Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав
2019-05-31 08:40:23 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээУИХ-ын чуулганы /2019.05.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг явуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байх эсэх тухай зохицуулалт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1 дэх хэсгийн Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна, 10.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч ажиллана, 10.3 дахь хэсгийн Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно. гэж заасантай зөрчилдөж байгаа нь тогтоогдсон тул Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцээд зөрчлийг арилгахыг дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ. Эдийн засгийн байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн томьёолж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхын саналаар анхны хэлэлцүүлгээр баталсан юм.
“МОНГОЛЧУУД БА ШАШИН” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ВЕНА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2019-05-16 12:03:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонголчууд ба шашин сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Вена хотноо 2019 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус бага хурал нь Орду судалгааны групп-ээс зохион байгуулдаг цуврал арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн бага хурлыг Австрийн Шинжлэх ухааны академи, Венийн их сургууль, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Вена хотноо анх удаа зохион байгуулж байна. Тус бага хуралд Гумболдтийн их сургууль, Оксфордын их сургууль, Йерусалимийн их сургууль, Хоккайдогийн их сургууль, Монгол Улсын их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудыг төлөөлж нийт 30 судлаач оролцож, Монголын түүхэнд шашны гүйцэтгэсэн үүрэг, онцлогийн талаарх судалгааны илтгэлүүдээ танилцуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. Цасанд суусан, сураггүй болсон 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээ ирүүлсэн. Мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллагаас ард, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон багц мессеж үйлчилгээгээр дамжуулан хүргэж ажилласан. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 81 алба хаагч, 17 нэгж техник хэрэгсэл, орон нутгийн захиргааны байгууллагын 189 хүн, 39 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав. Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж хорогджээ. Мөн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, замын нөхцөл байдал үүссэн учраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад аймгийн Засаг даргын захирамжаар автозам, замын байгууламжийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан. Одоогоор орон нутгийн болон олон улсын чанартай хаагдсан зам даваа байхгүй байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр цаашид буюу энэ сарын 14,16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: -Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, -Малаа ойрын бэлчээрт хариулах, -Хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыганхааруулж байна. Он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган,Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянганга ой,217,2 мянган га хээрийн талбай, нийт219,6 мянганга талбай түймэрт өртөж шатсан. Дээрх түймэрт Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, орон нутгаас нийт 2768 хүн, 355 техник хэрэгсэл, 69 морьтойгоор ажилласан байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумаасзүүн хойш 80 км Онон багийн нутаг Хашлиг гэдэг газар ОХУ-ын хилээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн түймрийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраагаад байна. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Онон балжийн тусгай хамгаалалтын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, Цагдаагийн газар, Батширээт, Биндэр сумын иргэдийн нийт 618 хүн, 28 техник хэрэгсэл, 15 морьтойгоор түймрийн голомтод 22 хоног үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудад гарсан түймрийн унтраах хүн хүч хэрэгсэл, шаарлагатай хүнс, хувцас хэрэгсэл хүргэхээр ХЦ-ийн 0303-р ангийн МИ 171Е нисдэг тэргээр 8 удаа нислэг үйлдсэн байна. Өнөөдрийн байдлаар ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээгүй. Гэхдээ энэ сарын 14-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад: автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийгОнцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
“ДУБАЙ-2020 ДЭЛХИЙН ЭКСПО”-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2019-05-14 09:17:05 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ2020 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо Дэлхийн Экспо-2020 болно. Уг үзэсгэлэнд манай улс оролцох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, оролцох бэлтгэл ажлыг хангах монголын талын Ерөнхий комиссараар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий комиссарын орлогчоор МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нарыг тус тус томилсон. Экспо-2020 онд оролцох бэлтгэлийг хангах ажлын хэсгийн анхны хурал Гадаад харилцааны яаманд боллоо. Хуралд Дубай Экспо-2020-ийн бэлтгэл хангах Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн бэлтгэл ажлын талаар болон МҮХАҮТ-ийн бэлтгэсэн санхүүжилт, төсвийн төслийг танилцуулав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцсоноор улс оронд ямар үр дүн, ашиг гарахыг тооцоолох, оролцох төсөв зардлын төслийг цаг алдалгүй нарийвчлан гаргах талаар саналаа илэрхийллээ. ЭКСПО 2020-Дубай дэлхийн үзэсгэлэн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
НАЛАЙХ –ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-05-08 13:03:45 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээНАЛАЙХ ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа. Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай байгаа тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсч байна. Тус замаар зорчих хурдны хязгаар нь 30 км цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байна. Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байна. Түр замын тоосжилтыг бууруулахын тулд 3-4 техник усалгааг тогтмол хийж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй