МХЕГ: Сайжруулсан шахмал түлш борлуулж буй 61 цэгт хяналт шалгалт хийхэд 264.4 тонн түлшний нөөцтэй байна
2021-01-01 10:29:33 Нийтлэгдсэн: Эдийн засагМэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1,400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ:Өнгөрсөн 24 цагийн (2020.12.30-ны 06:00 цагаас 2020.12.31-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 83,636 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 5 объектын 3,096 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР:Улсын хэмжээнд 46 байранд 1,883 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 12 дугаар сарын 31-ний өдөр 463 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ:Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 144 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 4 тусгаарлан ажиглах байр, 28 түргэвчилсэн оношилгооны цэгээс хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 4,591.6 кг хогийг устгасанаас 2,988.4 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,603.4 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 10 тээврийн хэрэгсэл ашиглаж, 54 хүн ажиллажээ. ХЯЗГААРЛАЛТ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ:Үйл ажиллагааг нь хориглож хязгаарласан 49 аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийж 92 зөрчил илрүүлэн 43-ийг нь газар дээр нь арилгуулжээ. Үйл ажиллагааг нь хориглоогүй худалдаа үйлчилгээний 873 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагын 725 нь үйлчлүүлэгч, ажиллагсдын бие засах, гар угаах нөхцлийг бүрдүүлсэн, 536 нь хүн хоорондын зай барих шаардлагын хэрэгжилтийг хангуулсан байна. ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ:Улсын хилээр нэвтрэн орсон 845 тээврийн хэрэгсэл, 808 жолооч, хилээр гарсан 836 тээврийн хэрэгсэл, 770 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 178 чингэлэг, галт тэрэг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 405 чингэлэг, галт тэргэнд халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилласан. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 39 аж ахуйн нэгжийн 2252.8 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлөн, 63 тээврийн хэрэгсэлд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив. ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ:Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 3,809 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 292 улсын байцаагч хяналт тавьж, 8,241 (шинжилгээ өгсөн 3,023) иргэнд зөвлөгөө өгсөн. Тавантолгой түлш ХХК 3784 тн түлш үйлдвэрлэж, 5,337 тн түлш борлуулалтад гаргажээ. Нийслэлд сайжруулсан түлш борлуулж буй цэгийн 61 цэгт хяналт хийхэд 264.4 тн түлшний нөөцтэй байна. ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ:Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 315 дээж шинжилгээнд ирж, 305 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Арчдас, орчны шинжилгээний 15 дээж шаардлага хангаагүй байна. Эх сурвалж:МХЕГ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа голомтот бүсэд үүрэг гүйцэтгээд халдвар авсан алба хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барив
2020-12-31 11:02:56 Нийтлэгдсэн: Эдийн засагУИХ-ын гишүүн Ш.Адьшаа /2020.12.30/ Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа,41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ. Иймдцар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэдалбанүүргээ гүйцэтгэх явцдааКовид-19 халдвар авсанэмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдаднэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитойдэмжлэг үзүүлэхшаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо. Уг шаардлага, үндэслэлийн дагуукоронавируст халдвар /ковид19/цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэдалбанүүргээ гүйцэтгэх явцдаахалдвар авсанэмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдадбуюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмжолгох тухай хуулийн төслийгболовсруулсан байна хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, ГИХГ болон МХЕГ-ын дарга нарыг жинхэлжээ
2020-12-31 11:00:14 Нийтлэгдсэн: Эдийн засагЗасгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар томилолоо. Хүүхдийн төлөө фондыгЗасгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43.6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих аж. Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо.Тус онд угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5,000 хүртэл толгойг барихаар тогтоов. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Эх сурвалж:Засгийн газрынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд нийцүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд УИХ-аас Санхүүгийн зохицуулах хороонд Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч-ийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр хуульчилсан. Учир нь (ФАТФ)-ын 40 зөвлөмжийн хүрээнд санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, нотариатч, хуульч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулж, Мэдээлэх үүрэгтэй этгээд буюу гүйлгээний мөнгөний эх үүсвэрийн талаар эрх бүхий байгууллагад тайлагнаж, холбогдох мэдээ, мэдээллээр хангадаг байх нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж дүгнэдэг. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны гуравдугаар сараас зохицуулалтад шинээр нэмэгдсэн хоёр салбарын тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналттай холбоотой харилцааг зохицуулсан журмуудыг баталж, улмаар бүртгэлжүүлж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 596 буюу 167 аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, 30 хуулийн этгээд, 399 иргэнд үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож бүртгэлжүүлээд байна. Мөн Хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, далд эдийн засгийг ил болгох, тодорхойгүй мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтыг тогтмол тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бүртгэлд хамрагдаж, тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Хороо болон мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө харьяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй 6,958 хуулийн этгээдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр үнэт металл, үнэт чулууны худалдаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлал, түрээсийн үйл ажиллагааг нь хүчингүй болгож хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээс хасуулсан. Цаашид ч бүртгэлд хамрагдалгүй үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Дээрх ажлын хүрээнд мөн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлээр худалдаа арилжаа явуулж буй томоохон дэлгүүр, зах худалдааны төвүүдэд QR кодыг байршуулж эхэлсэн. Цаашилбал, Хороо зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, нэгдсэн статистик тоон мэдээлэлтэй болох, мэргэжлийн оролцогчдоо ил тод мэдээллээр хангах, эрх ашгийг нь хамгаалах, мэргэшүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Монголын уран дархны түмэн эрдэнэс нэгдсэн холбоо ТББ, Алт арилжаалагчдын холбоо ТББ, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ, Эвт холбоо ТББ зэрэг дөрвөн төрийн бус байгууллага нэгдэж байгуулсан Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоо ТББ-тай хамтран ажиллаж байна. Ийнхүү санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч буюу үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, хяналт зохицуулалттай болгосон нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг богино хугацаанд амжилттай биелүүлж, Саарал жагсаалт-аас албан ёсоор гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь байсан юмгэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
ХААН банкны Гүйцэтгэх захирлаар Рэнцэнбатын Мөнхтуяа томилогдлоо
2020-12-29 13:04:59 Нийтлэгдсэн: Эдийн засагР.Мөнхтуяа нь банк санхүүгийн салбарт 26 жил тогтвортой, тууштай ажиллаж буй бөгөөд 2000-2005 онд ХААН Банканд ерөнхий нягтлан бодогч, 2005-2008 онд Санхүү хариуцсан дэд захирал, 2008-2010 онд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч, 2010-2012 онд Байгууллагын банк хариуцсан дэд захирал, 2012-2020 он хүртэл Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогчоор тус тус ажилласан мэргэжлийн туршлагатай банкир юм. Р.Мөнхтуяа нь СЭЗИС-ийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр зэрэг, МУИС-ийг Эдийн засаг, банкны чиглэлээр, 2012 онд БНСУ-ын Хандонг глобал их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. ХААН Банкийг Монголын зах зээлд тэргүүлэгч, томоохон банк болтол өргөжиж, санхүү, бизнесийн чиглэлээр үсрэнгүй ахиц гарган, өнөөгийн амжилтад хүрэхэд Р.Мөнхтуяа захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг ХААН Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл, удирдлагын багийнхан, хамтран ажиллагсад онцолж байна. ХААН Банкны нийт харилцагчид, түнш байгууллагууд, Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажилтнуудын нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Мөнхтуяад ажлын өндөр амжилт хүсье. ХААН Банкийг 2016 оноос хойш амжилттай удирдан зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгахад томоохон хувь нэмэр оруулсан Жон Белл захирал банкандаа зөвлөхөөр үргэлжлүүлэн хамтран ажиллах юм. Монгол Улсын ТОП-100 ААН-ийн жагсаалтад сүүлийн дөрвөн жил дараалан дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн ХААН Банк нь 550 салбар нэгж болон цахим банкны хамгийн том сүлжээг байгуулаад байна. Мөн түүнчлэн Монголбанкнаас тавьдаг бүх зохистой, шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж буйн зэрэгцээ 2020 оны 9-р сарын 30-ны байдлаар ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 1.2 их наяд төгрөг, нийт актив 11.1 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарыг тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй системийн 31.5 хувийг эзэлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй