Ирэх даваа гаригаас 1-3 ангийн сурагчдын зуны амралтыг эхлүүлэхээр шийджээ
2021-05-06 10:46:29 Нийтлэгдсэн: БоловсролСурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргажээ. 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний Баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Багш нарын амралтыг 6 дугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана. Эрт амарч байгаа учир намар 8 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247,040 хүүхэд, ЕБС-д 680,837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан. Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно хэмээнБШУЯ-НААС МЭДЭЭЛЛЭЭ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл маргааш дуусна
2021-05-04 09:40:06 Нийтлэгдсэн: БоловсролЭлсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны 05-р сарын 05-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Уг заасан хугацаанд шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Шалгуулагчийн булан-аар нэвтэрч шалгалт өгөх хичээл нэмэх боломжтой. Сонгосон хичээлээ хасах болон солих боломжгүй. Иймдбүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу. Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашигланwww.eec.mnцахим хуудасны Шалгуулагчийн булан-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө. Төлбөр төлснөөс хойш 5 минут хүлээгээд дахин Шалгуулагчийн булан-аар нэвтэрч Бүртгэлийн хуудас гэсэн хэсэгт дарахад таны сонгосон хичээл гарч ирэх болно. Та энэ оны төгсөгч бол бүртгэлийн хуудсаа хэвлэх хэсэгт дарж хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул хэвлэх хэсэгт дарж шууд хэвлэн авна. Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье.
2021 оны тавдугаар сарын 3-наас 7-ны өдрүүдийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хаагдахад НАЙМ хоног үлдлээ
2021-04-28 11:00:25 Нийтлэгдсэн: Боловсрол Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2021 оны тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана. Өөрөөр хэлбэл бүртгэл дуусахад найм хоног үлдээд байна. Иймд та их, дээд сургуульд элсэхээр бэлдэж байгаа болwww.eec.mnцахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ үү. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийгэнэхолбоос дээрдарж авна уу. Хөл хорионы үед буюу 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээнийтөвтэй 80149038; 80169058; 80169038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авахболомжтой. ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөхhelp.eec.mnхуудаснаас аваарайхэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Б.Баттулга: Оюутнууд болон албан ажлаар хилийн чанадад зорчих гэж буй иргэд тухайн улсын ЭСЯ-нд хандана
2021-04-15 10:13:40 Нийтлэгдсэн: БоловсролГадаад улсад суралцдагтөгсөхкурсын оюутнуудтухайн улсдаа зорчихын тулд хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэхталаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.БаттулгаГадаадад суралцаж байгаа төгсөх ангийн оюутнууд болон албан ажлаар гадаадад зорчих гэж буй иргэд хамгийн түрүүнд Монгол Улсад суугаа тухайн улсын Элчин сайдын яаманд хандах учиртай. Элчин сайдын яамнаас нь зөвшөөрсөн тохиолдолд Гадаад харилцааны яаманд нот бичиг хүргүүлэх бөгөөд нот бичгээр тухайн улс нь хүлээж авна гэвэл бид хил нэвтрэх бичгийг тэр даруйд нь гаргаж, иргэндээ утсаар мэдэгдэж байна гэсэн юм. ВИДЕО:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй