​ГОЁ МЭДЭЭ: Австралийн нэгэн тосгон МОНГОЛ ЗУРААЧИЙН НЭРЭЭР АЛДАРШИЖ байна

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдын нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний, ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь зөвхөн Австралид төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг ч чимдэг. Тэгвэл эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхолыг татаж эхэлжээ. Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгон, түүний нэрээр алдаршиж, жуулчдын сонирхлыг татаж буй тухай гоё мэдээлэл цацагдаж байна. Энэ оны эхээр тус улсад их хэмжээний түймэр гарч, хот тосгод нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тиймээс Хиско Яаррам тосгоны иргэдтэй хамтран жуулчдыг татах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Хамгийн өндөр нь 2 давхар барилгатай тэнцэх 10 гаруй ханан дээр тус тосгоноос гаралтай нэрт алдартнууд болон түүхийг нь харуулсан зураг зурсны дараа Яаррам хэмээх газрыг Heesco town буюу Хиско хотхон хэмээн тунхаглан зарлах болсон байна. Төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Австрали улсад коронавирусний улмаас хөл хорио тогтоосон учир Хиско дээрх бүтээлээ таван долоон хоногийн турш ганцаараа зурж дуусгажээ. Их түймрийн араас дэлхийн айлгасан цар тахал тархсан энэ цагт урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээх түүний цаад зорилго ч биелэлээ олж, Австралийн үндэсний телевиз болон бусад томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бүтээлийг нь онцолсоор байна.

 ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР

2020-05-01 16:50:53 Нийтлэгдсэн: Урлаг
 ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2003 оноос жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, доктор С.Даваасүрэн Хүн төрөлхтний түүхэнд бидний Монголчууд юу хийж, хэрхэн аж төрж, соёлын ямар ахуйг бүтээж, улс гүрэн яаж оршин тогтнож ирснийг үндэсний бичиг үсэг маань л хүүрнэн өгүүлж чадна хэмээгээд үндэсний бичиг, соёлоо дээдэлж, эзэмшиж түгээхийг уриалжээ.

Дэлхийд нэрээ цуурайтуулах дараагийн хамтлаг “TWELVE O SIX”

13 дугаар зуунд Төв Азийн цээжнээс дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан монголчууд Их хар сүлдээ залан 21 дүгээр зуунд хөгжмийн эгшгээрээ байлдан дагуулж эхлээд байна. Дэлхийн рок хөгжмийн урсгал хөгжлийнхөө ноён оргилд хүрсэн гэдэг нь ташаа байсныг өрнө, дорнын хөгжмийг хослуулсан Монголын Хү буюу The Hu хамтлаг нотлон харуулсан. Тэгвэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа Хү хамтлагийн араас Монголын Twelve o Six хэмээх содон нэртэй хамтлаг саяхан интернет орчинд өөрсдийн УсГал хэмээх шинэ уран бүтээлээ цацаж шуугиан тарив. Twelve o Six хамтлагийн анхны уран бүтээл болох УсГал клип нь олны анхаарлыг татаж байна. Тус хамтлагыг дэмжигчид Хү хамтлагийн нэгэн адил дэлхийд Монгол улсаа сурталчлах хамтлаг нэгээр нэмэгдлээ хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна. Twelve o Six хамтлаг нь Алтан ураг хамтлагийн ахлагч,хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбатын байгуулсан Зун продакшн-ы уран бүтээлчид бөгөөд эдүгээ СУИС-д сурдаг оюутнууд байна. Морин хуурыг мэргэжлийн өндөр түвшинд тоглож, үндсэний хөгжмийг рок хөгжимтэй хослуулсан тус хамтлагийн уран бүтээлээс Алтан ураг, Хү хамтлагийн нэгэн адил эрч хүчийг мэдрэх боломжтой.

ФАНТАСТИК-ийн дараагийн төсөл ZURA

Орчин цагийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг гаргаж байгаа Фантастик продакшний залуус шинэ төсөл буюу дараагийн уран бүтээлээрээ үзэгч олноо бэлэг барихад бэлэн болжээ. Энэ удаад тэдЗУРАнэртэй киногоо тунудахгүй цахимаар нээлтээ хийхээр бэлдэж байгаа аж. Киноны нэр нь санскрит хэлнээс утгачилсанДайчингэсэн утгатай гэнэ. Тус киноны гол дүрд найруулагч Б.Тамир, Фантастик продакшний продюссер Б.Батсайхан буюу Можуухтоглосон бол эмэгтэй дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ. Харин киноны найруулагчаар Э.Алдар болон тус продакшний жүжигчин Б.Ганчулуун, Б.Тамир, Можуух нар ажиллажээ. Кинонызурагт авалтыг 2019 онд авч дуусчээ. Ийнхүү Фантастикийн шинэ кино үзэгчиддээ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээгСкаймедиа, Юнивишн, ДиДиШ твдээр нэгэн зэрэг цацахаар болжээ.

“Л.Түдэв Монголын ард түмний оюуны нэгэн их оргил, нэн ховор тохиох суут хүмүүн байлаа”

ЛОДОНГИЙН ТҮДЭВ (1935-2020) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, Монгол түмний сод мэргэн их хүмүүн Лодонгийн Түдэв таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо. Л.Түдэв 1935 оны 2 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийнХалиун) сумын Гүү бариач багийн нутаг Өвөр замын бууц гэдэг газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр Хантайшир уулынхаа дунд малчин ахуйд өнгөрөөж, 19421950 онд Говь-Алтай аймгийн Наран сумын бага сургууль, Есөнбулаг сумын бүрэн бус дунд сургууль, 19501953 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургууль, 19531956 онд Улсын багшийн дээд сургууль, 1964-1967 онд Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж 1984 онд Нийгмийн ухааны докторын зэргийг хамгаалжээ. Л.Түдэв 1956 оны намар төрсөн нутагтаа ирж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургуульд багшилснаар асар баялаг, гайхамшигтай бүтээлч ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлжээ. Тэрбээр 1961 онд Үнэн сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1962 онд Утга зохиол сонины эрхлэгч, 1968 оноос Монголын Зохиолчдын хорооны орлогч дарга, даргаар 7 жил, 1975 оноос МХЗЭийнТөв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 8 жил гаруй, 1984 оноос Үнэн сонины Ерөнхий эрхлэгчээр 10 гаруй жил тус тус ажилласан бөгөөд зөгнөлт Дал сониныг санаачилж Ерөнхий эрхлэгчээр өнөөг хүртэл ажиллаж байлаа. Л.Түдэв нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Л.Түдэв МХЗЭ-ийн тэргүүнээр ажиллаж, Монгол орны хөгжил дэвшилд залуусын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүч нөөцийг дайчлан зохион байгуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, олон ажил үйлсийг бүтээжээ. Л.Түдэв АИХ-ын депутатаар 7 удаа сонгогдож, 8 жилд нь АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төрийг удирдах хэрэгт нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэжээ. Тэрбээр 1986-1990 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1986-1990 онд Олон Улсын Парламентын холбооны гишүүн, 1973-1976 онд Монголын Энхтайваны хорооны дарга, 1974-1976 онд Дэлхийн Энхтайваны Зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа. Л.Түдэв нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад биечлэн оролцож, батлалцсан юм.Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараахь 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв нэр дэвшиж оролцсон билээ.Л.Түдэв 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон арван нийтлэл бичиж, Монгол оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн салхийг эхлүүлэх, ардчиллын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж туурвихад нь идэвхтэй нөлөөлж, тэгснээрээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Л.Түдэв нь Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил билээ. 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном гаргажээ. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруутансаг, утга төгөлдөр олон арван уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм. ХХ зууны их соён гэгээрүүлэгч, суут эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Л.Түдэвийн хөдөлмөр бүтээлийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж, Төрийн шагнал, Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Мөн Л.Түдэвт гадаад улсуудын төр засаг, олон нийтийн байгууллагуудаас хөдөлмөр, зүтгэл, уран бүтээлийг нь өндрөөр үнэлэн олон одон медаль болон бусад шагналыг хүртээжээ. Л.Түдэв нь Монголын ард түмний оюуны нэгэн их оргил, яндашгүй далай мэт арвин их мэдлэгтэй, ухамсарт бүхий л амьдралаа эх орон, ард түмнийхээ сайн сайхан, танин мэдэхүй, өсөн хөгжихүйн төлөө зориулж ирсэн нэн ховор тохиох суут хүмүүн байв. Л.Түдэвийн их оюун билгийн гэрэл гэгээ хайртай ард түмнээ үеийн үед гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай. Түүний ухамсарт бүхий л амьдралаа зориулсан Монгол орон нь, Монгол зон олон нь түүнийг үеийн үед мөнхөд санан дурсаж, бахархан дээдэлж, үлгэрлэн дууриаж байх болно. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧХАЛТМААГИЙН БАТТУЛГА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.ЭНХ-АМГАЛАН, Ш.РАДНААСЭД, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Л.БОЛД, Ж.ЭНХБАЯР Л.БАТЖАРГАЛ, Ж.ГАНБАТ, Т.ГАНТУЛГА, Д.РЭГДЭЛ, Ж.ГОМБОЖАВ, Г.ОЧИРБАТ, Ц.БАЛХААЖАВ ТӨРИЙН ЁСЛОЛЫН ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.