1072 хувьцааны ногдол ашиг

​ 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн Газрын 216 тоот тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1072х933₮=1,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн. Эрдэнэс Тавантолгой ХК нь 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2020 оны 2-р сарын 17-ны өдөр гаргасан. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 107290=96,480₮-ийн ногдол ашиг авна. Ногдол ашиг олгох үйл ажиллагаатай холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2020 оны 5-р сарын 18-ны өдрийн 01/1259 тоот албан бичгийг брокерын компаниудад ирүүлсэн. 2020 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэнээс 856,030 нь үнэт цаасны данс нээлгээгүй, үнэт цаасны дансаа нээлгэсэн 1,656,738 иргэн байгаагаас 702,266 иргэн нь өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан байгаа тухай болон ногдол ашгийг үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, журамд нийцүүлэн олгох тул холбогдох ажиллагааг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг дурдсан байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд үнэт цаасны данс нээлгэсэн, тус дансандаа өөрийн нэр дээрх арилжааны банкны дансыг холбуулсан байх шаардлагатай ба тус дансаараа дамжуулан ногдол ашгийн мөнгөө авах юм. Иргэд яах ёстой вэ? Үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компанидцахимаарэсвэлөөрийн биеэрхандан данс нээлгэх /Гүүдсек ҮЦК-ийнцахим хуудасболонФэйсбүүк мессенжерээрүнэт цаасны данс нээлгэх/ Үнэт цаасны данс нээлгэсэн иргэд данс нээлгэсэн компанидаа хандан арилжааны банкны өөрийн нэр дээрх дансаа холбуулах, хүүхэд бол хүүхдийн мөнгө авдаг дансны дугаар, хадгаламжийн дансны дугаарыг бүртгүүлэх /Гүүдсек ҮЦК-д данс нээлгэсэн иргэд бүртгүүлсэн дансаа шалгах, засах болэнд дарнауу/ Гадаадад байгаа арилжааны банкны дансгүй иргэд цахимаар банкны данс нээх үйлчилгээтэй арилжааны банкуудад хандан банкны дансаа нээлгэн бүртгүүлэх боломжтой. Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 болон Эрдэнэс Монгол ХК-ийн давуу эрхийн нэг ширхэг хувьцаагаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн өөрийн нэр дээр баталгаажуулах, хувьцааны ногдол ашгаа тэргүүн ээлжид олгуулан авахаас гадна Монголын хөрөнгийн бирж дээр буй хувьцаа болон бусад үнэт цаасны арилжаанд оролцох боломж нээгддэг. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжигдах үед иргэн, ААН тухайн арилжаанд оролцохын тулд үнэт цаасны дансыг өөрийн дээр нээлгэсэн байх зайлшгүй шаардлагатай бөгөөд тус дансаараа дамжуулан ногдол ашгийг олгуулан авах нь үнэт цаасны дансны олон боломжуудын зөвхөн нэгээхэн хэсэг юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг хоёр жил дараалан “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр өргөмжиллөө

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ТОП 100 аж ахуйн нэгж-ийг өнөөдөр (2020.05.20) тодрууллаа. Эрдэнэс Монгол ХХК ТОП 100 аж ахуйн нэгж-ийн 25 дугаарт өргөмжлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд 16.1 сая.тн коксжих нүүрс, 41 сая.тн зэсийн хүдэр, 6.1 сая.тн эрчим хүчний нүүрс олборлож, 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн юм. Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, татварт төвлөрүүлсэн үзүүлэлтээр 2018 онд ТОП 100 аж ахуйн нэгжийн 37 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил ийнхүү 25 дугаар байрт бичигдэж, амжилтаа ахиулж байна. Өргөмжлөл, цомыг Эрдэнэс Монгол ХХК-ийн Уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяад гардуулан өгчээ. Шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахад Үндэсний аудитын газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажилласан байна.

М.АМАРБАЯР: “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ БҮРЭН ХАНГАСАН

Эрдэнэс-Тавантолгой ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Эрдэнэс-Тавантолгой ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Эрдэнэс-Тавантолгой ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулах ёстой. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг тус компанийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ. Тэрбээр энэ тухай Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна гэв. Түүнчлэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768 Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ гэлээ. Хөрөнгийн зах зээлийн дэмжих зорилгоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зүгээс Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа нээлгэсний үндсэн дээр ногдол ашгаа авах чиглэлийг баримталж, МХБ, СЗХ, ҮЦТХТ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, брокерийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс Эрдэнэс-Тавантолгой ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид Эрдэнэс-Тавантолгой аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай: www.ett.mn вэб сайт 1072 хувьцаа мэдээллийн төв фэйсбүүк хуудас, 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ ЕТТ аппликейшн 158989 мессеж дугаар ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЛЭЭ /2020.05.04/

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК АУДИТЫН ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛГҮЙ ГАРЧЭЭ

Эрдэнэс-Тавантолгой ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Эрдэнэс-Тавантолгой ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 тэвш буюу 15 мянган тонноор, экспорт 131 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна. 7 хоногийн хугацаанд 1800-1072 утсаар 1.276 хүн холбогдож, 1072 Хувьцаа мэдээллийн төв-ийн байранд 307 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 30.426 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 71.375 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгууллаа. Хурлаар Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай, Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцуулах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна. Хурлыг компанийнwww.ett.mnсайт, 1072 Хувьцаа Мэдэээллийн төв пэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлж, иргэдийн тавьж буй түгээмэл санал, асуултад хариулт өгсөн талаар ТУЗ-ийн ажлын албаны ахлах хуульч С.Батсүрэн мэдээлэл өглөө. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны тайланг танилцуулсан. Өнгөрсөн жил Эрдэнэс-Тавантолгой ХК 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарсан байна. Энэ бол Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ил тод нээлттэй явагдаж байгааг баталгаажуулсан явдал боллоо гэж ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ. Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө. Тус компанийн охин компани Эрдэнэс-Тавантолгой майнинг ХХК-ийн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэл, уурхайн ажилтнууд эсэргүүцэн, алхалт хийж эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар Ти Ти Жи Ви Си Өү ХХК болон Эрдэнэс-Тавантолгой ХК-д албан бичиг хүргүүлж, харин ЭТТ ХК-иас Ти Ти Жи Ви Си Өү ХХК болон Эрдэнэс-Тавантолгой майнинг ХХ компаниудад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох шаардлага тавиад байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уурхай дээр ажиллаж, ажиллагсад, үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан байна. УУХҮ-ийн сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ажиллагсадын тавьж буй шаардлагын хоёр нь шийдэгдсэн гэнэ. Ти Ти Жи Ви Си Өү ХХК-аас халагдсан ажилтнуудыг Эрдэнэс-Тавантолгой ХК ажилд авья гэсэн боловч өөрсдөө шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон бол Ти Ти Жи Ви Си Өү ХХК-ийн зүгээс техник дээрээ гаргахгүй гэсэн ЭТТ ХК-ийн 9 ажилтны ажлын байрыг шилжүүлж, цанхийн баруун уурхайд ажиллахаар хуваарилжээ.

“1072 хувьцаа авна” гэсэн зар гэмт хэргийн шинжтэйг анхаарууллаа

Монгол Улсын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл, сурталчилгаа тавигдах боллоо. Тухайлбалfacebookолон нийтийн сүлжээнд 1072 хувьцаа авна, 1072 хувьцаа бэлэн мөнгөөр авна, 1072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, зөвхөн пэйж хуудсаа олон хүний хандалттай болгох гэсэн зорилготой үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд Хорооны үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон Эрдэнэс-Тавантолгой ХК-д хандан 1,072 хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой. Иймд иргэд та бүхэн 1,072 хувьцаатай холбоотой цахим сүлжээн дэх албан бус мэдээлэл, сурталчилгаанд хууртагдахгүй байх, бусдад залилан мэхлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.