ, хамгийн ёс зүйгүй багш нь хэн бэ, хамгийн авлигач нь хэн бэ гэсэн дайсныг өдөр бүр хайгаад байгаа юм, сошиал орчин. Яг энэ тоглоомонд сэтгүүл зүй өөрөө хутгалдах шаардлагагүй. Ул суурьтай, үр дагаврын тухай, ач холбогдлын тухай мэдээлэл бэлтгэх ёстой. -Сэтгүүлч бүр өөрийн гэсэн өнцөг, өнгөтэй байх ёстой гэдэг. Үүнийг ч залуу сэтгүүлчид хүсдэг. Орчин үеийн сэтгүүлчид тэгвэл ямар байх ёстой болж байна вэ? -Сошиал орчинд биеэ авч явж буй хувь хүн ч тэр, сэтгүүлчийн салбарт карьер хийгээд явж байгаа залуучуудын дунд ч тэр ер нь онцгойрох, бусдаас ялгарах хандлага байна. Зарим нэг улстөрчийн хувьд онцгойрох гэдэг бүр өвчин болж байна. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн хувьд гэхэд онцгойрох гэдэг чинь өвчин тийшээгээ явж байна. Ийм гажиг хаа сайгүй байгаа, зөвхөн Монголд ч биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа контент гэхээр гурван үндсэн шинж чанарын мэдээллүүд явж байна. Пи-арын мэдээллүүд буюу хэн нэгний үзэл санаа, ямар нэгэн байгууллагын нэр төр, имиджийг бий болгох зорилготой. Маркетингийн мэдээлэл буюу зар сурталчилгаа, танилцуулга, ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг таниулах хоногшуулах зорилготой. Тэгээд сэтгүүл зүйн контент. Сэтгүүл зүйн контент нь иргэдийн эрх ашиг, иргэдийн мэдэх эрхэд үйлчилж байгаа контентууд байх ёстой. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүл зүйн мэдээллийг хүргэдэг тогтмол форматуудыг янз бүрээр бодож олж байна. Гол хандлага нь тодорхой нэг нэвтрүүлгийн формат бодож олоод түүнийгээ дараа нь контент маркетингийн арга хэрэгсэл болгодог зарчим руу түлхүү явж байна. Гол нь тэр нь бусдаас ялгарсан үзэмтэй байх л чухал. Тэгээд нь тэр контентоо маркетингийн арга хэрэгсэл болгож, редакци мөнгө олдог боломж ч бий болж байна. Б.ЭНХЗАЯА

Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ынахлах мэргэжилтэн Г.Наранчулуун,МЭЕГ-ынмэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав. Ховдаймагт2019-2020 онд91 багийн8424 малчин өрхийн 3155,3мянган малөвөлжихурьдчилсан дүн мэдээ гарсан байна.Аймгийн нийт багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад: 24% нь (бэлчээрийн нөөцтэй) 13% нь (бэлчээр хүрэлцээтэй) 29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн) 9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн) 25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Ховд аймагмалчдынтөвшинд61,6 мянгантнөвс, 4,0 мянгантнтэжээл, 7,7 мянгантнхужир шүү бэлтгэхтөлөвлөгөөтэйгээс2019 оны 09 дүгээр сарын 20-ныбайдлаар 48,7 мянгантнөвс, 1006,6тнгар тэжээл, 1705,5тнхужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл79,1хувьтай байна.2019 оны 09 дүгээр сарын 20-ныбайдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118тнөвс, 6тнтэжээл бэлтгэждунджаар7,5хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155тнтэжээл бэлэн байна. Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5тн,нийт 5719.7тнургац хураан авсан дүнтэй байна. Ховд аймгийн Засаг дарга Н.Дүгэрсүрэн Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хилийн зурвас, улсын тусгайхамгаалалттайгазар, Отрын бүс нутагт мал өвөлжүүлэх хаваржуулах зөвшөөрлийг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж махны нөөц бүрдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг салбарын сайдад уламжлав. ХХААХҮ-ийн Дэд Ж.СаулеСум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүд ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд анхаарах, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг үүрэг чиглэл болгов. Ховд аймгийн Жаргалант Шанд ХХК, Баруун Монгол интернейшнл ХХК, ИОВ ХХК мал төхөөрөх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле танилцав.

Өнөөдөр төв, баруун, зүүн аймгуудын нутгаар цас орж хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 хэм, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 хэм дулаан байна. 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна. Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

“Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдэвт хурал зохион байгууллаа

Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын төлөөлөл болон Монгол, Япон, БНСУ, ОХУ, Хятад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, 30 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд илгээсэн мэндчилгээг Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хүргэлээ. Энэхүү хурлаар Гамшгийн эрсдлийн засаглал, гамшгийг тэсвэрлэх чадавхтай хот гэсэн сэдвийн дор үндсэн болон хоёр салбар хуралдаанаар газар хөдлөлт, гамшгийн аюул, гал түймэр болон хүний үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлж, ханын 12 илтгэлийг оролцогчдод нээлттэй үзэсгэлэн байдлаар танилцуулж, нийт ирүүлсэн өгүүллээр олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.