Шууд: "Дээрэлхэлтийг таслан зогсооё" хэлэлцүүлэг болж байна
2022-03-14 09:49:58 Нийтлэгдсэн: БоловсролДээрэлхэлтийг таслан зогсооё хэлэлцүүлэг болж байна. Сурагчид, оюутнууд, багш ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллага, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдөж байна.
Буцалтгүй тусламжаар Монгол-Энэтхэгийн Найрамдал сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхийг Элчин сайдаас хүсжээ
2022-03-10 08:25:41 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо. Монгол-Энэтхэгийн сургууль байгуулах тухай санамж бичгийг талууд 2015 оны тавдугаар сарын 17-нд шинэчлэн байгуулсан. Энэ хүрээнд Монголын тал газрын асуудлыг шийдвэрлэж, Энэтхэгийн тал сургуулийн барилга, шаардагдах дэд бүтцийг хариуцаж ажиллах юм. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр газрын тосны үйлдвэрийн томоохон төслийг эхлүүлсний нэгэн адил хоёр улсын хамтарсан сургууль барих ажилд санаа тавьж ажиллаж байгаад талархаж буйг онцлон хэллээ. Хамтарсан сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ. Элчин сайд М.П.Сингх Энэтхэгийн талаас санхүүжилтийг батлуулах, төслийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ оны 12 дугаар сараас өмнө сургууль байгуулах ажлыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм. Талууд сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцох уулзалтыг долоо хоног бүр зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.
Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болжээ. Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна. Үүнээс гадна төрийн өмчийн цэцэрлэгүүдийн онцлог, ачаалал зэргийг харгалзан тодорхой хаяг байршлын шалтгааны улмаас цахимаар бүртгүүлэх боломжгүй болон зорилтот бүлгийн хүүхдийн баримт бичгийн бүрдэлийг үндэслэн 8112 хүүхдийг бүртгэж, элсүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт 111.566 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Эцэг эх, асран хамгаалагчид дараах цэцэрлэгүүдэд хандан, харьяаллын дагуу хүүхдээ элсүүлэн суралцуулах боломжтой. Нэмэлтээр хүүхэд элсүүлэх төрийн өмчийн цэцэрлэгүүд дүүрэг тус бүрээр:
Нийслэл болон орон нутгийн бүх сурагч дөрөвдүгээр сарын 1-нд хичээллээд долоо хоног амарна
2022-03-04 09:48:30 Нийтлэгдсэн: Боловсрол2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай байгаа.Сурагчид эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл нь өнгөрсөн сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ улирлын хичээл долоон долоо хоног явагдаж нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос амрах юм байна. Амралт долоон хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд гуравдугаар улирлын хичээл эхлэх юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдад 1,052 захидал ирсний 577 нь ялгаварлан гадуурхалт, ёс зүйн зөрчилтэй холбоотой байна
2022-03-01 08:29:04 Нийтлэгдсэн: Боловсрол Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг Ёс зүйн жил болгон зарласан. Энэ хүрээнд Сайдад и-мэйл бичээрэй 14 хоногийн аяныг 2022 оны хоёрдугаар сарын 1-14-нд зохион байгуулсан. Ингэхэдэцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, оюутан сурагчдаас 1,052 саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад ирүүлсэн байна.Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа. Захидлыг ангилбал Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт Боловсролын удирдах ажилтны ёс зүй, хүний нөөц, байгууллагатай холбоотой Багш, ажилтан сурагч, оюутан - эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын үл ойлголцол Суралцах орчны аюулгүй байдал Тусгай хэрэгцээт хүүхэд, тэдний асран хамгаалагчдад тулгарч буй бэрхшээл Сурах бичиг сургалтын хөтөлбөр, агуулгатай холбоотой Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага гэсэн дэд хэсгүүдэд багцлав. Захидлын 52 хувийг эцэг эх, асран хамгаалагч 28 хувийг салбарын багш, ажилтан 12 хувийг сурагч 8 хувийг оюутнууд ирүүлсэн байна. Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллуулсан үр дүн, аймгуудын ёс зүйн зөвлөлийн тайлан, сайдад и-мэйл бичээрэй аяны үр дүн зэрэгтэй уялдуулан Ёс зүйн жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Эх сурвалж:БШУЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй