ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд танхимаар зохион байгуулна

БШУЯ-аас олон нийтээс ирж байгаа асуулт бүрд тухайлан хариулт өгөх боломж хомс байгаа учир давхардсан асуултуудыг нэгтгэн долоо хоног тутам хариулт өгч байхаар болжээ. Теле хичээлийн цагийн тоо, телевизээр нэвтрүүлэх өдрийн тоог бууруулж, багш, сурагчийн ачаалалд зохицуулалт хийсэн. Теле-цахим-бие даах материалыг давхардуулж хүүхдэд ачаалал өгөхгүй байхыг чиглэл болгожээ. ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгажээ. Долоодугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. ЕБС-ийн 1-р ангид элсэх хүүхдүүдийг бүртгэх ажлыг 2021 оны наймдугаар сард цахимаар болон уламжлалт хэлбэрээр хослуулан зохион байгуулна. Дэлгэрэнгүйг доорх постер мэдээллээс авна уу. Эх сурвалж: БШУЯ

Энэ долоо хоногийн ТВ хичээлийн хуваарь

Энэ долоо хоногийн ТВ хичээлийн хуваарийг танилцуулж байна.

"Мянган инженер" хөтөлбөрийн хүрээнд Японд төгссөн бүх оюутан ажлын байртай болжээ

Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангана. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилго бий. 2021 оны гуравдугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, докторын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байна. Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм. Энэ оны тухайд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна. Тэдний төлөөлөлд батламж гардуулах ёслол боллоо. Бусад элсэгчид арга хэмжээнд цахимаар оролцсон юм. Энэ оны элсэгчдийн 28 нь Коосэн хөтөлбөр, 73 нь бакалаврын хамтарсан хөтөлбөр, 1 оюутан магистр, 10 хүн докторын хөтөлбөрт хамрагдана.

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь /4-р сарын 5-9/

​ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлж байна.Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан сургуулийн өмнөх боловсролын, 1-12 дугаар ангийн болон тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД ОЛГОДОГ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛНА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл өглөө. Боловсрол, шинжлэх ухааны яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлав. Журмын хүрээнд: ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА Төлбөрийн уян хатан нөхцөл сар улирлаар төлөх боломжтой байх Хичээл сонголт баталгаажуулахад урьдчилан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх Анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах Дотуур байрын төлбөрийг буцаан олгох Дараагийн төлбөрт шилжүүлэх ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ Төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй уялдуулан сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх Сургалтын төлбөрийг сар улирлаар тооцон уян хатан нөхцөлөөр хангах Хичээл сургалтад хамрагдах эрхийг төлбөр төлөөгүй шалтгаанаар хязгаарлахгүй байх Цахим хичээлийн давтлагатай холбоотой нэмэлт төлбөр авахгүй байх ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАВ. ЖУРАМД: Теле цахим хичээлийн ирцийн гүйцэтгэл Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан тайлан ЕБС-ийн тухайд сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлсэн байдалд үндэслэнэ гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 506 цэцэрлэгт 35292 хүүхэд, 167 сургуульд 48338 сурагч, 68 их, дээд сургуульд 70499 оюутан суралцаж байна. Хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог 1 тэрбум төгрөгийн хувьсах зардалыг олгохгүй. Үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.