“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Эрдэнэс-Тавантолгой ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс-Тавантолгой ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Ачилт, экспортын хэмжээ өмнөх долоо хоногоос өсчээ. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1800-1072 утсаар 1378 хүн холбогдож, 1072 мэдээллийн төвийн байранд 476 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авчээ. Хэвлэлийн хурлын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгуулна Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, уурхайн кэмп дээр болохоор товлогдоод байсан Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын зохион байгуулалтыг өөрчилж, онлайнаар явуулахаар боллоо. Хурлаар: 1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; 2. Ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах тухай; 3. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох арга хэмжээний тухай; 4. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай; 5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авах юм. Гэхдээ иргэд хувьцаа эзэмшигчид www.ett.mn вэб сайт болон 1072 Хувьцаа мэдээллийн төв пэйж хуудсаар хурлын лайв дамжуулалтыг үзэж, 1800-1072 утсаар холбогдон асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулснаар ногдол ашиг хуваарилах шийдвэр албажин баталгаажиж, 5 дугаар сарын 01-нээс хойш ҮЦТХТ-өөр дамжуулан иргэдэд ногдол ашиг олгож эхэлнэ. Тиймээс иргэд хувьцааны дансаа нээлгэх, хувьцааны данстай холбогдсон банкны дансаа шалгаж баталгаажуулах шаардлагатай. Хувьцааны дансаа нээлгэсэн 1.850.000 иргэн байгаагийн 1.550.000 нь банкны дансаа мэдүүлээгүй байгаа юм. Хувьцааны дансаа нээлгээгүй 700 мянга орчим иргэн байна. Мөн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулахтай холбооотой Гүйцэтгэх захирлын 2020 оны А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаас хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өгөгдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажилд одоогийн байдлаар Нийслэлийн Багануур, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд компанийн 30 орчим ажилтныг хуваарилан ажиллуулж байна. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна Тус компанийн охин компани Эрдэнэс-Тавантолгой Майнинг компанийн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр ажиллахгүй байх шийдвэр гаргасан. Үүнээс болоод ЭТТ ХК-ийн уурхайн ажилчид ээлжинд гарч, буухдаа жагсаал хийх хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн зүгээс Ти Ти Жи Ви Си Өү ХХК болон Эрдэнэс-Тавантолгой Майнинг компанид албан бичиг хүргүүлж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохыг шаардсан. Мөн УУХҮ-ийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу Ти Ти Жи Ви Си Өү ХХК-тас халагдсан ажилтнуудыг ажилд авах, техник дээр нь гарч байсан ажилтнуудыг өөр ажлаар хангах зэргээр уурхайчдынхаа ажлын байрыг хадгалах, ажилтай орлоготой үлдээхэд анхаарч, асуудлыг шийдвэрлээд байна. Ойрын өдрүүдэд яам болон Компанийн удирдлагын баг уурхай дээр очиж ажиллана. Ти Ти Жи Ви Си Өү ХК 48 цагийн сул зогсолт хийснийг эс тооцвол уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Олборлолт, ачилтын хэмжээ өмнөх долоо хоногоос нэмэгдсэн байна. Худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээлэл цацагдаж байна Компанийн худалдан авалттай холбоотой ташаа мэдээллийг сошиал сүлжээнд цацах явдал гарсаар байна. Тухайлбал, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийн асуудлыг шийдвэрлэж байна гэсэн утгатай зүйлийг зарим иргэн фэйсбүүк хуудсаараа цацсан. Энэхүү мэдээлэлд дурьдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд 1 дүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. 02-р сарын 04-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны 12-р сарын 25-нд шийдвэр нь гарсан байна. Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл. Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна. Хэдийгээр иргэд хардах эрхтэй ч энэ нь гүтгэлэг, худал ташаа мэдээлэл тарааж болно гэсэн үг биш. Тиймээс үнэн бодит мэдээлэл олон нийтэд хүргэж байхыг хүсье.

"ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ ҮЕРИЙН УСАНД УГААГДААГҮЙ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ҮҮСЭЭГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ БАЙНА"

ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ ҮЕРИЙН УСАНД УГААГДААГҮЙ, ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ҮҮСЭЭГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ БАЙНА Эх сурвалж: iKon.mn Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн асуудлаар Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал мэдээлэл хийж байна. ШУУД ҮЗЭХ: Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам зэрэг мэдээлэл ташаа, баримт нотолгоогүй болохыг тэрбээр хэлээд Тавантолгой төмөр зам компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус чиглэлийн төмөр замын ажилд чанарын хяналтыг хариуцан ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажпыг батлагдсан норм норматив, захиалагчийн техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэдэг. Тус компанийн инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд хэвийн, тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэлээ. Мөн тэрбээр наймдугаар 18-ны буюу өнөө өглөө 07:00 цагт төмөр замын дроноор авахуулсан зургийг үзүүлээд Энэ зуны хугацаанд зургаан удаагийн бороо орсноос яг энэ хэсгээр гурван удаагийн усархаг бороо орж, төслийн талбай усанд автсан. Говийн үер усны асуудал жил бүр давтамжтайгаар болж, говийн ус гарч ирдэг. Говийн ус бол бороо орсны дараа зөвхөн урсгах хүчээр тухайн хэсгийн газрын өндөрлөгөөс дайран өнгөрөх байдлаар урсдаг учраас зөвхөн эвдлэн сүйтгэх хүчтэй ус урсаж байдаг. Байгалийн энэ үзэгдлийг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй, зөв цаг агаарын мэдээнд үндэслэж ажлаа зөв төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй. Үндсэн далан бол цаагуур явж байгаа ба төмөр замын гүүр барихаар хажууд нь кэмп нь гарчихсан хэсэг газар байгаа. Энэ гүүрийн хэсэг газрыг бид усыг нь өөр хэсгээр дамжуулан өнгөрөөгөөд одоо түр тавьсан төмөр замын рейс төмөр үе угсарсан байгаа. Энэ үе угсарсан дээр хоёр хоолой дээр тавиад жижиг хэмжээний усыг нэвтрүүлж байсан. Усны хэмжээ нэмэгдээд ирэх үед энэ даланг албаар сэтэлсэн. Албаар сэтэлж гаргахгүй бол үндсэн далангаа нураах, норгох аюул үүсэх байсан. Нэг удаадаа 16, дараагийн удаа 18 цагийн турш усыг урсгаж өнгөрөөсөн. Түр замыг ямар зориулалтаар тавьдаг гэхээр дэд бүтцийн ажлыг цаг хугацаа алдалгүй тавихын тулд гүүр баригдаж амжаагүй байгаа учраас гүүрийг зөвхөн тойруулсан 1.5 км урттай ийм л зүйл. Тэгэхээр зөвхөн энэ хэсэгт орсон усны асуудлаас болж 416 км төмөр замын бүтээн байгуулалтыг харлуулах гэсэн мэдээллийг иргэдэд өгч болохгүй гэдгийг тайлбарлалаа. Тиймээс Чанарын асуудал байвал манай компаниас асуу. Манай компани энэ хоёр төмөр замын талаарх хариуцлагыг хүлээнэ гэдгийг тэрбээр төгсгөлд нь хэлэв. Гашуунсухайт талдаа 42, Зүүнбаян талдаа 47 км төмөр зам баригдсан Төслийн талаарх мэдээлэл Төслийн захиалагчаар Тавантолгой төмөр зам ХХК, ерөнхий гүйцэтгэгч Бодь интернэшнл ХХК ажиллаж байна. ОдоогоорТавантолгой-Гашуунсухайтчиглэлийн төмөр замын төсөл 300 гаруй инженер техникийн ажилтан, 1,470 ажилтан, 513 машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна. ПК 00+000 - ПК 208-500 хооронд доод бүтцийн газар шорооны ажил 92.6% доод бүтцэд гарсан эвдрэл гэмтэл засварлах ажил 75.03% дөрвөлжин хоолойн ажил 93.32% дугуй хоолойн ажил 91.19% дам нуруу, гүүрийн ажил 60% жаазан гүүрийн ажил 76.24%-тай байгаа бөгөөд эхний 58 км төмөр замыг угсраад байна. Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломж бүрдэж, нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар БНХАУ-руу экспортлох нүүрснийг авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр зам ашиглалтад орсноор уг зардал 4 дахин буурч, 8 ам.доллар болох юм. Үүнийг дагаад зөвхөн төмөр замын боомтоор жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам Тавантолгой-Зуүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумьн Таван толгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд төмөр замын урт нь 414.6 км үргэлжлэх бөгөөд нэг ертөө, 6 зөрлөгтэй, төмөр замын гольн даац нь 25 тонн. Тус төмөр зам нь 27 гүүр, 594 хоолойтой байх аж. Төслийн захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, ерөнхий гүйцэтгэгч Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, төмөр замын дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ ХНН, Захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг Тавантолгой төмөр зам ХХК гүйцэтгэн ажиллаж байна. Одоогоор доод бүтцийн газар шорооны ажил 98% хоолойн ажил 94% гүүрийн ажил 67.9% дээд бүтцийн эхний 50 км төмөр замыг угсраад байна. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмальн орд газрууд нийт 37 байна. Үүнд: Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суврагьн зэсийн орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Харцат уул, Тохом, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говь зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тонньн нөөц бүхий баялагтай. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм гэв. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт талдаа 42, Зүүнбаян талдаа 47 км төмөр зам баригдсан байна.

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

​ EditМонгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, Тавантолгой төмөр зам ХХК-ийн 2 жилийн ой 08-р сарын 08-ны өдөр тохиож тус үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эх орныхоо бүтээн байгуулалтад ханцуй шамлан зүтгэж буй инженер, техникийн албан хаагчдад талархал илэрхийлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй эрхмүүдийг төрийн одон медалиар шагналаа. Тавантолгой төмөр зам ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын цогцолбор төслийн захиалагч, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажлын гүйцэтгэл дуусч, 50 км төмөр замын дээд бүтцийг угсраад байгаа бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 95 хувьтай, 50 км төмөр замын дээд бүтцийг угсраад байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Алтан гадас одонгоор Тавантолгой төмөр зам ХХК-ийн Ахлах инженер Р.Сүхбаатар, Гүүр, хоолойн инженер Д.Лхагважав, Ахлах инженер Ш.Алтанхуяг, Цэргийн хүндэт медалиар Төсөл хөтөлбөр, хөгжлийн газрын дарга Э.Эрдэнэбат, Хөдөлмөрийн хүндэт медалиар, Ерөнхий инженер Б.Болор-Эрдэнэ, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Янжмаа, Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд захирал Я.Намсрай, Суурь бүтэц, хяналтын газрын дарга Т.Батзориг, Суурь бүтцийн хэлтсийн дарга, Ц.Түвшинбаяр, Гүүр, хоолойн инженер Г.Золжаргал, Геодезийн инженер Г.Содном, Материалын инженер Б.Тунгалагмөрөн, М.Уранцэцэг, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч Т.Найдан, Ахлах инженер Л.Идэрбат, Дотоод аудитор Н.Дэлгэрцэцэг, Ахлах мэргэжилтэн Б.Халиунаа, Х.Сэвжидмаа нар шагнагдаж хөдөлмөрөө үнэлүүллээ.

МЭНДЧИЛГЭЭ

2020-08-27 20:42:33 Нийтлэгдсэн: Эдийн засаг
МЭНДЧИЛГЭЭ

​ МЭНДЧИЛГЭЭ Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, Тавантолгой Төмөр зам ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн зуунд ахмад үеийнхэнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давалгааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. Энэ бол Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, Монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байх болно. Хэдхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эрдэнэс баялаг бялхсан эх сайхан нутгийнхаа тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжиж, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч улам бүр эрчээ нэмэн хурдалж байна. Тавантолгой төмөр зам ХХК үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацааг амжилт бүтээл, хөгжил дэвшил, урам зориг, тэмүүлэлээр дүүрэн үдэж байна. Манай хамт олон богино хугацаанд бүрэлдэн төлөвшиж, компанийн засаглалыг амжилттай хэрэгжүүлэн, төсөв санхүү, материаллаг бааз, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжин үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн хөгжиж Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлж байна. Бидний энэ амжилт бол эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүлэлтэй биднийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгжүүд, мянга мянган ажил хэрэгч хүмүүсийн бидэнд хүлээлгэсэн итгэл, харилцан итгэлцсэн хамтын үйл ажиллагааны үр дүн гэдгийг цохон тэмдэглэе. Эх орны хөгжилд мөр зэрэгцэн хамтран зүтгэж буй Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Улаанбаатар Төмөр зам ХНН, Эрдэнэс-Тавантолгой ХК, Монголын Төмөр зам ТӨХК, Бодь интернэшнл ХХК, Инкон ХХК болон нийт төмөр замчиддаа халуун талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж байгаа юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Монгол улсын газрын тосны нөөц 332 сая тонн гэсэн тооцоо гарсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийд 33-т ордог гэсэн судалгаа ч байдаг юм байна. Нэн тэргүүнд шийдвэрлэх зорилтууд гэвэл, газрын тосны геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээг өсгөх, мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. Тус нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулж буй ганц хүчин зүйл нь корона вирус болоод байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор гадны мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгааг үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэг хэллээ. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай танилцсаны дараагаар Эрдэнэс - Тавантолгой ХК-ийн санхүүжилтээр Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуух 30 км-ийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд байгаа талаар салбарын сайд тэмдэглэн хэлж байв. Энэхүү төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсоноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн хэмжээ далайцтай нэмэгдэж улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах юм. Мөн орон нутгийн томилолтын 2 дахь өдөр Уул уурхайн сайд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Гашуунсухайт боомт дээр Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудтай хийсэн уулзалтад оролцож нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцов. Сүүлчийн өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Ресурс, Орон нутгийн тавантолгойн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, хөрс хуулалт, олборлолтын ажлын биелэлт, уулын ажлын технологи, тулгамдаж буй асуудлуудыг сонсож зөвлөгөө өгч, шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. ЭХ СУРВАЛЖ:WWW.MMHI.GOV.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.