САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ҮНИЙН ЗӨРҮҮГ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ГАРГАНА
2020-12-14 10:39:07 Нийтлэгдсэн: Эдийн засагЗасгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр /2020.12.13/ болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцуулаа. Хуралдаанаас COVID-19-ийн халдварын цар тахлын энэ үед айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төр, засгаас буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хариуцах шийдвэрийг гаргав. Мөн хуралдаанаас шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937 төгрөг болгох шийдвэр гарлаа. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байгаа юм. Сангийн сайд Ү.Хүрэлбаатар хуралдааны үеэр Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг Эрдэнэс-Тавантолгой компани гаргаж байна. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг хариуцан гаргаж байна гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ үеэр нэг тонныг нь 37,5 мянган төгрөг болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлшийг үнэгүй авч байна гэсэн үг. Одоо зарах 937 төгрөг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа түлшний уутны үнэ юм гэж ярилаа.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2021-2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ “А6-20” БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ТУЗ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ
2020-12-09 10:53:37 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэс-Тавантолгой ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд А6-20 хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг онцоллоо. Тодруулбал: Өргүй, алдагдалгүй, ашигтай ажилласан Нөөцийг нэгтгэн батлуулж, компанийн бизнесийн үнэлгээг хийсэн Ажилчдын нийгмийн асуудал, уурхайн хөгжилд анхаарсан Дэд бүтцийн төслүүдийг эхлүүлсэн Нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг эхлүүлсэн 1072 хувьцааг амь оруулсан Харин ирэх 2025 он хүртэл бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг төслүүд багтаж байгаа юм. Мөн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух бололцоо бүхий Эрдэнэсийн хот байгуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг хэллээ. Үүнээс гадна 1072 хувьцааг арилжих, өвлүүлэх боломжийг нээж, хувьцааны үнэлгээг бодит болгох, компанид группын хэмжээний хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүрдүүлж ажиллахаар төлөвлөжээ. Компанийн А6-20 Бизнес төлөвлөгөө болон холбогдох бичиг баримтыг ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд гардуулж өгөв. Мөн энэ үеэр компанийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар танилцуулж, нийт төсвийн 95 хувийг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах бөгөөд үлдсэн хувийг өөрийн үйл ажиллагааны зардалд зарцуулахыг онцолж хэллээ.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗҮҮН БҮСИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
2020-12-08 11:55:22 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлж өнөөдөр ашиглалтад оруулж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Д.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөл оролцсон юм. Ерөнхий сайд бүтээн байгуулалтад гар бие оролцсон барилгачид, инженер техникийн ажилчид, Тавантолгой түлш компани, Зүүн бүсийн үйлдвэрийн нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр, Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэнч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан. Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа, болж байна. 2020 оны нэгдүгээр сард шийдвэр гаргаж, 6 сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байна баяртай байна. Цар тахал гарч, хорио цээр тогтоосон хүнд цаг үед энэ үйлдвэр ашиглалтад орж, Монгол Улс нийслэлийнхээ баруун, зүүн бүсэд хоёр үйлдвэртэй боллоо. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аврагдаж, эрүүл мэнд хамгаалагдах нь гарцаагүй. Утаанбаатар байсан нийслэлээ Улаанбаатар болгож буй нь үйлдвэрийн ажилчид та бүхний хүчин чармайлт, бүтээн байгуулалтын үр дүн. Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон Эрдэнэс Тавантолгой компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье гэв. Эрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх Тавантолгой түлш ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаанд шаардагдах 260 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгоод байна. Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Дээрх шугамууд нь БНСУ -ын Jeil machinery Co.,LTD компанид үйлдвэрлэгдсэн, дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших процесс нь газар доорх байршдаг учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшгийн хөндий чиглэлийн 110кВ шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ /киловольт/ -ын дэд станц бөгөөд 10/0.4 дэд станцууд болох 6 ширхэг ХТП үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн үйлдвэрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сэлгэн залгах 10кВ -ын шугам Уурхайчин фильтрээс салбарлан үйлдвэрийн дэд станцтай холбогдсон.Үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татах, суурилуулах, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбох ажил бүрэн хийгдэж дууслаа. Үүний хажуугаар, 24 цагийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор камержуулалт, дохиожуулалтын ажил хийгдэж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн онцлог нь түүхий эдээ Тавантолгойгоос төмөр замаар тээвэрлэн авчрах боломж бүрдсэн төдийгүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх юм. Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангана.
А.Энхжин: ЖДҮ-д 300 сая, уул уурхайн бус салбарынханд нэг тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлсэн
2020-12-08 11:06:00 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас уул уурхайнбус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн санхүүжилтийг шийдвэрлэж, арилжааны банкуудад шинэзээл олгохболомжийг бүрдүүлж байгаа. Энэ талаарМонголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа. -Монголбанкнаас экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд эх үүсвэр гаргаж, банкуудаар дамжуулан шинэ зээл олгох шийдвэрийг гаргасан. Энэ зээлийг яг хэн авах боломжтой вэ? -Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны есдүгээр сарын хурлаар уул уурхайн бус экспорт, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас урт хугацаатай санхүүжилт банкуудад олгохоор шийдвэрлэсэн. Энэ арга хэмжээ нь харьцангуй урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилтийг шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох боломжийг банкуудад олгож байгаа юм. Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээг Мөнгөний бодлогын хороо улирал бүр тогтооно. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор батлаад байна. -Ямар шалгуур, шаардлага хангасан зээлдэгчдэд хамгийн дээд тал нь хэдий хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ? -Монголбанкнаас тогтоосон ерөнхий шалгуур зээлдэгчдэд тавигдана. Энэ нь зээл хүсэгчийн зээлийн үлдэгдэл хугацаа хоёр жилээс багагүй байх, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой байх, чанаргүй зээлгүй байх, зээлийн төлбөрөө төлөх чадвартай байх гэх мэт шаардлагууд тавигдаж байгаа. Зээлийн хэмжээний хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхай бус салбарын зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байхаар тогтоосон. Банк мөн нэмэлтээр өөрийн шалгуураа тавьж болно. -Хугацаа болон хүүгийн хувьд ямар байх вэ? -Банкнаас олгох зээл хоёр жилээс дээш хугацаатай, Монголбанкны бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй хүүтэй байна. Жишээлбэл, Монголбанкны бодлогын хүү 6 хувь байгаа нөхцөлд банкнаас олгох зээлийн хүү 10.5 хувиас ихгүй байх юм. Мөн зээлдэгч зээлийн үндсэн төлбөрөөс зургаан сараас багагүй хугацаар чөлөөлөгдөх боломжтой. -2020 оны дөрөвдүгээр улирлын санхүүжилтийн эх үүсвэрийг 230 тэрбум төгрөг гэж баталсан байна. Цаашдаа улирал бүр энэ дүнг нэмэгдүүлэх үү? -Мөнгөний бодлогын хороо 2020 оны 4 дүгээр улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 230 тэрбум төгрөгөөр тогтоосон. Цаашид эдийн засгийн төлөв, иргэд аж ахуйн нэгжийн санхүүгийн нөхцөлийг харгалзан санхүүжилтийн хэмжээг улирал бүр тогтооно. -Нэг улиралд хэчнээн аж ахуйн нэгжийн үйлдвэр үйлчилгээг дэмжиж, эдийн засагт бодитой ямар үр дүн гарах бол? -Монголбанк аль болох олон аж ахуйн нэгжийг энэхүү арга хэмжээнд хамруулахыг зорьж байна. Иймд санхүүжилтээр олгогдох зээлийн дээд хязгаарыг тогтоосон байгаа. Тэгэхээр зээлийн дээд хэмжээ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд 1 тэрбум төгрөг байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбараар тооцвол 2020 оны 4 дүгээр улиралд хамгийн багадаа 750 гаруй аж ахуйн нэгж уг арга хэмжээнд хамрагдах боломжтой. -Хөнгөлөлттэй зээл олгоно гэхээр танил тал, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд хамрагддаг тохиолдол гарсан. Энэ зээл олголт дээр ийм эрсдэл гаргахаас хэрхэн сэргийлж байгаа вэ? -Үүнээс сэргийлэх зорилгоор Монголбанк уг арга хэмжээг олон нийтэд нээлттэй, ил тод хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Монголбанкнаас гаргасан бодлогын шийдвэрийн талаар хэвлэлийн хурал, мэдээ, мэдэгдэл гаргах хэлбэрээр ил тод нээлттэй мэдээлэх болно. Мөн Монголбанк хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд арга хэмжээний хэрэгжилтийн талаар банкуудад хяналт тавьж ажиллана. -Цар тахлын үед олон аж ахуйн нэгж сул зогсож, их хэмжээний алдагдал хүлээж байна. Ийм алдагдал хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд зээлд хамрагдах, дэмжлэг хүсэх боломж бий юу? -Монголбанкнаас банкуудад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа харилцагчийг зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас дээш хугацаагаар чөлөөлөх, зээлийн хүү бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс ихгүй байх шаардлага тавьж байгаа. Ингэснээр цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаанд нь хүндрэл үүссэн аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн дарамт буурах, цар тахлыг хүндрэл багатай давахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. -Зээлийг ямар банкуудаар дамжуулан олгох юм бэ? -Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгоод байна. Эдгээр банкууд зээл олгох боломжтой болсон гэсэн үг. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж:www.mongolbank.mn
Замын-үүдээр шахмал түлшний түүхий эд, эм, хүнсний бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд тээвэрлэнэ
2020-12-07 09:25:29 Нийтлэгдсэн: Эдийн засагКОВИД-19 цар тахлаас үүдэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өнөөдөр болов. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ. Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлаар Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хятадын талаас манайд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх, шинжилгээний хугацаа 14 хоног байх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгсөн байна. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлыг дахин тавьж, хятадын талд өгөх ноот бичгийг хүлээлгэн өгсөн. Элчин сайдаас 32 жолоочийн асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн. Хятадын талаас манайд хариуг бичгээр албажуулж өгөхийг хүссэн, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Өнөөдөр Улаанбаатар хотоос хоёр шуурхай бүлэг манай аймаг руу гарсан байна. Бид их ач холбогдол өгч байна. Тайван зогсоолыг анхны зориулалтаар ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Жолооч нараас урьдчилан шинжилгээ авах асуудлаар чиглэл ирвэл автобусаар жолооч нарыг гаргах асуудлаар Баяннуур аймагт бичиг явуулахаар бэлдсэн байгаа, Гаалийн ерөнхий газрын ажилтан н.Алтантуяа Тайван зогсоолд ачаатай машин оруулах тохиолдолд гаалийн байгууллагаас шаардлага тавина. Шороон замаас ачаатай машин орох гарц байхгүй байна, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан Эрээнд ажиллах 32 жолоочийг тусгаарлаж, өмнө зөрчил гаргаж байсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, PCR шинжилгээний сорьцыг өчигдөр ХӨСҮТ-д явуулсан. Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: -Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах, -Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул С зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 мянган жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах, -УОК-оос Тайван зогсоол-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах, -Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах, -Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах, -Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих, -Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв. ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй