Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъанг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгахаар болжээ. Учир нь тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Д.Хуяг нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан байна. Тодруулбал Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоож өгөх хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт тавьсан аж. Харин тус газар дээрх захидлыг тодруулж өгөөч хэмээн хүсэлт гаргасны дагуу шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэн нэгэн Хууль зүйн дэд сайд уу, эсвэл өөр хүн үү гэдгийг нягталж үзэх ёстой гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа аж.
Өөрийгөө шатаахаар зэхэж буй иргэдийн талаарх мэдээллийг худалдаж авна
2012-10-29 08:44:57 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБНХАУ-ын Цагдаагийн газрынхан өөрийгөө шатаахаар төлөвлөж буй хүмүүсийн талаарх мэдээллийг худалдаж авахаа илэрхийлсэн тухай АР мэдээлжээ. Амиа егүүтгэхийг завдаж буй хүмүүсийн талаарх мэдээллийг тэд 50 мянган юань буюу 7.7 мянган ам.доллараар үнэлж байгаа аж. Ганьсу мужийн цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, өөрийгөө шатааж амиа егүүтгэх нь амьд явах эрхийг зөрчиж, нийгмийн тогтвортой байдал, ард олны өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм хэрэг үйлдэх гэж буй этгээдийг урьдчилан илрүүлэхээр ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Хятадын эв нэгдлийг үгүй хийх, Төвдийг салан тусгаарлахын төлөө үйлдэж буй гэмт хэрэг хэмээн тэд үзэж байна.
АН ялсан учраас албан тушаал горьдогчид Ерөнхий сайдын үүд сахиж суугаад удаж байна. Хамгийн олон хүний анхаарлыг татаж байгаа газар бол мэдээж Гаалийн Ерөнхий газар. Гэвч Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав Сангийн сайд Ч.Улаантай үй зайгүй найзууд. Бас болоогүй Д.Цэвээнжавын хүү Намбарын Энхбаярын эмч гэгдээд байгаа МУ-ын гавьяат эмч Жамбалжавын охинтой ханилж, ураг барилдсан учраас түүнийг МАХН-ынхан хамгаалж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл Д.Цэвээнжав дарга МАХН-д элсэж, албан тушаалдаа үлдэхээр болсон гэдэг яриа саарал ордноор тархаад удаж байна. Давхар давхар хамгаалалттай байгаа Д.Цэвээнжавыг унагаах сонирхолтой олон хүн байгаа ч түүний суудлыг авна гэдэг тийм ч амар ажил биш бололтой.
Гурван настай охиноо хүчирхийлсэн дипломатчийг батлан даалтаар суллав
2012-10-18 10:43:59 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйГуравхан настай охиноо хүчирхийлж, олныг хиртхийлгэж байсан Францын дипломатч Паскал Мазуриер батлан даалтаар суллагджээ. Түүнийг Бангалорт Параппана Агахара хэмээх шоронд хорьж байсан бөгөөд гадаад пасспорт, 100 мянган рупигийн барьцаагаар батлан даалтад гаргажээ. Энэтхэг дэх Францын Консулын газар хамтарсан канцлерын даргаар ажилладаг Паска Мазуриер өнгөрсөн зургадугаар сард энэ хэрэгт холбогдсоноос хойш хоригдож байсан юм. Түүний батлан даалтаар гарах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй ч, Дээд шүүх түүнд зөвшөөрөл олгожээ. Паскал Мазуриер Сужа Жонс хэмээх энэтхэг эмэгтэйгтэй гэрлэж, хоёр хүү, нэг охинтой болсон юм. Гэвч тэрээр гурван настай төрсөн охиноо хүчирхийлсэн нь бараг нотлогдоод байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд гэрийн эзэгтэйг гадуур гарсан хойгуур Паскал өрөөгөө түгжээд охинтойгоо хоёр цаг хамт байсан байна. Энэ сэжигтэй явдлыг гэрийн үйлчлэгч эзэгтэйдээ хэлсний дараа охиныг эмнэлэгт үзүүлэхэд хүчирхийлүүлсэн болох нь тогтоогджээ. Энэ балмад хэргийн шүүх хурал болж, Паскал Мазуриерын буруутай эсэхийг тогтоох хүртэл Энэтхэгээс гарахыг хориглоод байгаа юм.
Монголын залуучуудын холбооноос УИХ-ын гишүүн Б.Наранхүүд шаардах бичиг хүргүүлжээ. Энэхүү албан бичиг нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын нэхэмжилсэн утга бүхий аж. Тус албан бичигт Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хуучнаар Хүүхдийн паркын эзэмшил газраас авсантай холбогдуулан таниас дараах асуултыг асууж байна. Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхэд залууст зориулагдсан цөөхөн хэдэн байгууламжийн газраас авсан явдлаа та юу гэж тайлбарлах вэ? Буруу юм хийчихлээ, буцаагаад хүүхдүүдэд зориулъя гэж бодогдох үе танд байсан уу? Энэ газрынхаа өр төлөөсөнд та хүүхэд залуусын төлөө ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хандив тусламжын ажил хийсэн бэ? Та газраа буцаан өгөх үү? гэж асуужээ. Түүнчлэн шаардлага хүргүүлэгчид тус мэдэгдлийн хариуг энэ долоо хоногт багтаан өгөхийг хүссэн аж
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй