Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалт
2012-09-06 10:17:50 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн нутаг дэвсгэрт БУАЭҮЗ-гүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтыг хүргэж байна. Эдгээр барилгыг цахилгаан дулаанаар хангахгүй бөгөөд нураах арга хэмжээ авахаар болоод байгаа билээ.
Мэргэжлийн хяналтын газар хууль бус барилгыг зогсоож чадаагүйгээс 12 настай охины амь эрсэдлээ
2012-09-05 10:51:34 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБаянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зуурмаг шахагч кран зам руу унаж, 12 настай охиныг няц дарсан аймшигт осол гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Клиникийн нэгдсэн III эмнэлгийн баруун талд баригдаж байгаа энэхүү барилга нь холбогдох хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй байжээ. Хамгийн сонирхолтой нь НМХГ-ынхан барилгыг нураах шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй гэнэ. Энэ оны нэгдүгээр сард иргэн Батболд гэгч анх энэ газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг авсан байна. Харин барилгын зураг төслийг Тоёохиро студио гэх компани хийж, гүйцэтгэгчээр нь Төгс гүрэн ХХК ажиллаж байжээ. Гэвч энэ барилгынхан зураг төслөө нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй, хууль бусаар барьж байсан аж. Иймээс НМХГ-ын байцаагч нар гурван давхар хүртэл зөвшөөрөлгүй баригдаж байсан уг барилгын ажлыг зогсоохыг шаардсан байна. Гэсэн ч барилгын эзэд НМХГ-ын шаардлагыг нохой хуцсан чинээ тоолгүй өнгөрчээ. Ингээд 13 давхар барилга босгохоор улайрч байхад нь осол гарч, 12 настай бяцхан охин амь эрсэдлээ. Хамгийн гол нь энэ асуудал зөвхөн барилгын компанид бус зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нь мэдсээр байж зогсоож чадаагүй НМХГ-тай ч холбоотой. Өөрөөр хэлбэл, НМХГ нийслэлд баригдаж байгаа барилгуудаа хянаж чаддаггүйгээс хичээлээ тараад явж байсан бяцхан охин барилгын кранд даруулаад нас барчихлаа. НИТХ-ын дарга Д.Баттулгын зүгээс НМХГ-аас барилга гурван давхар баригдаж байхад нь зогсоох шаардлага тавьж байсан гэдгийг онцолсон. Харин шаардлага тавьсан тэрхүү барилга нь одоо долоон давхартаа хүрчихсэн байна. Тэгэхээр НМХГ-ынхан барилга бүхэл бүтэн дөрвөн давхраар нэмэгдчихээд байхад зогсоож чадаагүй байх нь. Хэрэв ийм осол болоогүй бол Улаанбаатар хотод, НМХГ-ын байцаагч нарын нүдэн дээр дахин нэг хууль бус барилга босох байжээ. Энэ хэтэрхий харамсалтай, хэтэрхий өрөвдөлтэй хэрэг биш гэж үү. Нэг ёсондоо энэ удаагийн хэрэг НМХГ-ын байцаагч нар ажлаа яаж хийдгийг илэрхийлээд өгчихлөө. Мэдээж НМХГ-ын байцаагч нарын эрх мэдэлгүй, ажлаа хийж чаддаггүй, юу хийж явдаг нь ч мэдэгдэхгүй энэ байдал тус газрын дарга Л.Бямбасүрэнтэй ч холбоотой. Тийм учраас өчигдөр зарласан хэвлэлийн хуралд суусан сэтгүүлчдэд НИТХ-ын дарга Д.Баттулга, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нараас асуух зүйл их байсан юм. Харамсалтай нь талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ослын талаар товчхон мэдээлэл хийсэн тэд хурлын танхимаас зугтах шахам гарч одсон юм. Ингэж ичих нь ч зөв л дөө. Барилгыг зогсоо гэж шаардлага өгснийхөө дараа эздэд нь яаж доромжлуулснаа ярилтай нь биш. Тэгэхээр үнэндээ нийслэлд баригдаж байгаа хууль бус барилгуудаа хянадаггүй, зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсээр байж зогсоож чаддаггүй ийм Мэргэжлийн хяналтын газартай байгаад ч хэрэг алга. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд холбогдох зөвшөөрлийг авалгүй эхлүүлсэн болон барьж дуусгасан 63 барилга байдаг аж. Үүнийг нурааж чадахгүй учраас НМХГ-ынхан бүртгэчихсэн суудаг юм билээ. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга эдгээр барилгыг буулгана, цахилгаан дулаанаар хангахгүй хэмээн нэлээд том дуугарч байна лээ. Гэвч нэгэнт босчихсон барилгыг нураана гэдэг юу л бол. Тиймээс хууль бус барилгыг нэмж бариулахгүй байх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй биз ээ.
Аварга Д.Сумьяабазарыг 350 сая төгрөгийн залилангийн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаа шалгаж эхэллээ
2012-09-03 09:37:39 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйД.Сумьяабазар гэж тун овтой нөхөр бий. Наадмын ногоон дэвжээг Хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сольсон энэ эр өнөөдөр улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болоход ганцхан хуруу дутуу байгаа. Гэвч түүнийг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байна. Мань эрийг Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргаар томилогдсны дараахан төрсөн ах Д.Дагвадорж нь сэтгүүлч эрийг шанаадаж унагасан хэргээр цагдаад дуудагдаж, Д.Сумьяабазар ахыгаа батлан даалтаар авсан. Тэгвэл өнөөдөр Д.Сумьяабазарыг батлан даалтаар авах хүн хэрэгтэй болж ч магадгүй болоод байгаа гэнэ. Тэрбээр Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа буву 2007 онд Н.Баттулга гэдэг хүнтэй наймаа хийж 700,000 ам доллар өгөхөөр тохирчээ. 2007 оны 2 сарын 22-ны өдөр тэрбээр Н.Баттулгад 350,000 ам долларыг нь гаргаж өгсөн гэнэ. Харин үлдэгдэл мөнгөө Танай хуурай дүүд өгөөд явуулчихсан. Тэр Бадраа гэгч залуугаас аваарай хэмээн утга учир нь олдохгүй зүйл ярьж эхэлжээ. Банк гэдэг ломбард биш. Тэгээд ч ямар ч ламборд хүний юмыг хүнд дамжуулан өгдөггүй. Гэвч Д.Сумьяабазар аварга Чиний юмыг өгчихсөн хэмээн тас гүрийж, түүнээс 350,000 ам доллароо салгаж авч чадахгүйд хүрсэн хохирогч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч, хошууч Энхболд шалгаж байна.
АНУ-ын Лос-Анжелос хотод 100 настай жолооч Престон Картер гэгч машинаа удирдаж чадаагүйгээс замын хажууд байсан сургуулийн талбай руу нэвтэрч 11 хүнийг мөргөсөн хэрэг гарчээ. Дайруулсан хүмүүсийн 11 нь хүүхэд байсны дөрөв нь хүнд бэртсэн ч эмч нар амийг нь аварсан байна. 100 настай өвгөн одоо цагдаагийн хяналтад байна.
Х.Тэмүүжин сайд У.Хүрэлсүхээр гарын загатнаагаа гаргах гэнэ
2012-09-01 11:30:41 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨчигдөр ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай маргалдаж нударга зөрүүлсэн. Энэ хэргийн улмаас Г.Баярсайхан У.Хүрэлсүхийг Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн юм байх. Зарим нэг эх сурвалжийн хэлж буйгаар Г.Баярсайхан гишүүн эр хүн шиг өнгөрөөх гэсэн боловч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй нөхөд энэ хэргийг зүгээр өнгөрөөж болохгүй хэмээн ятгасан гэнэ. Иймд Г.Баярсайхан гишүүн шүүх эмнэлэгээр гэмтлээ тогтоолгож, өмгөөлөгч хөлсөлсөн байна. Хэрвээ У.Хүрэлсүхийн гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 3-6 сараар баривчлах, цаашлаад гурван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй