Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон
2019-12-05 12:45:24 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээLike Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд Улаанбаатар палас-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав. Тоглолт болох гээд л завгүй явна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ? -Харин тийм ээ. Миний бие даасан анхны тоглолт юм. Бэлтгэл ажил давгүй шүү. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. Сайхан сэтгэл, зүтгэлтэй олон хүн хамтран ажиллаж байгаа болохоор надад их урамтай байна. -Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл дуучнаараа дамжигдаж сонсогч, үзэгчдэд хүрээд л байдаг. Гэвч тухайн зохиолчид олнынүдэнд тэр бүр өртдөггүй даруухан талын хүмүүс шүү. Тиймээс хоёулаа таны уран бүтээл анх хэрхэн эхэлсэн түүхээраялъя -Тийм шүү. Миний үндсэн мэргэжил хөгжмийн багш. Хуучнаар багшийн сургууль одоогоор УБИС-ийгМонголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Сүүдэр цармын цэцэг дуугаараа алдартай С.Мөнхбат агсан нараар хичээлээ заалгаж байлаа. С.Мөнхбат агсны төрсөн дүү нь өдгөө олон сайхны дууны хөгжмийн найруулгыг бичиж байгаа С.Төрбатбуюу хүмүүсийн мэддэгээр Арзаак Төрөө гэж мундаг уран бүтээлч бий. Мөн Амьдралаа би чамд хайртай дууны хөгжмийг бичсэн Ё.Сүхбаатар. Миний үеийнхэн гэвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч Ганбат, Н.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Чулуунхүүгийнохин Мөнхжаргал нар байна. -Тэгвэл уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлэв -Хүүхдийн дуугаар 2000 оноос эхэлсэн бол нийтийн дууг 2004 оноос бичиж эхэлсэн. -Аймгийнхаа дунд сургуульд ч хөгжмийн багшаар ажилласан гэдэг -Ажлын гарааг аймгийнхааХөгжимтдрамынтеатртхөгжимчнөөр эхлүүлсэн. Мөн 2009-2013 оны хооронд театрынхаа даргаар ажилласан. Харин таны хэлсэнчлэн дунд сургуульд багшлах болсон түүх бол Дархан-Уул аймаг болон өөрийнхөө төгссөн аймгийнхаа хоёрдугаар арван жилд юм. Дараа нь төрийн захиргааны газарт ч ажилласан. Ер нь соёл, боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна даа. -Хүүхдийн дууны уран бүтээлээр эхэлсэн нь ямар хувь тохиол байв аа -Тэр их сонин түүхтэй. Дархан-Уул аймгийн 20 дугаар арван жилд 1998-2000 оны хооронд ажиллахдаа хүүхдийн зохиолч Т.Алтанцэцэгбагштай нэг байгууллагад харьяалагддаг байлаа. Тэр үед Т.Алтанцэцэгбагш намайг Чи хүүхдийн дуу зохиогооч. Мэргэжлийн хүн юм чинь гээд өөрийнхөө бичсэн Тэшинтогльё нэртэй шүлгээ өгсөн. Хүүхдүүд голын мөсөн дээр гулгаж тоглож буй тухай өгүүлдэг. Тухайн үедМҮОНР-ийн найруулагч Даваадорж Дарханд очиж, нэвтрүүлэг хүртэл хийсэн нь радиогийн фондодхадгалаастайбайгаа. Тухайн үед Монголын радиогоорсонсчихоодих л урамшиж байв. Тэр цагаас хойш хүүхдийн дууны хоёр цомоггаргаснынэг нь Нарны эгшиглэн, нөгөө нь Өдөр бүхэн ийм байвал гоё нэртэй юм. Сүүлчийн цомгоо нэрлэсэн дууны шүлгийг олон жил багшаар ажилласан, манай хадам аав Б.Дашгомбо бичиж, охин Энх-Эгшиглэнгээрээдуулсан. Харин Нарны эгшиглэн цомгоо би хүүхдүүдэд зориулж караокей хэлбэрээр гаргасан нь багачуудад их таалагдсан шүү. -Харин нийтийн дууны цомгийн тухайд гэвэл -Дуучин Л.Банзрагчийндуулсан Ертөнцийн сайхан нэртэй дуугаараа нэрлэсэн цомгоо 2014 онд гаргасан. Харин энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар, дуучин Д.Отгонжаргал нарын хамтран дуулсан Амин үргэлжлэл, манай нутгийн дуучдын хамтын бүтээл Зүрхэнд эгшиглэх нутаг дуугаараа нэрлэсэн хоёр цомог хэвлүүлсэн. -Урын сандаа одоогоор хэчнээн бүтээлтэй болж байна вэ? -Яг бэлэн болсон нь 50 орчим, сонсогчдод хараахан очоогүй нь ч гэсэн тэр орчим тооны байгаа болов уу. Хүүхдийн дуу гэвэл мөн 50 орчмыг бичжээ. Үүнээс гадна аймгийнхаа театрт ажиллаж байхдаа Сүүн совин нэртэй жүжгийн хөгжим бичсэн. Харин хамгийн отгон дуу бол сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг Анзаараагүй дуугаа дуучин Ё.Батмөнхөөр дуулуулсан. Энэ удаагийн тоглолтод анх удаа дуулагдах гэж байна. Би ч мөн адил зарим дуугаа дуулж,үзэгчиддээхүргэнэ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөрчлийн мэдээллийг шууд хүргэх, давтан үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөрчлийн мэдээллийг Мессеж-ээр мэдэгдэх ажлыг 2019 оны 10 дугаар сараас эхлэн нэвтрүүлж эхлээд байна. Дээрх ажлын хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Албан журмын даатгагчдын холбоо-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санаачилгын хүрээнд уг хамтран ажиллах гэрээг байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан иргэдийн мэдээлэл, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, гэрээний хугацаа дууссан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон мэдээллийг солилцох боломжтой болох юм. Түүнчлэн барьцаанд байгаа болон лизингийн үйлчилгээнд хамрагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөрчлийг өмчлөгч биш эзэмшигчид шууд хүрдэг болгох, осол гарган даатгалын үйлчилгээг хүлээн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсгэдэг байдлыг зарим тохиолдолд газар дээр шуурхай шийдвэрлэж замын зорчих хэсгийг түргэн чөлөөлүүлж замын ачааллыг буруулах зэрэг олон талт ажлуудыг хэрэгжүүлснээр жолооч нарт үүсдэг хүндрэлүүдийг багасгана гэж талууд үзжээ гэжЗамын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Монгол эр хүний бахархал, сүр хүчийг бадраах “La Salute” эмнэлэг нээлтээ хийлээ
2019-11-30 11:25:00 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээМонголын миньсүр хүчболсон эрчүүдийнмаань нөхөн үржихүйнэрүүл мэндийнасуудалд анхаарал хандуулж, мэсгүй эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлсэн La Salute эмнэлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн манай хамт олон хоёр жилийн турш олон удаагийн давтамжтайгаар Итали улсад сургалтад хамрагдаж, судалгааны ажлыг хийсний үр дүнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа аж. Монголэр хүн таны бахархал, сүр хүчийг бадраана уриатай тус эмнэлэгийн тоног төхөөрөмж нь Итали технологи, Европ стандартыг мөрдлөг болгосон эм эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан Top quality group ынх гэнэ. Эрэгтэйчүүдийн өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх эмчилгээнд ашиглах зорилготой дууны долгион, цохилтын долгион хавсарсан уг технологи нь Нобелийн шагнал хүртсэн юм байна. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа энэхүү технологийн тусламжтайгаар эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох нөхөн сэргээх эмчилгээ хийгдэх юм. La Salute эмнэлэгийн нээлтийг тохиолдуулан өнөөдөр хүрэлцэн ирсэн эрчүүддээ 50 хувийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэх эрх, эмчилгээний өмнөх үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа аж. Хамгийн гол нь эрэгтэйчүүд маань заавал асуудал үүссэн хойно нь биш эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлгийн үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор жилдээ 1-2 удаа тус эмнэлэгт хандвал илүү үр дүнтэй гэдгийг тус эмнэлгийн хамт олон онцолж байна. Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар:Их найрагч Д.Нацагдорж Жаргалыг хүсвэл эрүүлийн хүс хэмээн тэртээ 100жилийн өмнө хэлж байсан үг өнөөдөр шинэ зуунд биелэлээ олж чаджээ. Монголчууд бидний бахархал эрэгтэй хүн, эцэг хүн гэдэг Монгол гэдэг удмыг мөн чанараар нь бий болгож чаддаг.Тэгвэл Монгол эр хүний эрүүл мэндийн чухал асуудлыг шийдвэрлэхLa Salute эмнэлэгийн хамт олонд халуун баяр хүргэе. Монголын ирээдүйг бүтээгчдийн эмнэлэг бий болж байгаад би баяртай байна. Эрчүүд бид өөрсдийнхөө төлөө санаа зовдоггүй, гэр бүл үр хүүхэд хань ижил,охид эмэгтэйчүүдийнхээ төлөө санаа зовдог. Харин одоо бидний төлөө санаа зовдог, сэтгэл тавьдаг сайхан бий боллоо.Энэ эмнэлэгт эрчүүд минь өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоод ирж үзүүлээрэй. Ирээдүйнхээүр удмын сайн сайхны төлөө заавал ирээрэй. La Saluteэмнэлгийн Уралог, эрэгтэйчүүдийн эмч Б.Гансувд:МанайLa Saluteэмнэлэг өнөөдөр албан ёсныхоо нээлтийг хийж байгаад баяртай байна. Манай эмнэлэг Итали болон Францулсаас сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппаратуудыг албан ёсны эрхтэйгээрэмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байна. Энэхүү технологийн тусламжтайгаар монгол эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, бэлгийн үйл ажиллагаа түүнийхямралуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх юм. Гадаадын улс орнуудад эрэгтэйчүүд зориулсан эмчилгээг 1950-иад оноос хойш хийж эхэлсэн бөгөөд 2010 оноос уралог, эрэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байна.Нобелийн шагнал хүртсэн технологийн гол давуу тал нь долгион эмчилгээ болон тогмтол гүйдлээр эмчлэх цахилгаан эмчилгээг хослуулж нэг аппаратанд оруулсанаараа илүү давуу талтай. Бага давтамжтай богино долгионы хамгийн гол үйлдэл нь судасжилт үүсэх үйл явцийг дэмжиж, тэр хэсэгт шинээр судас үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг.Судас үүссэнээр тухайн хэсгийн цусан хангамж нэмэгдэж, үйл ажиллагаа нь сэргэнэ.Цахилгаан гүйдлээр эд эсийн түвшинд үйлчилж нөхөн сэргээх юм. Хүний бие эрхтэн системээс бүртдэг. Эрхтэн систем эрхтэнүүдээс тогтдог, эрхтэн нь эдээс, эд нь эсээс тогттдог. Эсийн түвшинд хүрч нөхөн сэргээснээр үйл ажиллагаа нь идэвхиждэг. Мөн эмийн бодисыг тухайн аппаратанд хийж өгснөөр мэсгүйгээр, арьсан дээр ямар нэгэнхатгалтгүйгээр эсийн түвшинд нэвчүүлж өгдөгөөрөө давуу талтай. La Saluteэмнэлгийн Сэргээн засах уламжлалт эмчилгээний ерөнхий эмч Г.Ганхүү:Манай хамт олон Франц улсад үйлдвэрлэгдсэнФиникс нэртэй 150 гаруй төрлийн эмчилгээний программыг агуулсан сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн аппаратыг La Sante эмэгтэйчүүдийн эмнэлэгтээ ашигладаг. Эрүүл монгол эмэгтэй, элэг бүтэн гэр бүл уриатай тус эмнэлэгт энэхүү аппаратны тусламжтайгаар төрсний дараах сэргээн засах эмчилгээнд ашиглагддаг.Харин Lаsaluteэмнэлэгт эрэгтэйчүүддээ зориулан эрэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ашиглахаароруулж ирээд байна. Энэ аппарат нь өөрөө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нөхөн сэргээх, спортын гэмтэл, үе мөчний үрэвсэл, нуруу нугасны өвчлөл зэрэг маш олон төрлийн эмгэгийн үед ашиглаж, бүрэн эдгэх боломжтой.Манай монгол эрэгтэйчүүд маань өөртөө анхаарал тавих хандлага харьцангуй бага байдаг.Дээр нь өөрийгөө өвдөхөөснааш мэддэггүй, өвдвөл тэрийгээ нуудаг, төвөгшөөдөг, аль нэг эмнэлэгт үзүүллэе гэж хичээдэггүй хандлагатай.Тэгвэл манай эмнэлэгт заавал өвдсөн үедээ биш өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоорр, ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тухайн асуудлыг шийдвэрлэх, аль болох зөв зам руу нь чиглүүлэх зорилгоор ирж болно. Ер нь эрэгтэйчүүдийн эмнэлэг их ховор, хоорондоо ялгаатай байдаг. Манай эмнэлгийн хувьд мэсгүйгээр, эмгүйгээр зөвхөн физик эмчилгээний тоног төхөөрөмжийг ашиглаад тухайн эр хүнйи эмзэг нарийн асуудлуудыгшийдвэрлэхэд тулгуурлаж ажиллах учраас илүү давуу талтай. Монгол билигсэтгэлсудлалын төвийн захирал,сэтгэл судлаачЭ.Амина:Манай сэтгэл судлалын төв анх La Sante эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь хамтран ажилладаг.БидLa Salute эрэгтэйчүүдийн эмнэлэгтэй нь мөн хамтран ажиллана. Монгол эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн хувьд өнөөгийн нийгмээс үүдэлтэй стресс их байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд нөлөөлж, сэтгэлзүйн тулгамдсан асуудал болдог.Гэр бүлийн хосууд хоорондоо бэлгийн харилцаанд орохгүй,харилцааны сэтгэл ханамжбайхгүй, эргээд өөрсдөө хайр халамжийг бий болгож чаддаггүй. Учир нь маш их завгүй ажиллаж, стресстэй нийгэмд амьдарч байгаа нь гэр бүлийн харилцаанд маш их нөлөөлдөг.Тэгвэл энэ La Salute эрэгтэйчүүдийн эмнэлэг маань эмчилгээ хийхээс гадна сэтгэл зүйн маш том өөрчлөлтийг бий болгоно. Эрэгтэйчүүд маань ер нь өөртөө цаг гаргадаггүй, өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргадаггүй. Тэрнээсээ болоод сэтгэл ханамжтай бие хүний дүрээр өөртөө итгэлтэй байдлыг мэдрэх, байнгын завгүй ажлаа гэж явах нь эргээд оюуны ачаалал стрессийг бий болгодог. Энэ асуудлыг шууд автоматаар, эмнэлгийншугмаар шийдэх боломжтой болж байгаа нь үнэхээр гайхалтай. Ингэснээр хосууд халуун дулаан харилцаатай, аз жаргалтай болоход шууд нөлөөлж байна. Цаашдаа эрчүүд маань энэ хамт олон дээр ирээд тулгамдаж байгаа эрүүл мэндийн асуудлаа шийдэж зохицуулаад явах хэрэгтэй. Эрэгтэйчүүд маань өөртөө цаг гаргаад ирэх юм бол гэр бүлийн харилцааны бат бөх суурийг тавих юм шүү. Зарим эрэгтэй хүмүүс өвчин туссан тохиолдолд л эмнэлэгт очдог, өвдсөн үед л эм уудаг гэдэг нь эрэгтэй хүнйи сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Гэхдээ оройтсонхойно нь биш урьдчилан эсэргийлж чадвал илүү үр дүнтэй байдаг юм шүү.
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварч 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнуулжээ
2019-11-19 10:51:28 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээАНУ-аас Нигер улсын чиглэлд нисэж явсан онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх Монгол эмэгтэй хүний амь аварчээ. Түүнийг зорчиж явсан онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэн ухаан алдан унасан байна. Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж. Нисэх онгоц газардмагц ухаан алдсан эмэгтэйг эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд С.Цэрмааг 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнасан байна.
Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо
2019-11-15 09:17:00 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээУлаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавьсан Завхан аймгийн Сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, замын ажлыг гүйцэтгэсэн компаний удирдлагууд, замчид, холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд, Ховд аймгийн хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй байдал, ая тух, ачаа тээвэрлэх үр ашиг нэмэгдэж аялал жуулчлалын бүс хөгжих боломж бүрдлээ. Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй