ТОП-10 АЖ АХУЙН НЭГЖ "ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ" ТУНХАГ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2020-08-27 20:34:01 Нийтлэгдсэн: Эдийн засаг МҮХАҮТ болон ТОП-10 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан Эдийн Засгийг Эрчижүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
ТОП-10 ААН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2020-08-27 20:32:41 Нийтлэгдсэн: Эдийн засаг ТОП-10 ААН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА МҮХАҮТ болон Эрдэнэт ТӨҮГ хамтран ТОП 10 ААН-ийн хамтын ажиллагааны уулзалтыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгууллаа. ТОП-100 ААН-ээр 15 дахь жилдээ өргөмжлөгдсөн Эрдэнэт ТӨҮГ-ын санаачлагаар зохион байгуулагдсан тус уулзалтад МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс-Тавантолгой ХК, Оюу толгой ХХК , ХААН банк, М Си Эс Групп, Петровис ойл ХХК, Голомт банк, Улаанбаатар төмөр зам ХНН болон Шунхлай ХХК-ийн удирдлагууд оролцож цар тахлаас иргэдийг хамгаалах, үүссэн нөхцөл байдал, эдийн засагт тулгарч буй эрсдэлийг хэрхэн удирдах зэрэг асуудлуудын талаар хэлэлцэж санал солилцлоо. Уулзалтын үр дүнд бизнесийн бодлого хууль эрх зүйн орчныг таатай болгох, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр шинэ Засгийн газарт хүргэх санал зөвлөмжийг гаргаж, Монгол улсын хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА
2020-08-27 20:31:51 Нийтлэгдсэн: Эдийн засаг ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА Эрдэнэс-Тавантолгой ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа. Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Эрдэнэс-Тавантолгой ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм. 2019 онд Эрдэнэс-Тавантолгой ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Түүнчлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл: Нийт борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/ 15.5 сая тонн Нийт экспортын хэмжээ 13.7 сая тонн Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж 736 тэрбум төгрөг Цэвэр ашиг 1 их наяд 35 тэрбум төгрөг 2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого 34.3 их наяд төгрөг бөгөөд энэ нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ нь 6.3 их наяд төгрөгт хүрч татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байна. Эрдэнэс-Тавантолгой ХК-д ТОП 100 аж ахуйн нэгжийн шагналыг гардуулах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП 100 аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг онцолсноос гадна салбарын болон орон нутгийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гүйцэтгэж буй үүрэг оролцоо их байдгийг хэллээ.
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
2020-08-27 20:30:49 Нийтлэгдсэн: Эдийн засаг Эрдэнэс-Тавантолгой ХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж буй. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн сард орон нутагт дараах ажлуудыг зохион байгууллаа. Цогтцэций сум химийн аюултай хог хаягдлаа халдваргүйжүүлж устгах боломжтой боллоо Эрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд химийн хортой хог хаягдал устгах автоклав болон ажахуйн нэгжүүд химийн хортой хогт хаягдлаа зориулалтын багаж хэрэгслээр устгах, халдваргүйжүүлэх бүрэн боломжтой боллоо. Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд нэр төртэй зогсож буй эмч, эмнэлгийн ажилчдадаа ажлын их амжилт хүсэн ерөөе. Дуу хөгжмийн кабинетад мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв Өмнөговь аймаг 2020 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрдэнэс-Тавантолгой ХК Цогтцэций сумын 27-р цэцэрлэгийн дуу хөгжмийн кабинетад шаардлагатай мэргэжлийн даралтат хөгжим, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэгийн хүүхэд багачууд 2020-2021 оны хичээлийн жилд хүссэн хөгжмийн зэмсгээр хичээллэх, авьяас чадвараа дайчлан өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой боллоо. Цогтцэций сумын 6 өрхөд өргөө цагаан гэр гардуулав Эрдэнэс-Тавантолгой ХК Өмнөговь аймагтай байгуулсан 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус сумын 6 ѳрхѳд 5 ханатай иж бүрэн ѳргѳѳ цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Шинэ гэр хүлээн авсан гэр бүлүүддээ аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв Эрдэнэс-Тавантолгой ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын Гал унтраах, аврах 44-р ангид сансрын холбооны ридиум гар утас хүлээлгэн өгөв. Ингэснээр тус сумын болон бүс нутгийн хэмжээнд гэнэтийн гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгархад цаг алдалгүй мэдээлэл дамжуулах, мэдээллээр хангаж ажиллах бүрэн боломжтой боллоо. Иргэн бүрийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэх Онцгой байдлын баатарлаг алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2020-08-27 20:29:13 Нийтлэгдсэн: Эдийн засаг ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт нээлтэй хуралдлаа. Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгааг үндэслэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ЦАХИМ хэлбэрээр хуралдуулав. Хурлыг компанийнwww.ett.mnсайт болон 1072 Хувьцаа Мэдэээллийн төв пэйж хуудсаар шууд дамжууллаа. Ээлжит хурлаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулж, компани цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд болон бусад ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлав. Үүнээс гадна ногдол ашиг хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулсан бөгөөд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр тооцож олгоно. Ногдол ашгийг 2020 оны 05 дугаар сарын нэгний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна. Мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцууллаа. Хуралдаанд тус компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцлоо. Эрдэнэс-Тавантолгой ХК 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн болон Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ямар нэг зөрчилгүй гэсэн дүнэлт гарчээ. Тус компани өнгөрсөн онд Тавантолгой Зүүнбаян, Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах Тавантолгой түлш ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт санхүүжилтыг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй