Ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянахаар болжээ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээс мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна. Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын Ерөнхий Прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд 11 гомдол, хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 10 иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь авч ажиллаж байнагэж Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

Налайхад шинээр халдварын 8 тохиолдол илэрлээ

Налайх дүүргийн хэмжээнд шинээр коронавируст халдварын 8 тохиолдол эерэг гарч нийт 43 боллоо. Үүнээс 18 нь эдгэрсэн бол 25 хүн эмчлүүлж буй аж. Тус дүүргийн 2-р хороонд илэрсэн нэг тохиолдол нь ажиглалтад байсан 3-р хорооноос халдвар илэрсэн 6 хүн нь өмнө нь батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан байна. Мөн 8-р хорооны нэг иргэн нь БЗД-ийн 26-р хороонд бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал болсныг тандалтаар илрүүлжээ. Хил залгаа байрлах Арджанчивлан рашаан сувилалд 6 тохиолдол эерэг гарсны дотор Налайх дүүргийн иргэд байгаа гэх мэдээлэл ирсэн аж. Тэнд харьяаллын дагуу Төв аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага үйлчилж буй юм. Найлах дүүргийн хэмжээнд 6108 хүн хамрагдаад байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтад 66 иргэн байна. Дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төвөөс хавьтлуудыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах, маршрут тогтоох ажлуудыг шуурхай зохион байгуулж байна. Иймд хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг иргэдэд уриалж байна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШӨНИЙН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

НОК-ын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар ресторан-557, кафе-61, кофе шоп-60, цайны газар-272, баар-191, хүргэлтийн хоол-27, супер маркет-152, мини маркет-144, хүнсний дэлгүүр-1640, хүнсний мухлаг-76, ая тухтай дэлгүүр-48, ТҮЦ-166, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-19, спорт заал -1 зэрэг нийт 3415 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан. Шалгалтаар 985 зөрчил илэрч 548 буюу 55.6 хувийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөлтийг хангуулахаар 18 заалт бүхий 6 албан шаардлагыг үйлчилгээний газруудад хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд: 1. QR код байршуулаагүй, бүртгэл хангалтгүй- 474 2. Ажилтан, үйлчлүүлэгч бүрийн биеийн халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй-252 3. Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэсэн-128 4. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй-30 5. Ажилчид халдвар хамгааллын бүрэн хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-42 6. Ажилчдад зориулсан халдвар хамгааллын хэрэгсэл халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөц бүрдүүлээгүй-18 7. Сэжигтэй тохиолдлын түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-41 зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг өнөөдөр сонгоно

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөрхуралдана.Зөвлөгөөнөөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл хэлэлцэнэ.Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох юм.

Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн цахимжлаа

Цахим дэвтэртэй болсноор доорх давуу талууд бий болж байна. Иргэд, даатгуулагчдын хувьд: Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах; Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон; Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон; Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (нийгмийн даатгал аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах; Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах. Ажил олгогчдын хувьд: Нийт 49.0 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийх, дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй болсноор цаг хугацааг хэмнэсэн, нягтлан бодогчдын ажлыг хөнгөвчилсөн; Ажилтныг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрийг нийгмийн даатгалын цахим системд бүртгэх, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны тушаалыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хавсаргадаг болсноор тушаал шийдвэрийн бичигт хийгдэхгүй орхигдох, ажилтнаас заавал тушаал шаардах болон хуурамч тушаал нөхөж гаргах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн. Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн хувьд: Нийгмийн даатгалын дэвтэр хэвлэхтэй холбоотой төсвийн зардлыг хэмнэх; Нийгмийн даатгалын байцаагчийн 964.7 мянган албан журмын, 192.0 мянган сайн дурын, нийтдээ 1.2 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг сар бүр баталгаажуулах, бичилт хийх ажлыг хөнгөвчлөх, ажлын ачааллыг бууруулах; Нийгмийн даатгалын байцаагч нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн даатгалын хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, даатгуулагчдад зөвлөгөө өгөх, шимтгэлийн өр авлагыг барагдуулах, өөрийгөө мэргэшүүлэх, суралцахад түлхүү анхаарах боломж бүрдэх; Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэх, нийгмийн даатгалын санд үүсэх эрсдэлээс хамгаалах.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.