Амралтын өдрүүдэд 24 хүн, зам тээврийн ослын улмаас бэртжээ
2019-04-29 10:48:39 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйТээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ. Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ. Мөн энэ сарын 28-ны 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг, Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Түүнчлэнсогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллаа хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
ЦЕГ: Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй, эцсийн хариу гараагүй
2019-04-26 13:25:06 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдөр өглөө 100 айл, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талын буудлын орчимд хүн нас барсан хэрэг гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээстодруулахад 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдрийн 06:15 Сүхбаатар Дүүрэг 11-р хороо, 100 айлын автобусны буудлын орчим толгойноос нь цус гарсан хүн эрэгтэй хэвтэж байна#8221; гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно гэсэн юм. Хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг хийгдэж байна.
“Ю Би Констракшн” ХХК-д Сүхбаатарын талбайн урдах газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ
2019-04-25 13:59:39 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу Ю Би Констракшн ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг уг мэдэгдэлд онцолсон байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж
Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүллээ
2019-04-19 08:28:26 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн лагд унаж амиа алдлаа
2019-04-17 06:20:09 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСХД-ийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд байрлах Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 15:45 цагийн үед дөрвөн хүн нас барлаа гэх мэдээлэл ирсэний дагуу хэргийн газар үзлэг хийгдэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр хүн лаг руу унаж, харин хоёр хүн хүн аврах гэж араас нь орсон боловч дөрвүүлээ харамсалтайгаар нас барсан байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авдаг байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй