Монголбанкны худалдан авсан үнэт металл 22 тонн болж, түүхэн дээд түвшинд хүрэв
2020-12-25 11:37:32 Нийтлэгдсэн: Эдийн засаг Монголбанк 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 22 тн үнэт металл худалдан аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 тонноор нэмэгдсэн байна. Сүүлийн 5 жилд төв банк 100 орчим тн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын улсын нөөцийг 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ. Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд Алт-2 хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуй нэгжүүдэд алтаар эргэн төлөх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат санхүүжилт олгосон байна. Ингэснээр алт олборлогчдын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, алтны салбарын экспортын хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5 дахин өсөж, 1.7 тэрбум ам.доллартхүрсэн нь Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулав. Мөн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгуудад үнэт металл худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэт металлын арилжаа эрхлэгч иргэдэд тусгай зөвшөөрөл олгох, үнэт металлын сорьцын шинжилгээний үр дүнг цахимаар хүлээн авч төлбөр тооцоог хийх зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд худалдан авах үйл ажиллагаа илүү боловсронгуй болж Монголбанкинд худалдах үнэт металлын хэмжээ ийнхүү өслөө. Цаашид Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран үнэт металлын олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бусаар хил давуулан худалдаалах явдлыг бууруулах, мөн дотоодын зах зээлд гарал үүсэл нь тодорхой үнэт металлын худалдааг албажуулах чиглэлээр ажиллаж байна. Монголбанкны үнэт металл худалдан авалт (жилээр)
Монголбанк “COVID-19”-ын ажлын хэсэгт орж ажиллах санал гаргав
2020-12-24 10:37:31 Нийтлэгдсэн: Эдийн засагУИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан COVID-19-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-ийн 10 дугаар зүйлд цар тахлын үед Монголбанк болон банкнаас авах арга хэмжээг зохицуулсан. Өчигдөр тус хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-аар хэлэлцсэн. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм. Үүнд банкны салбарын эх үүсвэрийн зардлыг бууруулах, төв банкнаас эх үүсвэр олгох хүрээнд мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байх. Түүнчлэн цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй. Банкны тусгай хадгаламжийн дансанд энгийн хадгаламжийн хүүгээр хүү тооцох. Мөн Төвбанк банкинд зээл олгохоос гадна банкнаас үнэт цаас худалдан авах зохицуулалтыг нэмэхээр тусгасан байна. Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөнөөд нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй байхаар оруулж өгөхийг онцолсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. Цахим гарын үсгийн тухай хуульд, тус хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Төв банк /Монголбанк/-нд олгож болно .эсэн заалт нэмэхг. Банкнаас цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банкинд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, програм хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк хүлээн авсан бол хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно. Төрийн бусад байгууллагаас Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай харилцан солилцож хамтран ажиллана. Эрх зүйн хамгаалалтын хүрээнд хуульд заасан үндэслэл, журам, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, арга хэмжээ авсантай нь холбогдуулан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд аливаа хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Монголбанк COVID-19-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсэгт орж хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.
Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3%-аас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг өргөн барив
2020-12-22 15:19:44 Нийтлэгдсэн: Эдийн засаг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр /2020.12.22/ Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтзогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байна.Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсанMNS 5274:2017Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлагастандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаарахгүй байна. Дээрх байдлаар төрийн хяналт-зохицуулалтад нэгдсэн байдлаар хамаардаггүйгээс шалтгаалж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгийн үнэлгээ, худалдан борлуулах харилцаанд баримтлах журам, зохицуулалт байхгүй, барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээлийн үндсэн төлбөр, хүү бодох аргачлал нэгдсэн биш, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хэрэглэж байгаа эсэх нь тодорхой бус байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар боловсруулжээ. Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох; Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамжтооцохгүй байх; Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх; Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ; Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК БОЛОН "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-Т ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
2020-12-15 10:03:28 Нийтлэгдсэн: Эдийн засаг Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон. Засгийн газар энэхүү амаргүй шийдвэрийг гаргахын тулд холбогдох яам, албаны хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс-Тавантолгой компаниуд шийдвэрлэх юм. Салбарын сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай уулзаж нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцлаа. Сайд нарын зүгээс салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа баялаг бүтээгч салбарынхандаа болон дээрх хоёр компанийн удирдлага, ажилтнуудад хандан улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхээс гадна цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгж, ард иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, бодит дэмжлэг үзүүлж буйд яам, агентлагийн нийт ажилтан, иргэд, аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн салбарын нуруунд ирж буй энэхүү ачааллыг даван туулахын тулд бүх төрлийн өртөг зардлыг бууруулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг зөв эрэмбэлэн, оновчтой зохицуулалт хийж, чухал ач холбогдолтой төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.
Б.Лхагвасүрэн: Ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэнд их чухал
2020-12-15 09:50:18 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа. -Ковид 19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ? Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг оны эхнээс хэрэгжүүлээд явж байна. Энэ удаад дотоодод халдвар тархсан шинэ нѳхцѳл байдлыг харгалзан Мѳнгѳний бодлогын хороо шокыг зѳѳлрүүлэхэд чиглэсэн багц шийдвэрийг гаргалаа. Нэгт,мѳнгѳний бодлогын хүрээндбодлогын хүүг дахин 2 нэгж хувиар буулгаж түүхэн доод 6 хувьд хүргэсний зэрэгцээ, 8.5% байсан банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6% болгов. Хоёрт,макро зохистой бодлогынхүрээнд хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, эргэн тѳлѳлтийн хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7-р сарын 1 хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гуравт,ЖДҮ болон уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийгнэвтрүүллээ. Эдгээр нь санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой. Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрүүдээс гадна бизнесийн зээл болон хэрэглээний зээл, ипотекийн зээлүүдийн үндсэн өр болон хүүний төлөлтийг хойшлуулсан өмнөх арга хэмжээ, шийдвэрүүдийг дээрх хугацаатай нийцүүлэн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. -Зээлийн эргэн тѳлѳлтийг хойшлуулах шийдвэр нь эдийн засгийн хямралын үед иргэдэд нэн түрүүнд, шууд нѳлѳѳлѳх шийдвэр болов уу. Бусад зээлийн хувьд яах вэ? Цар тахлаас болж орлого нь хумигдсан ѳрх, бизнесүүдийн зээлийн эргэн тѳлѳлтийг түр хойшлуулснаар санхүүгийн дарамт нь зөөлөрсөнөөр дампуурал, хүндрэлийн эрсдэл буурна. Монгол улсын санхүүгийн салбар банкны салбар дээр тогтож байгаа гэдэг утгаар банкны харилцагч, олон нийтээс хүсч байгаа, мөн танхим зэрэг олон нийтийн байгууллагаас гаргаж байгаа саналыг харгалзан тодорхой хугаацаанд зээлийн үндсэн өр, хүүг төлөхгүй байхаар хугацаа сунгаж байгаа нь том дэмжлэг болно гэж харж байгаа. Зөвхөн ипотекийн зээлийн хувьд сая шийдвэр гарснаас хойш богинохон хугацаанд 34 мянган иргэний 2 их наяд орчим төгрөгийн зээл хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээд байна. Эхний вакцинууд амжилттай туршигдахын зэрэгцээ гадаад худалдааны том түнш орны эдийн засгийн гүйцэтгэл, тѳлѳв нь сайжирч гадаад орчинд эерэг ѳѳрчлѳлтүүд бий болно гэж харж байна. Харин дотоод нөхцөл маань өнгөрсөн сарын дундаас эрс өөрчлөгдлөө. Гол нь дотоод дэгдэлтийн эрсдлээ маш хурдан хяналтандаа оруулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг ажиллаж эхэлнэ. Хүндрэлийн үед иргэд зээлд тѳлѳх мѳнгѳѳ хэрэглээндээ зарцуулж ѳрхийн хэрэглээ огцом унахгүй байх нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, бизнесийн үйл ажиллагааг ч давхар дэмжих юм. Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх талаар банкуудад чиглэл өгсөн. Тэгэхээр энэ нь иргэд, бизнесийн байгуллагууд, санхүүгийн системийг бүхэлд нь харсан шийдвэр. -Мѳнгѳний бодлогын хорооны хурлаас ЖДҮ бол уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь анхаарал татаж байна. Тѳв банк эдийн засгийг дэмжихийн хуучин үнэ тогтворжуулах хөтөлбөрт шилжив үү гэх болгоомжлол байна? Шуудхан хэлэхэд үгүй. Энэ хэрэгслийн онцлогыг товч тайлбарлая. Нэгт, репо санхүүжилт нь Тѳв банкны уламжлалт бодлогын арга хэрэгсэл бѳгѳѳд Ковид 19-ийн үед хугацааг уртасгаж, барьцаа хѳрѳнгөний төрлийг өргөжүүлснээр нѳхцѳлийг нь илүү уян хатан болгосон. Хоёрт, хүү, хэмжээ нь төв банкны санхүүжилтийн хэрэгслийн нөхцѳлөөр макро орчин болон зах зээлийн төлөвтэй уялдуулан Мөнгөний бодлогын хорооноос улирал бүр тодорхойлох учраас зах зээлд том гажуудал үүсгэх эрсдэл бага, ханшид үзүүлэх дарамт нь бага байх болно. Гуравт, банк ЖДҮ болон уул уурхайн бус экспортын чиглэлээр олгосон өөрийн зээлийн багцыг үнэт цаасжуулж, тэр хэмжээгээр энэ санхүүжилтийн хэрэгслээр урт хугацаатай эх үүсвэр авна. Банкууд зээлдэгчийн эрсдэлийг үнэлж зээлээ олгох тул экспортыг дэмжих зорилгодоо чиглэсэн үр дүнтэй санхүүжилт байх болно гэж хүлээж байгаа. Ер нь макро агуулгаараа энэ бол банкнаас олгох зээлийн тасалдлыг арилгах зорилготой арга хэмжээ гэж ойлгож болно. Хөл хорионы дэглэм нь дийлэнх бизнесийн үйл ажиллагаа болон хэрэглээг хязгаарладаг. Энэ нь эргээд зах зээлийн эрсдлийг нэмэгдүүлж, банкны шалгуураар зээлдэгч хэт эрсдэлтэй харагддаг учир зээл гарахгүй байгаа энэ үед төв банкнаас эх үүсвэр нийлүүлж шаардлага гарч байна. Нөгөө талаас харьцангуй хямд хүүгээр дээрх салбаруудын зээлүүдийг дахин санхүүжүүлэх бололцоог олгоно. - Цар тахлын хүнд үед маш их дэмжлэг шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг их өрнөж байна. Тухайлбал, зээлийн хүүг зогсоох гэдэг ч юм уу. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү? Хамгийн гол зарчим бол эрсдэл болон зардлаа талууд хуваалцах ёстой. Бас эдийн засаг, санхүүгийн цаашид тогтвортой үргэлжлэх харилцаа, үүрэг хариуцлага, түүнтэй холбоотой урт хугацаанд баримтлах ёстой үндсэн зарчмаа эвдэж болохгүй. Тухайлбал, зээлдэгч-зээлдүүлэгчийн харилцааны хувьд нэг нь хожих эсвэл эрсдэлгүй байх тухай асуудал огт байж болохгүй. Банк болон зээлдэгч хоёр эрсдэл болон алдагдлаа хуваалцах тал дээр зөвшилд хүрэх нь чухал. Төрийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлж мөн чадах хэмжээгээр хуваалцахыг зорьж байна. Энэ агуулгаар бодлогын шийдвэрүүд гарч байгаа. Ерөнхийдөө бол бодлогын хүү, төгрөгийн эх үүсвэрийн хувьд заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг бууруулсан шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж улмаар зээлийн нөхцѳлийг зөөлрүүлэх, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Эцэст нь зээлдэгч, зээлдүүлэгч аль аль нь хожно. Банкинд богино хугацаандаа ачаалал үүсэх эрсдэл бий. Энэ тохиолдолд Төв банк банкуудын хувьд эцсийн зээлдүүлэгчийн хувьд тогтвортой байдлыг нь дэмжиж ажиллана. Мөн ковид19-ын дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн асуудлыг байнга бодолцож тооцож байх нь Төв банкны үүрэг гэдгийг мартах учиргүй. - Оны эхэнд 11% байсан бодлогын хүү одоо түүхэн доод түвшин 6%-д хүрснээр инфляц ѳсѳх эсвэл тѳгрѳгийн ханш унах дарамт ихсэхгүй юу? Ковид-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр эдийн засаг саарах эрсдэл нэмэгдсэн үед бодлогын хүүг шийдвэртэй алхмаар буюу 2 нэгж хувиар бууруулах орон зайг инфляц, ханш аль аль нь олгосон.Инфляцсүүлийн саруудад бага түвшинд (10-р сарын байдлаар 2.4%) хадгалагдаж, цаашид ч бага байх төсөөлөл харагдаж байна. Эдийн засгийн сэргэлттэй уялдан инфляц өсөх ч Тѳв банкны зорилтот түвшинд байх боломжтой гэж харж байна. Төгрөгийн ханшийн хувьд харьцангуй тогтвортой байгаа. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, мөнгөний бодлогын төлөв зохистой байгаа, энэ хүнд үед экспортын орлого харьцангуй сайн байлгах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байна, энэ жилийн болон ирэх жилийн томоохон гадаад төлбөрүүдийг шийдвэрлэсэн, саарал жагсаалтаас гарсан гээд Ковидыг эс тооцвол эдийн засагт тодорхой ахиц дэвшлүүд бий. Энэ эерэг хүчин зүйл нь эргээд эдийн засагт болон төгрөгт итгэх итгэлийг дэмжиж байна. Валютын нѳѳц 8-9 сарын импортыг хангахад түвшинд байгаа бөгөөд энэ оныг 4 орчим тэрбум ам.долларын нөөцтэй давах болов уу гэж хүлээж байгаа. -Цар тахлын үед Тѳв банк дотоод үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ? Үйлажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөөц төлөвлөгөө маань анх удаа амьдрал дээр жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Тооцоо, судалгаа, хурал уулзалт, дата хандалт, баримт бичиг боловсруулалт, танилцуулга гээд ер нь виртуал байдлаар ихэнх ажлаа зохион байгуулж ирлээ. Монголбанк ямар ч нѳхцѳл байдалд үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлаа хадгалж, хуулиар ногдсон үндсэн зорилтуудаа хангахын тѳлѳѳ ажиллана. Бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах, тѳлбѳрийн системийн найдвартай байдлыг хадгалах, банк, санхүүгийн зах зээлийн тасралтгүй үйл ажиллагаа болон эмиссийн үйлчилгээ зэрэг Тѳв банкны үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжилж байна. Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллуулах, зайлшгүй оффист ажиллах ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг чанд мѳрдѳх зэрэг үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаж байна. -Эдийн засгийн ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ? Монголбанкны сүүлийн төсөөллөөр ирэх оны эдийн засгийн өсөлт 6 орчим хувь гэж үзэж байна. Цар тахлын дотоод тархахаас өмнө 8-9 орчим хувийн суурь хүлээлттэй байсан. Эдийн засгийн үйл ажиллагаа хөл хорионоос ихээхэн шалтгаалж байна. Тиймээс дотоод тархалтаа аль болох богино хугацаанд цурманд оруулах шаардлагатай. Бизнесийн идэвх сулардаг өвлийн улирал дахь хөл хорионоос илүү ирэх хавар хөл хориогүй байх нь бизнесийн сэргэлтэнд их чухал. Ер нь дотоод тархалтаа шийдвэрлэх асуудал байгаа болохоос гадаад орчин бол эерэг тал руугаа тасралтгүй өөрчлөгдөж байна. Хүнд цаг үе ч удаан үргэлжлэхгүйгээр ирэх жилээр хязгаарлагдаж байгаа тул дунд хугацааны төсөөлөл харьцангуй өөдрөг байна. Тийм учраас өрх болон бизнес, зах зээлийн зарчмаа богино хугацааны бэрхшээлийн золиосонд алдчихалгүйгээр сайн цагтай золгох нь чухал байна. Ярилцсанд баярлалаа!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй