ТАВАНТОЛГОЙН ОРДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА

​ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон УУХҮЯ, ЗТХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын төмөр зам ТӨХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК-ийн төлөөлөгчид 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Тавантолгойн ордын бүтээн байгуулалттай танилцлаа. Уулзалтын үеэр Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, компаниас санхүүжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өгөв. Тавантолгойн ордыг хөгжүүлэх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ачилтын нэгдсэн төв зэрэг төслүүдийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг баталгаажуулах тал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэмжээнд хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ 2022 ОНЫ 7-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа. Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна. Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ. Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ. Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна. Төслийн захиалагчаар Тавантолгой төмөр зам ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ХХК ажиллаж байна. ЭХ СУРВАЛЖ:http://www.parliament.mn/

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧЭЭ

​ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧЭЭ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлж, одоогоор газар шорооны ажил 87.15 хувь, ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97,44 хувь, гүүрийн ажил 37,62 хувь, замын дээд бүтцийг 42 км газар угсраад байна. Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг бол энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх үнэ даруй 2 дахин буурах боломжтой юм. Төслийн хүрээнд нийт 2 өртөө, 6 зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой аж. Эх сурвалж:www.mrtd.gov.mn

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО

​ ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК НЬ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төсөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн 6 дугаар сард нээлтээ хийсэн. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусаад байна. Уг бүтээн байгуулалтад Тавантолгой төмөр зам ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Анхлан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монголын төмөр зам ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулж байсан бол энэ оны 7 дугаар сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээг дахин сунгаж, үргэлжлүүлэн захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэхээр боллоо. Захиалагчийн хяналт нь тухайн бүтээн байгуулалтын чанар, стандарт, дүрмийг сахиулан биелүүлэх гол чиг үүрэг бүхий ажлыг хэрэгжүүлэгч юм. 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд Тавантолгой төмөр зам ХХК-ийн инженер, техникийн ажилчид нийт 8 хэсэгт хуваагдан хяналт зөвлөн туслах үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 90 хувь, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 9.53 хувь, хоолойн ажил 75 хувь, барилгын ажил 43 хувь, эрчим хүчний ажил 13 хувьтай явагдаж байна. Эх сурвалж:www.ttz.mn

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН КАБИНЕТЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

​ ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН КАБИНЕТЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА Эрдэнэс-Тавантолгой ХК Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Даланзадгад хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижууллаа. Өмнөговь аймаг 2020 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой тус ажлыг 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ж.Даваахүү нар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.