“ДЭГЛИЙ ЦАГААН" НИСЭХ БУУДЛЫН ЯВГАЛАХ ЗАМЫГ АШИГЛАЛТАНД ХҮЛЭЭН АВЛАА
2019-08-01 09:40:48 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Улсын төсвийн 500 сая төргөгийн хөрөнгө оруулалтаар Увс - АЗЗА ТӨХК-ний гүйцэтгэсэн Дэглий цагаан нисэх онгоцны буудлын явгалах замын өргөтгөлийг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авлаа. Явгалах замын өргөтгөл хийгдсэнээр уг нисэх буудлын хүчин чадал нэмэгдэж дунд оврын агаарын хөлөг , тийрэлттэй хөдөлгүүртэй агаарын хөлөг хүлээн авах бүрэн боломжтой болж байна.
Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно
2019-07-31 09:31:07 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа. Ажлын хэсэгт БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Монгол ус ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл орсон бөгөөд Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм. Туул голын сав газарт нийслэл хотын төвийн долоон дүүрэг, Төв аймгийн Зуунмод болон Архангай аймгийн нэг, Булган аймгийн тав, Өвөрхангай аймгийн нэг, Төв аймгийн 11 нийт 20 сумын нутаг дэвсгэр ордог. 2018 оны жилийн эцсийн байдлаар сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой гол болоод байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон. Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614.4 мян.м3/хоног болж өсөхөөр төлөвлөсөн. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсэж байгаа юм. Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүллээгэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Чойбалсан-Сүмбэр-Нөмрөг чиглэлийн авто замын эхлэл дэх Хэрлэн голын 264 метр урт төмөр бетон гүүрийн их засвар, шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр зам, гүүр, барилгын ЗМЗ ХХК, Инженерийн цэргийн холбоо НҮТББ-д харьяалагддаг барилга, замын мэргэшсэн инженерүүд ажиллаж байна. Мөн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн алба хаагчид ажиллаж, Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн нээлтийн ёслолын ажиллагааны өмнө уг гүүрийг ашиглалтад оруулахаар шамдаж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын далан бэхэлгээний багийн хэсэгт ахлах ахлагч М.Мөнгөнхүү, байлдагч Б.Халиунбат, хавтан цутгалтын багийн хэсэгт байлдагч М.Бат-Эрдэнэ, Б.Сүхбаатар, компрессорын ажлын багийн хэсэгт байлдагч М.Энхтүвшин, М.Анхбаяр нар идэвх зүтгэлтэй ажиллан хамт олноо хошуучилж байгаа юм. Уг төмөр бетон гүүрийг Халхын голын байлдааны эхэнд ЗХУ-ын Армийн зам, гүүрийн цэргийн анги барьж байгуулсан бөгөөд түүнээс хойш их засвар, шинэчлэлтийн ажлыг дорвитой хийгээгүй аж.
”Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр боллоо
2019-07-30 09:07:40 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
а Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын гарын үсэг зурж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүллээ. Барилга, хот байгуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНХАУ-ыг төлөөлж Буцалтгүй тусламжийн албаны дарга Ли Юу Жан нар хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрхзүйн нөхцөл бүрэн бүрдлээ. Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам
“БУЯНТ-УХАА 2” 972 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ 4 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-07-26 09:41:26 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн Орон сууцны корпораци нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байгаа юм. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 07-р сарын 25-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 16489 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Та зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой гэдгийг анхаарна уу. Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ үү. Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө үү. Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ үү. Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү. Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу. Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм. Мөн өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна. Энэ тохиолдолд та яах вэ? Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно уу. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой. Хэрэв та и-майл хаяг болон нууц үгээ аль алнийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй