Оросын транзит тээвэрт олгосон давуу эрх дотоодын компаниудад цохилт болж байна

Монголын нутгаар дамжуулан Хятад руу чиглэсэн Оросын төмөр замын транзит тээвэр эдийн засгийн хувьд Монголд ч, Орост ашигтай байгааг албаны хүмүүс хэлдэг. Энэ ч аргагүй Европыг Азитай холбох хамгийн дөт төмөр замын маршрут болж байгаа юм. Европ-Азийг холбосон Транс-Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас 748 км дөт юм. Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна. Нөгөөтэйгүүр Монголыг тойрох хоёр төмөр зам өндөр ачаалалтай байдгийг Хятадын тал ч, Оросын тал ч онцолдог. Монголоор дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна. УБТЗ өнгөрсөн 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилт байсан бөгөөд энэ амжилтын чамгүй хэсгийг транзит тээвэр гүйцэтгэсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэж Оросоос Хятад руу чиглэх транзит тээвэр нэмэгдэхийн хэрээр дотоодын компаниудын тээвэрт чингэлэг хүрэлцэхгүй байх зовлон үүсээд байгаа. Мөн Оросын транзит тээвэрт хөнгөлөлт үзүүлсэн нь дотоодын компаниудын өрсөлдөх чадвар сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Монголын компаниуд дотоодын ачаа тээвэрлэлтээ Эрээний боомт руу УБТЗ ачааны галт тэргээр хийхэд 300 км 1.100.000 төгрөгөөр хийгээд ачаалал 100% байсаар байтал Оросын транзит тээврийг Наушкаас Эрээн хүртэл 1.200 км зайд ердөө 700.000 төгрөгөөр тээвэрлэж байгаа нь үндэсний компаниудыг маш их алдагдалд оруулж байна. 2017 оны хоёрдугаар сараас Оросын транзит тээвэр 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх энэхүү шийдвэрээ цуцлахыг үндэсний компаниуд У БТЗ-аас шаардаж, тэгш нөхцөлөөр хандахыг төр засгаас хүсэж байгаа юм. ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN, А.ЧАНДМАНЬ

Батлан хамгаалахын сайд Суданы цэргийн зөвлөлийн даргын тангараг өргөлөө

Суданы батлан хамгаалахын сайд, нэгдүгээр дэд ерөнхийлөгч Авад ибн Ауф тус улсын түр цэргийн зөвлөлийн даргын хувиар тангараг өргөлөө. Түүний орлогчоор Ерөнхий штабын дарга Кемаль Абдель Мааруф ажиллана гэж Суданы төв телевиз мэдээлжээ. Ерөнхийлөгч Омар аль-Башир саатуулагдаад байгаа бөгөөд тус улсыг цэргийн зөвлөл хоёр жилийн хугацаанд удирдах аж. 2005 онд батлагдсан Үндсэн хуулийн үйлчилгээг зогсоосон ба онцгой байдлын дэглэмийг гурван сарын хугацаанд зарлаад байна. Тус улсын агаарын зайг нэг хоног хаажээ. 2011 онд АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, Өмнөд Судан салан тусгаарласны дараа Судан улсад эдийн засгийн хямрал ноёрхсон билээ. 2018 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс талхны үнийг бууруулах шаардлагаас эхэлсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал аажмаар 30 жил тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Омар аль-Баширийн улстөрийн дэглэмийг өөрчлөх тэмцэл болж өргөжсөн юм.

ОСЛООС ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ НУРАЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙ ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙЖЭЭ

МХЕГ-аас Эко алтан Заамар компанийн уурхайд гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас Эко алтан Заамар компанийн үйл ажиллагааболонхуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийн,улсын байцаагчийн 9 заалт бүхий дүгнэлтгаргаж,19-ний өдөрУУХҮЯ-нд албан бичгээр хүргүүлжээ.Дүгнэлтэд дурдсанаарЭко алтан Заамар компани Улсын комисст уурхайг хүлээлгэж өгөлгүйгээрүйл ажиллагаа явуулсан, ТЭЗҮ-нд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагааг явуулаагүй, мөрдөгдөж байх ёстой уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөнгидрогеологийн судалгаагаар51 м-ийн гүнд уст үе илэрсэн байтал ТЭЗҮ-д усыг хэрхэн зайлуулах, ус нэвчих үед гарч болох эрсдэлийг хэрхэнбууруулах талаар заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх нэг шалтгаан болсон гэв. Газар дээр нь ажиллах үед урьдчилсан байдлаар усан сангийн ус нэвчсэнээс хөрсний гулсалт, нуралт үүссэн байж болзошгүй гэж үзэж байсан хэдий ч лабораторийн шинжилгээгээр хөрсний усболох нь батлагджээ. Мөн тус уурхай дотоод хяналтын журмыг батлан, мөрдөж ажиллаж байсан хэдий ч илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах тал дээр тодорхой заагаагүй байжээ. Тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйхариуцсан ажилтаносол болохоос 7 хоногийн өмнө буюу 02 сарын 21-нийөдөрдотоод хяналт шалгалтаармөстсөн хана, мөс нурж болзошгүй талаар эрсдэлийн үнэлгээ хийж, дүнг захиралдаа хүлээлгэж өгсөн байна. Тодруулбал Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнддаруулах болон техник хэрэгсэл мөсөнд даруулж эвдрэх аюултай, хананд тогтсон мөс хана нурах, хагарч унах ажилчдыг дарах, бэртээх мөн техник хэрэгсэл даруулах, өндөр хананы нуралтад хүн дарагдаж, амь насаа алдах магадлалтайталаар эрсдэлийн үнэлгээг гаргаж байжээ. Харамсалтай нь уурхайн захирал, удирдлагууд эрсдэлийн үнэлгээний дагуу арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулаагүйгээс 4 хүний амь үрэгдсэн харамсалтайосол гарсан аж. Түүнчлэн ажлын байран дахь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэтэрхий нэгдсэн байдлаар өгдөг, тухайн өдөр, тухайлан хийх гэж байгаа ажилтай холбогдуулж зааварчилгаа өгөхгүй байгаа талаар эрсдэлийн үнэлгээнд дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор байгууллага, аж ахуйн нэгж дотоод хяналтын нэгж, ажилтантай байх ёстой бөгөөд дотоод хяналтын журамбатлуулан, хэрэгжүүлж ажиллах учиртай. Гэвчдотоод хяналтыг хангалттай төлөвшүүлээгүй, дотоод хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахад аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд ач холбогдол өгдөггүйгээс эрсдэл үүссээр байгаа талаар мэргэжлийн хяналтынхан онцоллоо. Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхайн чиглэлээр ажиллаж буй компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг улсын хэмжээндэнэ сарын 18-наас эхлүүлээд байна.

Хятадад гурван юаниар Шинзо Абэг "буудаж" болно

Эдийн засгийн хөгжилдөө омогшсон хятадууд их гүрний дээрэнгүй үзэл гаргах болжээ. Энэ нь хамгийн түрүүнд дэлхийн 2-р дайнд улсыг нь эзэлж байсан япончуудын эсрэг үзлээр илэрч байна. Хятадад буудлагын талбай дээр гурван юань төлөөд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэг буудаж болно.

Бразилийн хулгайч эмэгтэйчүүдийн дотоожноос гарч ирсэн зүйлс ... /бичлэг, итгэмээргүй/

Энэ хоёр эмэгтэй хулгай хийгээд баригджээ. Дэлгүүрийн хамгаалалтын ажилтнуудын өмнө хулгайлсан бараагаа дотоожноосоо гаргаж байна. Word.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.