Сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын эрдэм шинжилгээний бага хурал болж байна
2021-03-25 11:34:17 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал 54 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ хичээлийн жилд Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт:(танхимын ба цахим хичээл) асуудал, шийдэл сэдэвтэйгээр энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлын зорилго багш нарын судалгааны ажлын арга зүйг дэмжих, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм судлалын ажлын үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бий болгох, тэдний хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байна. Эрдэм шинжилгээний хурлын анхан шатыг цэцэрлэг, сургуулийн түвшинд 12 дугаар сард, дунд шатыг аймаг, дүүргийн түвшинд хоёрдугаар сард, үндэсний түвшинд COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил дараалан цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Эрдэм шинжилгээний цахим хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс хоёр үе шатад амжилттай оролцсон нийт 30 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид, МУБИС-ийн багш нарын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг ажиллаж байна. Цахим хуралд нийслэлээс 28 хувь, аймгаас 56 хувь, 16 хувь нь сумын төвөөс оролцож байна. Нийт багш нарын 9 хувь нь зөвлөх, 28 хувь нь тэргүүлэх, 35 хувь заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар оролцож байгаагийн зэрэгцээ нийт оролцогчдын 56 орчим хувь нь анх удаа илтгэлээ хэлэлцүүлж буй багш нар байв. Энэ удаад багш, удирдах ажилтнууд сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтыг хангахуйц танхимын ба цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт, цаашид сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх боломж шийдлүүдийг дэвшүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ирүүллээгэж БШУЯ-наас мэдээллээ.
Сурагчид амралтыг цуцалж, теле хичээлийг үргэлжлүүлэх тушаал гарчээ
2021-03-22 11:12:26 Нийтлэгдсэн: БоловсролЕрөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхэлнэ. Ирэх долоо хоног хичээллээд амрах төлөвлөгөөтэй байгаа ч энэ хугацаанд орон нутагт танхимын, нийслэлд теле, цахим хичээлүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах тушаалыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өгчээ. Сайдын тушаалд ЕБС-д сурагчдын 2-р улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн хэлбэрийн ЕБС-ийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрээр ЕБС-ийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна гэжээ. Бид энэ талаар БШУЯ-наас тодруулахад ЕБС-ийн улирлын амралт 7-8 долоо хоног хичээллээд эхлэх хуваарьтай байдаг. Нэгдүгээр улиралд 14 хоногийн амралт байсан бол 2-р улиралд төлөвлөгөө ёсоор 7 хоног амрах ёстой ч хөдөө орон нутагт танхимаар хичээллээд 3-4 долоо хоног болж төлөвлөгөөндөө хүрээгүй байгаа учраас энэхүү амралтын хугацааг ашиглаад аймагт танхимаар, нийслэлд теле хэлбэрээр хичээллүүлэхээр шийдвэрлэсэн. Амралтын хугацаа дуусаад залгаад 3-р улирлын хичээл эхэлнэ гэлээ. 2020-2021 оны хичээлийн жилийн төлөвлөгөө ёсоор1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох юм. БШУ-ны Л.Энх-Амгалан сайдын тушаал бүрэн эхээрээ:
Монгол оюутнууд Миссуригийн их сургуульд жилийн 9900 ам.доллароор суралцах боломж нээгдэв
2021-03-19 09:52:39 Нийтлэгдсэн: БоловсролКанзас мужийн Миссуригийн Их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ гэж БШУЯ-наас мэдээллээ. Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өглөө буюу Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Америкийн Нэгдсэн Улсын Кансас хотын Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24.000 ам.доллар 4 жилийн хугацаанд 96.000 ам. доллар байдаг бол энэ гэрээний хүрээнд Монгол оюутнууд жилд 9900 ам доллар буюу 4 жилийн хугацаанд 39.600 ам доллараар суралцах эрх нээгдэж байна. Инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Бакалаврын ангид элсэх хүсэлт гаргаж байгаа ЕБС төгсөгчийн дүн хамгийн багадаа 80+ байна. Магистрын хувьд голч дүн 3 байх ёстой. Элсэгч нь TOEFL IBT 79-с дээш, IELTS 6.5 оноотой байна. Харин магистрын сургалтад хамрагдах оюутнууд бизнесийн сургуульд дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8.500 ам долларын хөнгөлөлттэйгээр суралцах эрхтэй. Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны яамны зүгээс АШУҮИС-ийг Миссуригийн их сургуультай холбон хос дипломтай төгсгөх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Канзас хотын Миссуригийн их сургууль нь 1929 онд байгуулагдсан инженер, технологи, шинжлэх ухаан, анагаах ухаан, компьютер зэрэг мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн бакалавр, магистрын сургалттай мужийн сургууль бөгөөд өнөөдрийн байдлаар 16000 гаруй оюутан суралцаж байна.
Ахлах ангийнханд мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2021-03-16 12:25:58 Нийтлэгдсэн: БоловсролБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэтхэгийн Засгийн Газраас ковидын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд ноён элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ. Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшаа вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой, дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшаа хамруулах төлөвлөгөө байгаа. Монгол, Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлье. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг. Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технолгийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье. Цаг алдах тусам энэ хөнгөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан маань өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой. Эх сурвалж: БШУЯ
Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн хуваарийг танилцуулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй