Г.Занданшатар: Манай улс Дэлхийн банкны байгууллагуудтай хамтран ажлын байр бий болгох төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци болон Олон улсын санхүүгийн корпорацид нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улс 1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Дэлхийн банкны группд155 дахьгишүүнээр элсэн орж түншлэл, хамтын ажиллагаа байгуулсны30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тэр өдрөөс хойш,Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудаас нийт 1.3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон салбарт 100 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд одоо16 төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Эдгээр төсөл, арга хэмжээ нь манай улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаанд бидний хамтын ажиллагаа өргөнхүрээнд улам нягтарч ирснийг тэмдэглэхэд баяртай байна. Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл олгодог Олон улсын хөгжлийн ассоциацбүлгээс 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөргарч дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт буюу Дэлхийн банкны арилжааны нөхцөлтэй зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны бүлэгт2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөсхамаарагдаж эхлээд байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг тодорхой жишээ юм. Монгол УлсДэлхийн банкны байгууллагуудтай хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны хүрээнд2021-2025 онуудад хамтран ажиллах Түншлэлийнстратегийн баримт бичгийн төслийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Алсын хараа-2050, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн хөгжлийн үндсэн баримт бичгүүдтэй уялдуулан батлаад байгаа. Энэхүү Түншлэлийн стратегийн баримт бичиг нь Эдийн засгийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг дэмжих, Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох, Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг дээшлүүлэхгэсэн гурван үндсэн чиглэлийг хамрах юм. Та бүхэнд биднийхамтын ажиллагааны түүхт30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Мөнмонгол түмний уламжлалт цагаан сарын баярынмэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе гэжээ. Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурав

Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-т Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд, Туркийн Худалдааны дэд сайд хатагтай Гонжа Йылмаз Батур нар Анкара хотноо 1 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурав. Энэхүү баримт бичгийг байгуулсанаар Монгол, Туркийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох бөгөөд урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, Монголын чөлөөт бүсэд ложистикийн төв байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг хамтын ажиллагааг эхлүүлэх ач холбогдолтой гэж хатагтай Гонжа Йылмаз Батур онцлон тэмдэглэв. Чөлөөт бүсээр дамжуулан экспортод түшиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах, хөрш орнуудын зах зээлд нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох зэрэг хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Р.Болд тэмдэглэв. Турк Улс нь 1987 оноос хойш 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 18 чөлөөт бүсийг байгуулж, эдгээрт хоёр мянга орчим аж ажуйн нэгж, үүнээс 500 орчим нь гадаадын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна. Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө. Малын тооны бууралтад: Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4%) Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3%) Архангай аймгийнх 768.3 мянга (12.5%) Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9%) Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6%) Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна

2020 онд 76 мянган эх амаржсан байна

Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржсан байна. Энэ ньөмнөх оноосоо 2.5 хувиар буюу 1,907-гоор буурсан үзүүлэлт юм. Амаржсан эхчүүдийн 55.6 мянга нь 6 ба түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1,700-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7-гоор нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард 6,310 эх амаржиж, өмнөх сараас 278 (4.6%)-аар нэмэгджээ. Харин 2020 онд улсын хэмжээнднас баралтын 16 мянган тохиолдол бүртгэгдсэн байна.Нийт нас баралтын 4,463 нь эмнэлэгт, 11,461 нь гэрийн (бусад газарт) нас баралт байна. Нийт нас баралт өмнөх оноос 7.4 хувиар буурчээ. Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо

Малын хөлийн татвараас 7-р сарын 01 хүртэл чөлөөлөх чиглэл өгчээ

Засгийн газар шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Энэ удаагийн хуралдаанаас 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл малын хөлийн татварыг 0 хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т зөвлөмж болгосон Засгийн газрын тэмдэглэл гаргажээ. Улс орон даяар коронавируст цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас ийнхүү 2021 оны эхний хагасын малын хөлийн татварыг тэглэх чиглэл өгсөн байна. УИХ-аас Малын тоо толгой, албан татварын тухай хуулийг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон уг хуульд Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно хэмээн заасан юм. Түүнчлэн Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө хэмээн хуульчилсан. Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа юм. Малын тоо толгой өссөн нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол зэрэг олон сөрөг асуудал дагуулах болсон. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосон юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.