Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ?

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ? Манайд ирээрэй, бид 17 жилийн туршлагатай. Ярих чадвар, спорт бүжиг, хоолны болон зургийн технологийн хөтөлбөр бүхий Урам зориг сургалтанд уръя. Долоо хоногт 3 удаа тус бүр 3 цагаар хоёр ээлжээр сарын турш хичээллэнэ. Тохилог аюулгүй орчинд, хичээлийн бус цагаар хүүхдээ тал бүрээс нь хөгжүүлье гэвэл бидэнд хандаарай. Утас: 11-317989, 99043671, 91111262 Хаяг: ЧД, Тэнгис кино театрын баруун талд Нарны Титэмийн 2 давхарт Залуу Хатагтай Ноёдын Сургуулийн байр

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх Нээлттэй өдөрлөг энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна. Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын Найрамдал зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас 20.9 га-г хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн Найрамдал зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай болон газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан 2019 оны А/151-А/729 тоот Газрын зөрчлийг арилгах, кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг сайжруулах тушаалын дагуу манай албанаас Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдлын судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд гаргалаа. Судалгааны ажлын хүрээнд 105 ерөнхий боловсролын сургууль, 154 сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг, 44 эмнэлэг, нийт 303 байгууллагын газар олголт хийгдсэн байдлыг судлан үзэхэд 45 байгууллагын газраас 20.9 га газрыг хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлсэн байна гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярилаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322, Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гараж барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан газрын зөрчил арилгах ажил хийгдсэн. 263 байршилд 449 обьект чөлөөлснийг төрлөөр нь авч үзвэл хашаа, хайс 346, өргөтгөл найм, ТҮЦ 32, гараж, контейнер 63-ыг буулгаж тус тус газар чөлөөлсөн. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 ам метр газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 ам метр талбай чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Хоёрдугаар шатны газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 198 байршлаас 96 байршилд зөрчил арилгаж, ажлын гүйцэтгэл 49 хувьтай хэрэгжиж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг есдүгээр сарын 5-ны захирамжаар хүчингүй болгосон. Нийт 103 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг судалж, 69-ийг нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байна аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна

Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон Улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн 08-09 сард зохион байгуулдаг билээ. Олон Улсад энэ жил Залуучуудын хөгжлийн сарыг Нийгмийг өөрчлөх боловсрол уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Залуучуудын хөгжлийн сарыг тохиолдуулан зохион байгуулсан томоохон ажлын нэг бол Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн White Rock event hall-д зохион байгуулсан залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгэм, сайн дурын байгууллагууд, залуучуудын олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган юм. Тус чуулган нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог болсон бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй залуучууд оролцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Учрал нар илтгэл тавьж, чуулганд оролцсон залуучуудтай холбогдох асуудлуудын хүрээнд ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөдөлмөрлөх, амьдрах, хөгжих орчныг бүрдүүлэх зорилгоор 10 санаачилга 10 ажил үйл ажиллагааг орон даяар буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал: Залуу гэр бүлд хандсан эерэг сэтгэгдэл, санал санаачилгыг дэмжих, залуучуудын оролцоотойгоор цахим орчныг эерэг болгох зорилготой 1 санаачилга-1 эерэг мэдээ, Залуусын дуу хоолой аянууд, Залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлдэг, тэдний хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой Иргэн төвтэй төрийн үйлчилгээ, Залууст ээлтэй үйлчилгээ аянууд, Залуучуудын сайн дурын ажил, нийгмийн оролцоог дэмжих, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Гүйе!, Түүе! аян, Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ардын өв уламжлалыг сурталчлах зорилгоор орой бүр хүүхдүүддээ үлгэр унших, түүний ач холбогдлыг сурталчлах зорилгоор Үлгэрч аав ээж аяныг өрнүүлж байнагэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд Соёлын элч-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа. Нийслэлийн Соёлын элч нь Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх бөгөөд хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. Батлагдсан журмын дагуу Нийслэлийн 169 хорооны Соёлын элч-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 09,10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан 169 хороонд Соёлын элч-ийг ажиллуулах журмыг танилцуулъя.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.