Гурван настай охиныг хүчирхийлэн хөнөөсөн эрийг олны өмнө буудан хороожээ /аймшиг, 14+/
2017-08-01 19:19:52 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнгөрсөн даваа гаригт Арабын Йемен улсын нийслэл Санаа хотод цаазын ялыг олны өмнө гүйцэтгэсэн тухай The New York Post мэдээлжээ. 41 настай Мухаммада аль-Маграби гэдэг эр Рану аль-Матари гэдэг гурван настай охиынг хүчирхийлээд амийг нь хөнөөжээ. Жигшүүрт хэрэг олны эгдүүцэл дургүйцлийг маш ихээр төрүүлжээ. Олон хүн амийг нь хөнөөхөөр завдаж байсан тул гэмт этгээд баригдсан өдрөөсөө эхлэн хүчтэй хамгаалалтанд хоригдож байжээ. Шүүх цаазын ял оноосон. Цаазыг гүйцэтгэхээр цагдаагийн таван машин хамгаалан хэрэгтнийг нийслэлийн Тахрир гэдэг талбайд авчирахад уурлаж хилэгнэсэн олон зуун хүн угтсан байна. Иргэд шонд авирч байшингийн дээвэр дээр гарч ял гүйцэтгэх ажиллагааг харжээ. Цаазын ял гүйцэтгэх ажиллагааг улсын төв телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Олон хүн гар утсаараа бичлэг хийж байжээ. Хэрэгтнийг талбайн голд түрүүлгээ харуулан хэвтүүлжээ. Ял гүйцэтгэгч автомат буугаар таван удаа буудан хороожээ. Хэрэгтнийг цаазалсаны дараа хохирогчийн эцэг Энэ өдөр би ахин төрөх шиг боллоо хэмээн ярилцлага өгчээ. Ворд.мн
Таван хүн хөнөөсөн алуурчин оргохоор шоронгийн хуягтай зодолдож байгаа бичлэг ... /аймшигтай/
2017-08-01 08:50:52 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЭнэ явдал Америкийн Нью-Мексико мужийн төв шоронд болжээ. Тус мужийн Рио Арриба хотод өнгөрсөн сарын 15-нд таван хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг Дамйан Херрера гэдэг оюутан залуу үйүлдсэн. Хохирогчдын гурав нь түүний гэр бүлийн гишүүд байсан нь бүр ч шуугиан дэгдээсэн. Тэрээр гэр бүлийн маргаанаас болж ээж, хойд эцэг болон төрсөн дүүгээ хороосон. Улмаар цагдаагаас зугтааж явахдаа дахин хоёр хүний аминд хүрчээ. Аймшигт аллага үйлдсэн хэрэгтэн маш хатуу хамгаалалт дор байх ёстой. Гэтэл алуурчин шоронгийн оффисоор чөлөөтэй явж байжээ. Ингээд нэгэн ширээнээс цахилгаан бороохой олж харгалзагч руу дайрчээ. Азаар цахилгаан бороохой нь эвдэрхий байж таарсан гэнэ. Алуурчин харгалзагчийг зодоод түлхүүрийг нь авч улмаар шоронгоос зугтах төлөвлөгөөтэй байжээ. Гэсэн ч хүч тэнцүү тулаан болж харгалзагч ширүүн эсэргүүцсэн байна. Удалгүй бас нэгэн харгалзагч ирсэнээр оргохыг завдсан гэмт этгээдийг баривчилж чаджээ.Өдгөө энэ явдал шуугиан дэгдээгээд байна. Рио Арриба хотын шериф Жеймс Жулиан ...Хэрэгтэн камерийх нь жорлон бөглөрсөн гэж хуягдаа хэлсэн. Хуяг шалгахаар орох үед хурдан зөрч гаран камертаа түгжээд зугтаасан. Улмаар харгалзагч нарын албан өрөөнд орж цахилгаан бороохой олж авах үед нь нэгэн ажилтан халз тулгарч ширүүн тэмцэл болсон. Хэдийн хэрэгтэн камераасаа зугтаж чадсан ч бид оргуулалгүй барьж авсан гэжээ. Ворд.мн
Гэмт этгээд захиалгат аллага үйлдэж байгаа нь камерийн бичлэгт буужээ. Равиндар мужийн тутарганы том бизнесмэн Паппу Кохарыг машинд нь гурвантаа буудан хороожээ. Цагдаагийн энэ аллагийг захиалгат хэрэг хэмээн мэдэгджээ. НУУЦ.мн
Аав хүү хоёр бие биенээсээ нуун хар тамхины “бизнес” эрхэлж байгаад хамт баригджээ /итгэмээргүй/
2017-07-30 10:01:16 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйГерманы Vice сонинд гайхалтай явдлын тухай өгүүлжээ. Холландын хилийн ойролцоохь Витмаршен хэмээх жижигхэн хотод 62 настай тэтгэвэрийн өвгөнийг гэрийнхээ цэцэрлэг дэх хүлэмжинд хар тамхины төрлийн ургамал тариалсан хэргээр баривчилжээ. Мөн цагдаа нар 29 настай хүүг нь эцгийнхээ байшингийн дээврийн хонгилд хар тамхи хадгалж савлах үйл ажиллагаа бусдад дамжуулсан хэмээн баривчилжээ. Аав хүү хоёр хоюулханаа хамт амьдардаг агаад ийнхүү сүүлийн хоёр жилийн турш ижил төрлийн бизнес эрхэлж байснаа цагдаад хамт баригдах үедээ л мэдэж мэл гайхацгаажээ. Тэрээр хоёр жилийн турш бохир ажлаа бие биенээсээ маш ихээр нууж иржээ. Аав нь хүлэмжиндээ хар тархины төрлийн ургамал тарьдагаа хүүгээсээ бүхий л аргаар нууж хаадаг байсан бол хүү нь хар тамхины агуулах болгосон дээврийн хонгилд эцгийгээ огт оруулдаггүй байжээ. Түүнээс дутуугүй гайхалтай нь эцэг хүү хоёр хар тамхи үйлдвэрлэдэг зардаг нэг бүлэглэлд хамаарагдан ажилладаг байжээ. Аав нь ургацаа нэгэн бүлэглэлд тушаадаг агаад тэр нь боловсруулаад хүүд нь өгдөг байжээ. Хүү нь байшингийнхаа дээврийн хонгилд жинлэж савлаад борлуулагч нар тараадаг байсан гэнэ. Эцгийх нь хүлэмжнээс хар тамхины төрлийн коноплий гэдэг ургамлын 185 бут гарсан бол хүүд нь гурван кг савласан хар тамхи байсан гэнэ. НУУЦ.мн
Аав нь биеэ үнэлэгч авах гэж байгаа болж утасдан Эрээнд “ажилладаг” охиноо буудалд ирүүлж барьж авчээ
2017-07-28 08:16:36 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйИйм нэгэн эмгэнэлтэй явдал Эрээнд гарчээ. Үхтэл үр харам гэгчээр аав ньурагшаа явж охиноо хайсаар энэ аргаар барьж аван буцааж авчирчээ. Хэрэг явдал Дарханд эхэлжээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 4 р байрны ... тоотод суух Боржигон овогт Г.С гэдэг эмэгтэй нь 21 настай Т.О-г эмзэг байдлыг нь далимдуулан, ашиг хонжоо олох зорилгоор Эрээн хотод очиж биеэ үнэлэхэд нь зуучлан нэг сая төгрөгний шан харамж авчээ. Тэрээр хохирогчид өөрсдөө урагшаа гаргаж өгөөч хэмээн гуйсан гэж мэдүүлсэн. О, А гэдэг хоёр бүсгүй Хятад руу гаргаад өгөөч, энд бид хоёр дэмий байж байхаар тэнд ажилламаар байна гэжээ. Мөн ар гэрийнхэндээ самранд явлаа гээд хэлсэн тул асуудалгүй гэж ятгажээ. Эрээнд нэг хүүхэн гаргахад хятадууд 1500 юаны шагнал өгдөг аж. Зуучлагч нь тэр үед байрны мөнгөний 400 мянга, дэлгүүрийн 150 мянга гэх зэрэг өрөнд унаад байсан тул мөнгө хийхээр хоёр бүсгүйг дагуулан урагшаа явжээ. Тэд такси хөлсөлжээ. Замын-Үүдээр О нь гараад харин А-г гаргаж чадсангүй тул таксины мөнгөний барьцаанд үлдээжээ. О нь Уаз-469-д суун хил гараад Эрээний зээл гэх газарт очиход өвөрмонгол нэр нь Шөвгөөнөө, монголчууд Батаа гэх эр тосож аван би чиний ажиллах буудлын эзэн байна, чамайг авчирсаны шагнал болох 1500 юанийг Учрал руу шилжүүлнэ гэжээ. Зуучлагчийг өвөрмонгол, хятадууд ингэж нэрлэдэг байжээ. Ийнхүү бүсгүй Лобо гэх эзний мэдэлд оржээ. Учрал буюу зуучлагч нь урдаас шилжиж ирсэн мөнгөө аваад таксины барьцаанд үлдсэн А-гийн хамт Дархан буцсан байна. Урагшаа гарсан О-гийн аав нь охин нь олон хоногоор алга болсонд хайж эхэлжээ. Удалгүй эхнэрийх утсанд 8613081598987 гэсэн дугаараас Охин нь байна. удахгүй гэртээ очино, санаа зоволтгүй гэсэн мессэж иржээ. Мессэж ирүүлсэн дугаарыг танил болох Орчлон гэдэг өвөрмонголд үзүүлэхэд Эрээний дугаар байна гэсэн байна. Ингээд аав нь урагшаа явжээ. Эрээнд очоод Орчлонгоор газарчлуулан монгол биеэ үнэлэгчид байдаг янхны газруудаар явж хайжээ. Сурагласаар хотын захын нэгэн буудалд байгааг нь мэдээд Орчлонгоор утасдуулан Монголоос ирсэн хүн үйлчүүлэх хүсэлтэй байгаа мэтээр ярьж дуудлага өгчээ. Удалгүй охин нь аавынхаа буусан буудалд ирээд баригдсан байна. Гэхдээ охиноо шууд аваад явж чадсангүй. Охиных нь бичиг баримт өнөөх Батаа гэх өвөрмонголд байжээ. Түүний эхнэр Халиун нь Дарханы эмэгтэй гэнэ. Батаа охиныг нь 4000 юаниар авсан тул ярилцаж байж 3150 юань төлж паспортыг нь авчээ. Мөн түүнээс Дарханы Учрал гэх эмэгтэй охиныг нь Эрээнд авчирч өгсөн болохыг мэджээ. Батаа нь би Учралтай мөнгөний тооцоотой гэжээ. Аав нь Дарханд ирээд зуучлагч эмэгтэйг цагдаад барьж өгөөд Эрээн явж охиноо авчирахад гаргасан унаа, буудлын зардал болох 1,9 сая төгрөгийг нэхэмжилжээ. Ворд.мн
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй