О.Мэндсайхан: Бид хэчнээн тэмцээд ч “АПУ”-г дийлдэггүй
2012-10-10 13:18:55 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЗасгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, тус музейн газраас гурван компани хумслаад байгаа бөгөөд нийт газрынх нь дийлэнх хувийг АПУ компани эзэмших болсоор олон жил өнгөрчээ. Харин өдгөө уг музейд нийт газрынх нь нэг хүрэхгүй хувь ногдож байгаа аж. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс сэдэвт хэлэлцүүлгийг ССАЖЯнаас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр музейн газар хэрхэн хумигдаж байгаа талаар албаныхан танилцуулсан юм. Богдын музейн газарт хууль бусаар газар аван, үйл ажиллагаа явуулж буй компаниудад Хан-Уул дүүрэг болон Нийслэлийн газрын албанаас зохих шаардлагыг тавьж, газар чөлөөлөхийг шаарддаг ч тэдний шаардлагыг үл тоосоор өдий хүрчээ. Энэ талаар Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхантай ярилцлаа. -Танай музей үндсэн газрынхаа нэг хүрэхгүй хувийг л эзэмшдэг гэж байна. Чухам хэний буруутай үйлдлээс болоод ийм байдалд хүрчихэв? -Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор манай музейн газрыг 5.7 га байхаар хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Бид энэ дагуу газраа баталгаажуулж, гэрээ гэрчилгээ олгож өгөхийг Нийслэлийн газрын алба болон холбогдох газруудад удаа дараа тавьсаар ирсэн. Гэвч харамсалтай нь манайд биш өөр байгууллагуудад манай музейн газраас тасдаж өгсөөр одоо ийм байдалд хүрчихээд байна. Манай музей Монголын XX зууны эхэн үеийн түүх дурсгалыг тэр чигээр нь хадгалдаг учраас музейн үйл ажиллагаа явуулах болон сурталчилгаа хийх шаардлагатай байдаг. Гэтэл зай талбай, газрын асуудлаас болоод энэ чиглэлийн арга хэмжээ бараг зогссон. Тодруулбал, АПУ компанийн охин компани болох Ван трейд музейн 1.6 га газрыг эзэмшиж байна. Тэд музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас таслан авч, дотор нь хашаа барин, зам тавьж, зуны цагт шар айраг худалдаалдаг болоод арваад жилийн нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн хэтийдсэн үйлдэлд Нийслэлийн газрын албанаас хориг тавьж, газар чөлөөлөхийг шаардсан ч Гурван тэрбум төгрөгийн тохижилт хийсэн. Энэ мөнгөө гаргуулж авахаас нааш газар чөлөөлөх боломжгүй гэж хэлдэг гэсэн. Гэтэл газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан Хан-Уул дүүргийн газрын алба мөнгө төлөх боломжгүй гэснийг үндэслэн эвлэрлийн гэрээгээр гэсэн тайлбар хийн, тус компанийн эзэмшиж буй 1.6 га газрыг буцаагаад үлдээчихсэн. Ингээд зогсохгүй уг компани өнгөр сөн онд түр хугацаагаар эзэмшиж буй газраасаа Интернэшнл мэдикал центр ХХК-д талыг нь худалдчихаад байгаа. Мөн Номуун гэрэл төв 2008 оноос эхлэн музейн газраас 500 метр квадратыг эзэмших болсон. Энэ мэтээр хөрөнгө мөнгө, танил талтай компаниуд түүх соёлын дурсгал болсон музейн газраас хороосоор манайд 650 ам.метр газар л үлдээд байна. -Өнгөрсөн долдугаар сард мөн л АПУ-ийн охин компани танай музейн газар дээр барилга барихаар зэхсэн асуудал гарсан. Энэ асуудал юу болсон бэ. Зохих газруудад нь хандсан гэж байсан? -Энэ компани гэнэтхэн л цэцэрлэгжүүлэлт хийж өгөх нэрийдлээр манай газарт хашаа барьж будаад тохижилтын ажил хийж эхэлсэн л дээ. Тэд энэ ажлаа эхлэхдээ бидэнд огт мэдэгдээгүй. Тэдний ажил эхлэнгүүт бид учрыг лавласан. Гэтэл АПУ компанийн охин компани болох Грийн эйр гарден Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл аваад зуны цагт ажиллуулах задгай асар барихаар зэхэж байсан нь ил болсон. Ер нь АПУ компани манай музейн хойд талд фитнесс ажиллуулдаг. Үүний хажуугаар пивоны асар барьж ажиллуулдаг болоод олон жил болж байгаа. Гэтэл дахин ийм үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан. Бид энэ асуудлыг эрс эсэргүүцэж, зохих газруудад хандсаны дүнд энэ компанийн зөвшөөрлийг цуцлуулаад байна. -Ер нь олон жил айлссан гэдэг утгаараа АПУ компани танай газрын тодорхой хувьд үйл ажиллагаа явуулдаг болсоор удлаа. Энэ компанийн эзэмшиж байгаа газрыг буцаагаад өөрийн нэр дээр авах боломж хэр зэрэг байна вэ? -Бид өнгөрсөн хугацаанд хангалт тай ярьж, хэлж тэмцсэн боловч бидний эрх мэдэл үнэхээр хүрээгүй. Өөрөөр хэлбэл, бид хэчнээн тэмцээд ч АПУ- г дийлдэггүй. Дүүрэг болон нийслэлийн газрын албанаас албан ёсны зөвшөөрөл авчихсан байдаг. Ийм тохиолдолд бидний хоорондын маргааныг шийдвэрлэх хууль зүйн орчин хомс учраас бид яаж ч чаддаггүй гэсэн үг. Ер нь зохих байгууллагууд дэмжлэг үзүүлж байж л бид музейнхээ үндсэн газрыг эргүүлж авах боломжтой болох юм. Нэг үгээр хэлбэл, мөнгө, эрх мэдэл л өнгөрсөн хугацаанд дийлсээр ирлээ шүү дээ. Ер нь Нийслэлийн газрын албанд маш их асуудал байна. Музейн эзэмшлийн газруудад давхар газар олгож байгаа нь асуудал үүсгэдэг. Тухайлбал, саяхнаас манай музейн ойролцоо автозамын өргөтгөл хийж эхэлсэн. Гэтэл тус замын гүйцэтгэгч компаниас газар чөлөөл гэсэн бичиг манайд ирж байх жишээтэй. Учрыг лавлатал замын өргөтгөл хийхдээ манай музейн газраас замын өргөтгөлд оруулчихсан байгаа юм. Ингээд бас л хэл ам хийгээд явсан чинь Нийслэлийн газрын албанаас ийм шийдвэр гаргачихсан юм билээ. Бид мөн л энэ асуудлаар хөөцөлдөж байж уг шийдвэрийг хүчингүй болгосон. Ийм хариуцлагагүй байдал байдал байнга л давтагддаг. Шат шатандаа шийдвэр гаргахдаа үнэхээр хайнга ханддаг. Эсвэл албаар л манай музейн газрыг л илүү хараад газар олгоод байдаг юм уу. - АПУ компанийг хуулийн дагуу шүүхэд өгөөд ч юм уу тууштай тэмцэх боломж байдаггүй юм уу? -Бидэнд тийм эрх зүйн орчин бүрдээгүй байгаад л гол асуудал байгаа юм. Хэдийгээр хамгаалалтын бүс тогтоосон боловч үүнийгээ хуульчлаад албан ёсоор гаргаад өгсөн зүйл байхгүй учраас бидэнд тэдэнтэй тэмцэл хийх боломж нь хомс байгаа юм. Хэрвээ музейн үндсэн газар болох 5.7 га газрыг батлаад өгчихвөл мэдээж эдгээр байгууллагатай хуулийн хүрээнд ярих болно. -Музейн эзэмшил газарт эдгээр гурван байгууллага цаашид үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Газраа чөлөөлүүлэх талаар танайхаас тодорхой арга хэмжээ авах уу? -Мэдээж бид энэ асуудлыг нэг мөр болгох талаар тодорхой арга хэмжээ авах болно. Зохих газруудад хандаад байгаа. Уг асуудал өөрөө жижиг биш учраас нэг мөр шийдвэрлэхэд багагүй цаг хугацаа орохоор юм билээ. Тэглээ гээд бид асуудлыг орхихгүй. Нэг мөр болтол нь тэмцэх болно. М.ӨНӨРЖАРГАЛ Эх сурвалж: unen.mn
Бие биенээ хутгалсан хүмүүс Оюутолгойн ажилчид бололтой
2012-10-09 11:20:50 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЧингис хаан нисэх онгоцны буудал өнөө өглөө хоёр хүн биенийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Нэгэн эх сурвалжийн хэлж байгаагаар, Оюу толгойгоос ирсэн онгоцоос буусан хоёр хүн хоорондоо муудалцаж улмаар нисэх буудлын 00-д бие биенийгээ хутгалжээ. Одоогоор тус газрын ариун цэврийн өрөөний эргэн тойронд улаан тууз татаж хүн оруулахгүй байна. Хэргийн газар цагдаагийнхан үзлэг хийж байгаа бололтой. Хэргийн талаар Оюутолгой компанийн Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны Ахлах мэргэжилтэн Ц.Ганзоригоос тодрууллаа. -Оюутолгойн ажилтан онгоцны буудалд хутгалуулсан тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Иргэний нисэхийн Ерөнхий газраас манай компанид ийм мэдээлэл ирүүлсэн. Бид шалгаж байгаа. -Ямар ажилтан, хэн болохыг нь тогтоосон биз дээ? -Одоо шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж тодруулсныхаа дараа энэ мэдээллийг хэвлэлийнхэнд өгнө. Assa.mn Г.Даваа
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
2012-10-09 11:14:07 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг байгууллагадаа 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж буй гэнэ. Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрээр Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон Кодак дурсамж нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна гэж байсан юм. Б.Алтанцэцэг
Өнгөрсөн сарын сүүлээр Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгээр 128 судар болон үнэт зүйлсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Эл хэргийг тухайн үед шалгалт хийж явсан гаалийн Улсын байцаагчид илрүүлсэн байна. Хэргийг үйлдсэн этгээд нь МИАТ ХК-ийн ажилтан Х гэгч байсан аж. Одоогоор түүнийг сэжигтнээр татаж байцаалт авч байгаа гэнэ. Тухайн үед сэжигтэн Х тийзээ захиалан аваад эд зүйлсээ тээшинд өгсөн байсныг нь гаалийн байцаагчид сэжиглэн шалгажээ. Шалгалтаар түүний эд зүйлээс 128 ширхэг судар, хонх, дамар гээд бурхны холбогдолтой зүйлс гарч ирсэн аж. Тиймээс хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүлээлгэн өгөөд мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Эх сурвалж:Өглөөний Сонин
Архи, пивоны үйлдвэрлэлийг хязгаарлавал ШИНЭЧЛЭЛ болно, Магнай дарга аа
2012-10-08 09:49:11 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа авсан даруйдаа хэл ам таталдаг салбаруудтай ана мана үзэлцэж байна. Нефть импиртлогчдод ногдуулсан боловч дээдсийн хуйвалдаанаар цуцлагдаж амжсан 17 тэрбум төгрөгийн татварын асуудлыг дахин сэргээж, тэдэнд төрийн төмөр нударганы амт үзүүлэх нь зөв гэсэн шийд гаргалаа. Их, дээд сургуулийн төлбөрийн асуудалд залуу хүнээс гарч болох хэмнэлээр хандаж байна. Архи, пиво үйлдвэрлэгчидтэй тэрээр аль хэдийнэ тэмцэл өрнүүлж эхэллээ. Гэхдээ энэ салбар нь өөрөө их онцлогтой. Нийгэмд сайн сайхан гэхээсээ хор хөнөөл их авчирч, цөөн тооны олигархиудыг хагартал нь баяжуулдаг салбар. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэсэн нэр бүхий сэтэртэй байгууллагууд тэдний эсрэг өдийг хүртэл юу ч хийгээгүй. Сүүлийн үед хэрэглэгчдийн эрх ашгийг жинхэнэ утгаараа хамгаалдаг эвсэл холбоод шинэчлэлийн уур амьсгалаар байгуулагдаж эхэллээ. Энэ шаардлагаар байгуулагдсан нэгэн бүлэглэл архи, пивоны үйлдвэрлэлд хязгаарлалт тогтоох тухай өргөх бичгийг төр засгийн өндөрлөгүүдэд өргөн барьж, ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандах гэнэ. Цөөн хүн амынхаа тооноос хэт давуу үзүүлэлттэй архи, пивоны үйлдвэрлэлт хязгаарлагдах цаг ирэх нь дамжиггүй. Р.Золбоо Shock.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй