Тус бүр нь 30 саяын хахууль авсан гэх Н.Баярыг хориод Э.Энхтулгад торгох ял оноожээ

АН-ыг хот удирдаж байх үед газар чөлөөлөлттэй холбоотой томоохон хахуулийн хэрэг нь Амгалан дулааны цахилгаанстанц барих газрыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэх явцад Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарын албан тушаалын байдлаа ашиглан Баянзүрхдүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамжны тоот Г.Түмэнжаргалын өмчлөлийн газар болон түүний дээрх барилгын нөхөн олговрыг 550 сая төгрөгөөр тохиролцон хахууль авсан хэрэг юм. Энэ хэрэгт өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, бусдыг хээл хахууль өгөхийг тулган шаардаж, хясан боогдуулсан шинж гарсан гэж үзсэн. Ингээд даргаас нь нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж ахлах мэргэжилтнийг төрийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж 13,8 сая төгрөгөөр торгосон. Ахлах мэргэжилтнийг хясан боогдуулаагүй гэж үзсэн гэнэ. Үүнийг нь экс даргын талынхан хүлээн зөвшөөрөөгүй. Тэд ...Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдээгүй, Э.Энхтулгатай хамтран үйлдсэн. Бид хоёр анхнаасаа 60 саяыг Түмэнжаргалаас авахаар ярьж тохирсны үндсэн дээр тус бүр 30 саяыг авсан. эсрэгээрээ дан ганц намайг буруутгаж, хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ. Экс даргын мэдүүлснээр Г.Түмэнжаргал нь өрөөнд нь орж ирээд252,6 саяар үнэлэгдсэн байсан газраа 550 саяар төгрөгөөр үнэлээд өгөөч гэж гуйжээ. Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэгдүүлсэн үнэлгээгээр үнэлж тэр гурав гарын үсгээ зурцгаажээ. Г.Түмэнжаргал нь лам агаад өөрөө энэ хэргийг санаачилж ямар нэг аргаар бүтээгээд л өг гэж гуйж ирсэн гэнэ. Ламбугайн найз 16 цагийн үед Түмэнжаргал надруу залгаад найз нь 2 хүнтэй танайх руу очлоо чи сул ширээ байлгаж байгаарай гэсэн 2 эрэгтэй хүний хамт ирсэн тэр 3 ширээнд сууж хоол захиалан идэж яриад сууцгаасан. Тэд нилээн удаан 22 цаг хүртэл сууцгаасан, архи ууцгааж байсан гэж мэдүүлсэн бол Т.Б нь Түмэнжаргал над руу утасдаад Н.Баяр даргатай архи уугаад нэхээд байсан мөнгийг нь өгөөд саллаа гэж ярьж байсан гэжээ. Нөхөн төлбөрийн 550 сая төгрөг ламбугайн дансанд орсоны дараа дарга нар мөнгөө нэхжээ. Энэ тухай эхлээд 30 саяыг Энхтулгад өгсөн боловч тэр нь Баярын мөнгө байсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Н.Баяр Г.Түмэнжаргалыг дуудаад чи надад мөнгө өгнө гэсэн чинь яасан бэ гэхэд би мөнгийг чинь Энхтулгад өгсөн гэж хэлсэн улмаар Н.Баяр нь Г.Түмэнжаргалын хажууд Э.Энхтулгаас мөнгөө нэхсэн. Ингээд Э.Энхтулга би мөнгийг чинь өгнө гэж хэлээд Н.Баяр, Э.Энхтулга, Г.Түмэнжаргал нар япон ресторан руу орсон гэжээ. Харин Э.Энхтулга нь авсан 30 саяынхаа 10-ыг нь машинаасаа хулгайд алдсан гэж мэдүүлсэн тул нийтдээ 20-г л авсан болж таарсан гэнэ. Түүнээс гадна ламбугай нь кирилл үсэг мэддэггүй тул өргөдлийг нь АТГ-ын ажилтан бичиж өгсөн бололтой. Тэрээр өргөдөлдөө газрын албаны мэргэжилтэнЭнхтулга нь удаа дараа утсаар ярьж дарга Баяр болон өөртөө 60 сая төгрөг өг гэж шаардсан гэсэн байна. WORD.MN

Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл

Баялагийн хараал буюу Ховдчуудын сүйрэл Дэлхийд байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтвортой байж, ард иргэд нь тансаг баян амьдарч байгаа улс орон нилээд бий. Харин дэлхийд байгалийн баялагаараа толгой цохих Монголчуудад л энэ байгалийн баялаг гээч нь зохихгүй бололтой. Манайхан байгалийн баялагаа ашиглаж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддаггүй, уул уурхай дагасан ямар ч хөгжил байхгүй гэхэд хилсдэхгүй. Цөөн хэдэн уурхайн эзэн баялаг гарч байгаа үедээ баян байгаад, уурхай нь зогсонгуут дагаад модоо барьчихдаг нь баялагийн хараал хүрсэн гэлтэй. Төр засаг барьж байгаа томчууд нь ашигтай гэрээ хэлцэл хийгээд байгалийн баялагаа ашиглаад ард иргэддээ эн тэнцүүхэн хүртээдгүй юмаа гэхэд улс орноо өөд нь татах ганц ч ашигтай хэлцэл хийсэнгүй. Харин чиг ард түмнээсээ нуусан, хаалттай гэрээнүүдийг байгуулсаар байгаагийн тод жишээ өдгөө Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууны Цагаан эрэг хэмээх газар болоод байна. Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 1960-1970 онд гянтболд буюу вольфрамын орд илэрч судлагдаж албан ёсоор олборлолт хийгдэлгүй хамгаалалтанд авчээ. Харамсалтай нь бидний нэрлэж заншсанаар нутаг нутгийн нинжа нар ирсээр нэг л мэдэхэд 2000 гаруй нинжа цуглаж, Цэцэг сумыг там болгож эхэлжээ. Нутгийн удирдлагууд, ард иргэд хичнээн тэмцээд ч нинжа нарыг хүчрэлгүй нэг л мэдэхэд Цэцэг сумын 13 орчим га талбай сүйдэж, нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байгаагаа төр засагт дуулгажээ. Гянтболд буюу вольфрам гэж юу вэ? Вольфрам буюу гянтболд нь дэлхийн зах зээлд маш өндөр үнээр борлогддог бөгөөд манай орны хэд хэдэн газарт нөөц илэрсэн байдаг. Тухайлбал: Төв аймгийн Эрдэнэ Баяндавааны гянтболд, цагаантугалгын орд Баянчандмань суманд, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын орд, Цэцэг сумын Цагаан эрэг гэх газруудад орд бий. Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширгээдэг, хүчилд тэсвэртэй. Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд каталазатор болгож хэрэглэдэг гэнэ лээ. Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх байдаг гэнэ. Учир нь гянтболд өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг төдийгүй хамгийн хүнд металлд тооцогддог байна. Атомын зэвсэг, сансрын техник, бидний мэдэх айл болгонд байдаг чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс хийдэг төдийгүй, зэр зэвсэг хийхэд өргөн ашигладаг. Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000 төгрөг, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай байна. Нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хөөж явуулсан Ховдчууд амаа барьж байна Дээр бид Ховдынхон нинжад сүйтгэгдсэн 13 га газраа нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтээ төр засагт явуулсан тухай дурьдсан. Энэ дагуу Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон, унаган төрхөө алдсан газруудад нөхөн сэргээлт хийх зорилгоор Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам-ыг баталжээ. Энэ журамд эвдэрч сүйдсэн газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах эсвэл нөхөн сэргээлт хийх туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээх талбайн хүлээн авахыг журмын зорилго гэж тодорхойлжээ. Мөн журамд нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж заажээ. Түүнчлэн нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөлтэй, ажиллах хүч, тоног төхөөрөмжөөр хангагдсан, татвар нийгмийн даатгал, банкны хугацаа хэтэрсэн өргүй, хуулийн этгээд байх тухай шаарлагыг тусгаж өгчээ. Нөхөн сэргээлт хийхээр тендэрт ялсан компани нь ажлаа эхэлсэнээс хойш эхний 2 сар нь нинжа нартайгаа тэмцэлдсээр ажил нь урагшилсангүй. Нөхөн сэргээлт хийхээр очсон компанийханы гэрийг техникээр дайрч, зарим гэрүүдийг нь галдан шатаах гэх мэтээр нинжа нарын санаанд оромгүй харгис үйлдэл ажлыг нь урагшлуулсангүй. Ард Аюушийн өлгий нутаг угаас цөс ихтэй Ховдын жирийн ард түмэн хүртэл нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хардаж сэрдэж, бослого тэмцэл хийсээр нэг л мэдэхэд хүйтний улиралтай золгож, нөхөн сэргээлт хийхээр очсон компани ажлаа зогсоосон байдаг. Чонын амнаас гараад барын аманд орсон Ховдчууд Тендэрт ялж нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг хууль бусаар гянтболд олборлож байна гэж хардсаар ажил хийлгээгүй Ховдын Цэцэг сумынхан өдгөө амаа барин халаглаж хүчтэний өмнө хүчин мөхөстөж сууна. Учир нь энэ жилээс Цэцэг суманд Хятадын томоохон компани эзэн сууж орхижээ. Өнөө хэл амтай гянтболдын уурхайг нь өөрийн нутагт байгаа мэтээр дураар эзэмших болсон Хятадын компани Монголын цагдаагийн нүсэр хамгаалалтан доор өдөр шөнөгүй олборлолт явуулсаар даруй 3 сар болж байна. МАН үнэмлэхүй ялалт байгуулсанаас хойш техникээ улам ихээр нэмэх болсон энэ компани сэрүү орохоос урьтаж Ховдын Цэцэг суманд байх гянтболдыг дуусгахаар улайран дайрч байгаа нь ардаа маш том улстөрчтэй байгаа нь илт байна. Олборлолт, нөхөн сэргээлт ер нь ямар ч бичиг баримт зөвшөөрөлгүй атлаа ийнхүү буу шийдэм, монголын цагдаагийн хамгаалалтан доор олборлолт явуулж байгаа Хятадууд Ховдын Цэцэг суманд аль хэдийнэ эзэн суучихсан дураараа авирлаж хэн ч халдах эрхгүй байна. Өмнөх жил нөхөн сэргээлт хийхээр очсон компанийг элдвээр хардаж сэрдэж, хавчиж дээрэлхэж байсан нөгөө олон нинжанууд, нутгийн удирдлагууд, нутгийн иргэд өдгөө яаж ч чадахгүй хүчин мөхөсдөж байгаа аж. Бид дараагийн удаад Монголын нэгэн суманд эзэн суусан Хятадуудын ард чухам хэн байгааг олж нийтлэх болно. Үргэлжлэл бий... WORD.MN

26 удаа хутгалсан гэх Д.Буяннэмэх эмнэлэгт хэвтэж байхад хохирогчийн талынхан ирж зодсон гэжээ

Өнөөдөр ШУТИС-ын 19 настай П-г 26 удаа хутгалан амь насыг нь хохироосон гэх Архангай аймгийн харьяат Буяннэмэхийг шүүхээс гэм буруугүйд тооцсон талаар талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Талийгаачийн эх Энэ хэргийн шүүх хурлын шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна...хүүг минь хөнөөсөн алуурчныг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн цагаатгачихлаа. Би маш их гомдолтой байна гэж мэдэгдсэн. Тэгвэл аргагүй хамгаалалт хийсэн гэх Д.Буяннэмэх нь 32 настай, Халзанбүргэдэй Хайрхан компанид захиралтай ажилтай гэнэ. Энэ аймшигт хэрэг 2015 оны 8-р сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороо 6-р дугаар бичил хороолол, 19-р байрны хажуугийн грашны мухарт улсын дугаартай Тоёота Приус маркийн машин дотор гарсан. Шүүгдэгчийг амь хохирогч М.П-д хутгалуулсаны улмаас санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидаж хохирогчийг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт буруутгасан. холбогджээ. Тэрээр хохирогчийн шунахайн сэдэлтээр мөнгө машиныг нь авах гэж эхэлж хутгалсан гэж мэдүүлжээ. Болсон явдлын тухай Хэрэг гардаг өдөр тэр залуу шунахайн сэдэлтээр ийм үйлдэл хийгээгүй байсан бол өөрийнх амь насыг егүүтгэх болон намайг эрэмдэг болгох байдал болохгүй байх байсанХалуун усны газар хамгийн сүүлд очсон. Хохирогч бичиг баримтаа орхисон байна гээд халуун ус руу явахдаа миний машины суудлын дэрийг авах гэж оролдсон Халуун усны газраас бичиг баримтаа олчихлоо гээд гартаа хар өнгийн түрийвч бариад гарч ирсэн. Тэгээд манай дүү миний иргэний үнэмлэхийг гаргаж өгнө, 19-р байрны тэнд очъё. Би танд дөт зам зааж өгье гээд надад зам заасанзамдаа ийм юм зардаг, тийм юм зардаг гээд олон зүйл тайлбарлан ярьж байсаннамайг тонгойтол араас хэд хэдэн удаа цохисон. Яг тэр үед хутгалж байсан юм байна лээ. Хамгаалалтын бүсээ тайлах гэтэл зүүн гараас маань хүчтэй татсан байсан. Надад зугтах боломж байгаагүйби баруун гараараа арай гэж суудлын бүсээ тайлсан. Миний зүүн гарнаас татаж байсан болохоор арын суудал руу эргэх үед миний нүд рүү хутгалах шиг болсонтэр үед сохорчихлоо гэж бодсон. Би юу ч хараагүй. Харанхуй байсан нь үүнд бас нөлөөлсөн байх. Бас миний зүүн гарыг татах үедээ суга руу цохих шиг болсон. Тэгээд хойшоо татагдаж орохдоо би дээр нь байсан. Доороос тэр залуу гар хөлөөрөө маш хүчтэй тийчилж би дийлэхгүй байсан. Би тэр үед цагдаа дуудаарай хүн аллаа. Түргэн дуудаарай цус алдаад үхлээ гэх зэргээр маш чанга орилж байсан. Зүүн гараараа машины самбарын тэмтрээд бариулаас нь татахад миний зүүн тал руу хутгалсан. Тэгээд намайг өндийхөд миний эгэмний голд хоолойд хутгалсан. Энэ үед би чанга орилж байгаад орилж чадахаа больсонцус их асгарч байгаа нь надад мэдэгдэж байсан. Би тэр залуугийн 2 гарыг хамаад барьсан байсан боловч миний баруун суган доогуур мултраад гараад явсан. Би баруун гараа дагаад эргэсэн. Хамгийн сүүлд баруун гар руу хутгалсан гэж бодож байна. Бид хоёр эргэлдсэн байдалтай хутгалсан тал руугаа дарахад газар унасан. Энэ үед л би юм харсан. Тэгээд би машинаа бариад явсан. Замд нэг хүн тааралдсан боловч надад туслаагүй. Би явж байхдаа сохорчилоо гэж бодсон. Надаас маш их цус алдаж байгааг мэдсэн. Өөрийгөө үхэж байна гэж ойлгож байсан. Би доошоо халуун оргиод толгой эргээд, зүрх базлаад цааш явж чадахгүй болж байгаагаа мэдсэн. Тэгээд ах руугаа утсаар ярьсан. Аз болж замын цагдаатай тааралдсан. Тэгээд цагдаа намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Цагдаатай тааралдахаас өмнө би үхэлтэй эвлэрсэн байсан. Тухайн үед би цагдаад намайг M.Seven гэсэн хаягтай залуу хутгалсан гэдгийг ойлгуулах гэж хичээж байгаад ухаан алдсан байсан байсан. Би ухаан ороод эгчээсээ намайг хутгалсан залууг олсон эсэхийг асуухад тэр тухай бодолгүй өөрийн биеэ бод гэж хэлж байсан. Тэр өдрөөс олон хоногийн дараа юм ярих боломжтой болсон. Энэ үед мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхийн урьд өдөр тэр залууг нас барсан гэдгийг мэдсэн. Би эхлээд итгээгүй. Маргааш нь мөрдөн байцаагчийг мэдүүлэг авахад итгэсэн. Тэгээд харамссан. Шунахайн сэдлээр амар хялбар аргаар мөнгө олох гэж миний мөнгө машинд шунаж хийсэн үйлдэл нь түүнийг ийм байдалд оруулсан. Хүн хутгалах сэтгэл надад байхгүй. Би аливаа асуудлыг эвээр шийдвэрлэхийг боддог. Хүнтэй маргалдах хүсэлгүй. Би архи тамхи хэрэглэдэггүй. 2015 оны 12-р сарын 9-ний өдөр талийгаачийн ээж, ах, эгч орж ирж намайг хөдлөх чадваргүй байхад зодоход тасагт байсан хүмүүс аварсан. Надад тэр үед хамгийн аймшигтай байсан. Тэд чамайг энэ шөнө ална, миний хүүхдийг алчихаад ингэж хэвтэнэ гэж байхгүй, чамайг шоронд хийгээд араас чинь алуулна, тэнд таньдаг хүмүүс байдаг, чамайг 20-30 залуу дагаж байгаа гэж хэлсэн. Нэг залуу орон дээр гарч байгаад миний өгзөгний доод талаас маш хүчтэй өшиглөсөнөөс болж болоод миний нурууны гэмтэл сэдэрсэн. Одоо удаан хөл дээрээ зогсож чадахгүй, нуруу маш их өвддөг болсон. Эмч нар хагалгаа хийж нуруунд метал суулгана гэсэн. Тэр нь бас үнэтэй юм байна лээ. Гэрийнхэн маань судалж байгаа. Манай ар гэрийнхэн талийгаачийн оршуулгын зардлыг төлөх талаар надаас асуухад би зөвшөөрөөд боломжоороо өгөөд барагдуулсан гэжээ. Харин хохирогчийн ээж Би газар дээрх ганц хүүгээ алуулсандаа гомдолтой байна. Миний хүү энэ хүний араас ноцолдоод хутгалах битгий хэл мод чулуу барьж хүн цохиж үзээгүй. Хятад, Англи хэлтэй, хурдан морь унадаг, уядаг хүүхэд байсан. Төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, хааяа юм ярихаараа дандаа хүн инээлгэдэг алиа хошин зантай хүүхэд байсан. Хүү минь хорооллын Түмэн караокед 10 гаруй хоног ажиллаад 200 мянган төгрөгийн цалин аваад миний дансанд орж байсан баримт нь байгаа. Оройн цагаар сургуульдаа явдаг байсан. Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Өмгөөлөгчөөр дамжуулж эрэл сураг болж 10 гаруй удаагийн үйлдлээр оршуулгын зардалд хэдэн төгрөг авсан. Маш их гомдолтой байна гэжээ.

“Босоо хөх Монгол”-ын УЗ-ийн гишүүнийг хятад монгол залуус зодож тамлажээ

Босоо хөх Монгол-ын УЗ-ийн гишүүнийг хятад монгол залуус зодож тамлажээ Босоо Хөх Монгол-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэвийг хятадуудад хөлслөгдсөн монгол залуус зодож тамлан аминд нь хүрэх шахсан тухай тус байгууллагынхан цахимаар цацаж байна.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 11 жилийн дараа хуралдуулсныг Р.Нямдорж нар ахин эсэргүүцжээ

Манжийн ноёрхлын үед засаг ноёд уе улиран хошуу захирдаг байлаа. Хошуу ноёныг хэн ч суудлаас унагаж чадахгүй, хошуу захирах тамгыг авна гэдэг бүр бүтэшгүй хэрэг байсан. Гэтэл манжийн үеийн ганцаар зэгнэдэг ёсыг социализмын үед бүрэн халсан хэрнээ ардчиллын үед ахин сэргээж байгаа нь гайхалтай. Өдгөө Монголд аль нэг газрын даргаа очвол эсвэл сонгогдвол түүнийгээ өөрийн хувийн өмч мэт өмчлөх гэдэг. Шинээр залагсан дарга захирлын ганц хийдэг ажил бодддог бодол нь ахин сонгогдлох аль болох урт удаанаар даргалах явдал блсон. Үүний төлөө нарийн төлөвлөгөөтэй далайцтай ажиллагаа явуулдаг. Тухайн байгууллагийнхаа бүтцээс өөрийн өрсөлдөг нарыг шахан гаргаж тойрон хүрээлэгчид аялдан дагалдагчид нарын шатлал хүрээг бий болгоно: Олон нийтэд өөрөөс нь өөр хүн энэ алыг хийж удирдаж чадахгүй мэтээр сурталчтлдаг. Өөрөөс нь өөр хүн Хууль зүйн сайд хийж чадахгүй гэж боддог болсон архаг улстөрчийг арай гэж сонгуулиар буулгасан. Төрийн байгууллагад яаж ийгээд суудлаас нь буулгаад байдаг ол олон нийтийн гэх ТББ-д жинхэнэ бардаггүй даваа нь олон жил суусан дарга захирлыг солих болоод байна. Дээд шүүхийн 403 дугаар тогтоолоор Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнийг сонгох ажиллагаатай холбогдуулан, Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулах, улмаар ээлжит бус Их эеийг хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цэцдийн зөвлөлийн гишүүдийг албадан хуралдуулсан том ажиллагааг маш их бэрхшээл саадыг давж байж хийсэн. байна. Түүх дурдахад Улсын Дээд Шүүхийн 2003 оны 7-р сарын 1-ний өдрийн 403-р тогтоолоор Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлаар тус холбооны ээлжит бус Их эеийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан хуралдуулахыг Монголын Үндэсний Бөхийн холбооны Цэцдийн зөвлөлд үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойш арван хэдэн жил энэ шийдвэр хэрэгжилгүй, Цэцдийн зөвлөл нь хуралдалгүй явсаар иржээ. Үндэсний Бөхийн холбооны дүрмийн 7.8-д зааснаар Цэцдийн зөвлөл нь 67 гишүүнтэй байдаг гэнэ. Холбооны ээлжит 4-р Их эеэс сонгогдсон46 гишүүн, 21 аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүнүүдээс Цэцдийн зөвлөл бүрддэг агаад Цэцдийн зөвлөл гишүүдийнхээ дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гаргана гэж заасан. Энэ заалтын дагуу Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи нь нийт гишүүдийн 66,66 хувь буюу 45 гишүүн хуралд оролцож байж ирцийн хувьд хүчин төгөлдөр болох ёстой гэнэ. Ийнхүү шийдвэр биелүүлэхийнхэн маш хэцүү маш их хэл амтай ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг Монгол Улсын бүхий л аймаг, сумдын нутгаас цуглуулан хуралдуулах нь ихээхэн хүндрэлтэй байсан ч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийн тулд 21 аймгийн үндэсний бөхийн холбооны удирдлага болон Цэцдийн зөвлөлийн бүх гишүүдийн хаяг, утсыг олж хүн тус бүрд зарлан дуудах хуудсыг шийдвэр гүйцэтгэгч нараар хүргүүлж цуглуулан хуралдааныг хийлгэсэн. Хотод байдаг хэдийг нь өөрсдийн машинаараа очиж аван хуралд нь суулгасан. Өдгөө хууль бус хурал болсон хэмээн эсэргүүцээд байгаа МҮБХ-ны дэд тэргүүн Данзан ч өөрөө хуралдаанд хүрэлцэн ирж бүртгүүлэн гарын үсгээ зурсан байжээ. Цэцдийнзөвлөлийн зарим гишүүд болон МҮБХ-ны одоогийн удирдлагууд хуралдааныг хийлгэхгүй аль болох саад болж хуралдаанд ирэхгүй байсан ч ихэнхи гишүүд нь хуралдахыг дэмжиж хууль ёсны хүсэлт, шаардлага гаргаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хийлгэсэн хуралд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 44 гишүүн оролцож ирцийн бүртгэлд гарын үсэг зуран баталгаажуулсан тул хурлыг дийлэнх олонхи бүрдсэн гэж үзэж хуралдааныг хийлгэсэн гэнэ. 67 гишүүнээс нэр бүхий дөрвөн гишүүн нас барсан тул одоо амьд сэрүүн байгаа 63 гишүүний дийлэнх олонхи болох 44 гишүүнтэй хуралдуулсан ирцийг 69.8 хувьд хүргэжээ. Хуралдааны явцад Цэцдийн зөвлөлийн гишүүн З.Ойдов хоцорч ирснийг оролцогч гишүүдээс санал авснаар түүнийг танхимд оруулан ирцэнд тооцжээ. Сүхбаатар аймгийн үндэсний бөхийн холбоог төлөөлж оролцсон Т.Агваандорж гэгчид төлөөлөх итгэмжлэл олгогдоогүй гэх тус холбооны тэргүүн Ц.Хүрэлбаатараас ирүүлсэн тайлбартай холбогдуулан түүнийг хасч тооцон эцсийн байдлаар 43 гишүүн оролцсон гэнэ. Гэтэл энэ хурлыг Р.Нямдорж тэргүүтэй одоогийн удирдлага хууль бус хэмээн эсэргүүцсээр байна. Тэдний үзэж байгаагаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хийлгэсэн хуралд Их эеэс сонгогдсон 46 гишүүнээс нэр бүхий 24 гишүүн,аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн 10 хүн, Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүнийг оролцуулан нийт 39 хүнийг цуглуулаад Цэцдийн зөвлөлийн гишүүдийн ирц бүрдсэн гэж үзэн хурлыг хуралдуулсан нь МҮБХ-ны дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Хурал болсоны дараахан шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааны тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч болон албаны дарга нарт нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй аж. Р.Нямдорж нар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан цуглуулж хуралд оролцуулсан хүний тоо 44 биш 39 хүн хэмээн маргасаар байна. Мөн тэрхүү болох нь 39 хүний дотор Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүн, түүнээс гадна МҮБХ-ны тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчин өөрсдийгөө аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн гэж бүртгүүлэн хуралд оролцсон гурван хүн байгаа бөгөөд тэднийг ирцээс хасаж тооцох учиртай гэнэ. Хэрвээ тэднийг хасвал шийдвэр гүйцэтгэхийхний хийлгэсэн хуралд Цэцдийн зөвлөлийн 31 гишүүн биеэр оролцож ирц 46.27 хувь боолж буурах тул хурал хүчин төгөлдөр бус болж таарчээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Цэцдийн зөвлөлийн гишүүдийн ирц 66.66 хувьдхүрээгүй байхад ирц хүрсэн мэтээр мэдэгдэж хурал хийх зөвшөөрөл олгосон нь төрийн бус байгууллагын дүрмийг үл тоомсорлон, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон, хэт нэг талыг барьсан хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна хэмээн гомдол мэдүүлээд Холбооны дүрмийн 7.11-д заасныг ноцтой зөрчин хуралд биеэр байгаагүй гишүүдийг байсан мэтээр ирцэд тооцсон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан ажиллагаа, Цэцдийн зөвлөлийнхурал гэгчийг хүчингүй болгож өгнө үү гэжээ хэмээн шүүхээр ахин зарга үүсгэжээ. Өдгөө гол маргаан Цэцдийн зөвлөлийн гишүүн бус таван хүн оролцсон гэдэг болоод байна. Гэтэл нэр бүхий таван аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн нар ажил төрлийн шалтгаанаар тухайнөдөр хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлсэн байжээ. Үүнд Дархан-Уул аймгийн Бөхийн холбооны тэргүүн Батхуяг нь А.Мөнхсүхийг, Булган аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн А.Ганболд нь Н.Түвшинбаярыг, Баянхонгор аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Мөнхсайхан нь ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гомбыг, Завхан аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Д.Энх-Амгалан нь Ш.Баярмагнайг, Баян-Өлгий аймгийн Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Т.Макей нь А.Болатыг тус тус өөрийн нэрийн өмнөөс хуралдаанд оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн аж. МонголынҮндэсний Бөхийн холбооны дүрэмд Монгол бөхийн үйл хэргийг засаг захиргааны нэгж дээр биечлэн удирддаг байх шаардлагын үүднээс сум, аймгийн Үндэсний бөхийн холбооны дарга, тэргүүлэгчдийг тухайн орон нутагтаа байнга оршин суудаг иргэдийн дундаас сонгон ажиллуулдаг байхаар журамласан. Гэтэл Дундговийн Н.Соёмбо, Хэнтийн М.Хүдэрбаатар, Хөвсгөлийн Г.Эрдэнэбаяр нар нь иргэний бүртгэл мэдээллийн тодорхойлолтоор Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нь тогтоогдсон гэнэ. Түүнээс гадна Н.Соёмбыг Дундговь аймгийн, М.Хүдэрбаатарыг Хэнтий аймгийн, Г.Эрдэнэбаярыг Хөвсгөл аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгосон гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж маргажээ. Харин Нийслэлийн шийдвэр гүцэтгэлийнхэн Н.Соёмбо, М.Хүдэрбаатар, Г.Эрдэнэбаяр нар нь Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймгуудын Үндэсний бөхийн холбооны тэргүүн болохыг үгүйсгэх баримт байхгүй, шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлсний дараа ч гарч ирээгүй гэж баталжээ. Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 02 тоот тогтоолд орон нутгийн Үндэсний бөхийн холбоог шуурхай удирдлагаар хангах, бөхийн үйл хэргийг засаг захиргааны нэгж дээр биечлэн удирдах шаардлагаар тухайн орон нутагт байнга оршин суудаг иргэдээс аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгон ажиллуулахаар журамласан ч нэр бүхий гишүүд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг зэрэг нь тэднийг тухайн аймгуудын Үндэсний бөхийн холбооны тэргүүн бус гэж үзэх үндэслэл болохгүй хэмээн няцаажээ. Бас нэг сонирхолтой явдал нь МҮБХ-ноос Улсын Дээд шүүхийн 403-р тогтоолыг биелүүлэх зорилгоор 2006, 2010 онуудад Цэцдийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулан шийдвэр гаргаж байсан боловч Ц.Дуламсүрэн, Ж.Ганболд нар нь шүүхэд хандан хүчингүй болгон шийдвэрлүүлж байсан. NUUTS.mn

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.