Д.ӨНӨРБОЛОР: ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕЭ ТҮҮХИЙН ИХ ХҮЧЭЭС САЛГАЖ БОЛОХГҮЙ

Сэлэнгэ аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболортой ярилцлаа. -Тасүүлийнүед 1945 оны хоёрдугаар сард Крымд болсон их гүрнүүдийн удирдагчид оролцсон Ялтын бага хурлын талаар сонирхолтой баримтуудыг нийтэлж, бас баримтат кино санаачилжээ. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу. -Тухайн үеийн Холбоотон гүрнүүдийн төрийн тэргүүн И.В.Сталин, Ф.Рузьвелт, У.С.Черчилль нар оролцсон Ялтын бага хурлын түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй юм. Энэ бага хурлын түүхэн ач холбогдол ялангуяа монголчууд бидний хувьд асар өндөр. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэх зорилготой хуралдаж түүхт Ялтын гэрээ батлагдсан байдаг. Гитлерийн эвслийн эсрэг холбоотон улс орнуудын төрийн тэргүүн нар гарын үсгээ зурсан Ялтын гэрээ нь шинээр геополитикийн орон зайг томьёолж гаргаж ирсэн Алс дорнодын хувь заяа гэдэг ухагдахууны хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсныгМонголынзалуу үе мартаж болохгүй юм. Тэр үеийн БНМАУ-ыг Гадаад Монгол хэмээн геополитикийн нэрээр нь томьёолж Дундад иргэн улсаас (тэр үеийн Хятад) деюре тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Тэр тэмдэглэлт өдөр бол1945.02.11-ний өдөр. Энэ өдөр өнөөгийн монголчууд бидний эрх жаргалант амьдрал, туурга тусгаар Бүгд Найрамдах Улс болж хөгжиж цэцэглэхийн эхлэлийг тавьсан өдөр. Түүнээс гадна Ялтын бага хурал дэлхийн хоёрдугаар дайны үед болж өнгөрсөн олон улсын хамгийн том хурал, дэлхийн том гүрнүүдийн хамтын ажиллагааны гарааны том жишээ, мөн НҮБ үүсч хөгжихийн эхлэл тавигдсан гээд дэлхий нийтийн томоохон ач холбогдолтой бага хурал юм. Тиймээс энэ түүхт үйл явдлын 75 жилийн ойд зориулж Крымын зун баримтат киног санаачлан, уран бүтээлчдийн баг ажиллуулж бүтээлээ. -Та яагаад ийм кино бүтээх болсон бэ. Киноныхоо талаар ярина уу? -Олон жил бидний сэтгэл зүрхэнд оршиж ирсэн тусгаар тогтнолын талаарх үзэл санаа, бодит байдал, өнгөрсөн түүх, хувь заяа, ирээдүйн бодрол энэ бүхнийг нэгтгээд тусгаар тогтнолын сэдвээр нэгэн уран бүтээл бүтээхийг хүссэн юм. Энэ бол миний олон жил хүсч мөрөөдөж явсан хүсэл мөрөөдөл минь юм даа. Биөөрөөмөрөөдөхөөс илүү хойч үедээ түүхийн үнэнийг баримт түшиглэж ойлгуулах, баримтжуулж үлдээх, улмаар эх оронч үзэл төлөвшүүлэх, хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах үзлийн галыг бадраах нь амьдралын үнэ цэнэтэй туршлага хуримтлуулсан, хуримтлуулж яваа бидний үеийнхний зайлшгүй хийх ёстой ажил гэж боддог. Тиймээс энэ баримтат киног бүтээхэд санхүүгийн бүх талын дэмжлэг үзүүлж, санаачилга гаргаж, хамтарч ажиллалаа. Нөгөө талаар бид ялангуяа залуу үе эх орноо өнгөрсөн түүх хэмээх өндөрлөг дээрээс үнэт зүйл дээрээ тулгуурлаж, ирээдүйн болзошгүй сэрэмж анхаарал сэлтээ нийлүүлэн, тунгааж бодож үзэж байх ёстой гэж би боддог. Энэ жил агуу их эх орны дайны түүхт75 жилийн ой тохиож байна. Хүн төрөлхтөнд хүний амь, энх тайван цагийн үнэ цэнийг дахин сануулах, ард түмний эр зориг, баатарлаг үйлсийн тухай ой санамжийг хадгалах, хүүхэд залуучуудын эх оронч үзлийг хөгжүүлэхэд манай киноны ач холбогдол оршиж байгаа юм. Ирээдүй хойч үеийг түүхийн их хүчээс салгаж болохгүй. Ийм сэтгэл, зоригоор Крымын зун баримтат кино бүтсэн гэж үзэж болно. Манай киноны баг ОХУ-ын КрымынБүгд Найрамдах Улсад очиж зураг авалтаа хийсэн.Оросын эзэн хаадын эртний зуслан Ливадий тосгоноос, түүхэн үйл явдал өрнөсөн Ялта хотод зураг авалт маань голлож хийгдсэн. 1945 онд монголчууд яг Цагаан сараа тэмдэглэж байх үед энд бидний цаашдын хувь заяаг шийдсэн онцгой шийдвэр гарсан билээ. Дэлхийн гурван их гүрний удирдагчдын уулзалтаар ЗХУ, И.В.Сталин биечлэн, туйлбартай байр суурь баримталсны үр дүнд Их Британи, АНУ, улмаар Хятад улс Монголын тусгаар тогтнолыг де юре хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө40 жил уйгагүй тэмцэж, өөрийн ганц түшиг тулгуур Зөвлөлтийнард түмнийг дайны бэрх жилүүдэд чин сэтгэлээсээ дэмжиж, түүхэндээ анх удаа өлсгөлөнд нэрвэгдтлээ эд материалынхарамгүй тусламж үзүүлж байсны бас шагнал байсан гэдгийг мартаж болохгүй юм. Хятадын тавьсан сүүлийн шаардлага нь Монголын ард түмэнсанал асуулгаар өөрсдөө тусгаар тогтнохоо илэрхийлэх ёстой гэсэнюм. Харин бид бүх ард түмнээрээ Тийм гэж хүсэл зорилгоо илэрхийлсэн билээ. Бид Тусгаар тогтнолын үнэ цэнийг дэндүү мэддэг ард түмэн. Харин Крымын ард түмэн өнөөдрийн амьдралынхаа талаар юу бодож байна? гэдгийг ч бас энэ кинондоо тодорхой тусгахыг оролдсон юм. Крымын зун-аар зочилсон монголчууд үүнийг л харж, үүнийг л монголчууддаа хүргэхийг бас зорьсон. -КрымМонголынтүүхийн маш их эд өлгийг, түүхийг тээж байдаг газар. Та энэ талаар сонирхолтой ямар баримтуудыг олж харав? -Биднийбас нэг том зорилго бол домогт Хар тэнгис хавийнгазарнутгийн түүх, соёлтэрдундаа манаймонголчуудын түүхтэй холбоотой түүхэн газар орноор очиж ээдрээтэйнамтартүүхийг, байгалийн үзэмж гоо сайхныг, тэнд амьдран сууж буй хүмүүсийн санаа бодлыг сонсч, үзэж тод томруунгаргаж үзэгчдэд хүргэх гэсэн оролдлого байлаа. Сая гаруй жилийн өмнө хүн суурьшиж байсан ул мөртэй энэ газар эртний скифүүд, Грек, Ромын соёл, иргэншил, эртний нүүдэлчин овог аймгуудын дурсгалыг хадгалж байдаг. Монголчуудындээдөвөг Хүннү нар ч энэ газрыг дайлж, тэдний хойчийг залгамжлагч Түрэгийн хаант улс ч нэгэн үе энэ хойгийг эзэгнэж байлаа. Монголын байлдан дагуулагчид болон тэдний удамугсаа Крымын түүхэнд хамгийн тод ул мөрийг үлдээсэн үндэстний нэг юм. Домогт Алтан ордны улсын үед байгуулагдсан Хуучин Крым хотод ч очлоо. Энэ хотын татар нэр Къырым бөгөөд Крымын хойгийн нэрний үүсэлтэй холбоотой гол таамгийн нэг нь энэ л хоттой холбоотой гэж судлаачид үздэг юм билээ. Алтан ордны улсыг залгамжлагч Крымын хаант улсын олон дурсгал энд байдгаас нэгэн цагт тэдний нийслэл болж байсан Бахчисарай хотыг дурдахад хангалттай. Бахчисарайн оргилолт булаг хэмээх алдарт бүжгийн жүжиг шинэ цагийн Монголын тайзан дээрх хамгийн анхны дэлхийн сонгодог бүтээл болж тоглогдож байсан нь мөн л гайхамшиг. Шинэцагийнмонголчуудтай холбоотой өөр олон түүх Крымд бий. Энд Монголын үе үеийн удирдагчдаас гадна пионер хүүхдүүд амарч байлаа. Алдарт Артект хамт олноороо амрах эрхийн төлөө Бид Артект явна нэртэй орос хэлний уралдаан1970-1990 онуудад үндэсний хэмжээний хөдөлгөөн болж байсан бөгөөд дэлхийд өөр ижил үгүй энэ төсөл монголчууд орос хэлийг төгс эзэмшиж, өнөөг хүртэл мартаагүйн нэг учир шалтгаан болов уу. Крымын хаант улсын түүх 1783ондОросынэзэнт гүрэнд дагаар орсноор дуусгавар болсон юм. Энэ үйл явц Орос, Туркийн хооронд 1735-1774 онуудад болсон олон удаагийн, сунжирсандайн, геополитикийнээдрээтэйтоглоомын үр дүн байлаа. Энэ бүс нутагт Орос, Турк хоёр нэг бус удаа тулгарсанасуудлаа хүчээр шийдэж байсан юм. 1854-1855 оны Крымын дайны нэгэн цуст талбар нь Севастополь хот бөгөөд стратегийн онцгой чухал өндөрлөг болсон энэ хот өнөөдөр оросын ард түмний эх оронч үзэл, эр зоригийн бэлгэ тэмдэг болон сүндэрлэжбайна. Бидөнөөх алдарт 35 дугаар баттерейд зочилсон. Энэ бүхнийг багтаасан өндөр чанартай зураг авалтууд завсаргүй хийгдэж манай багийнхан богинохон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд ажилласанд талархууштай. Манай киноны зохиолч, ерөнхий найруулагчаар баримтат кинонд хүч түрэн орж амжилт олж байгаа, авьяаслаг найруулагч Б.Бадрал ажилласан ба Ардын жүжигчин Г.Равдан оролцсон, зураглаачаар манай нэртэй залуу уран бүтээлчид ажилласанд би сэтгэл өег байна. -Одоогоос тав зургаан жилийн өмнө дэлхий дахинаа Крымын хавар гэх онцгой үйл явдал өрнөснийг бүгд мэднэ. Та энэ талаар юу өгүүлэх вэ? -Украин Орос улсад нэгдсэний түүхт300 жилийн ойгоор, 1954 онд Н.С.Хрущев Крымыг Украинд бэлэглэсэн юм. 1990-ээд онд Крымыг эргээд Орост нэгдэх асуудал анх удаа хурцаар тавигдсан билээ. Харин 2014 онд үйл явдал эрчимтэй өрнөж, Крым Оросын бүрэлдэхүүнд багтлаа. Дэлхийн улс төрд нэлээдгүй маргаантайд тооцогдох энэ асуудалд жирийн киноны уран бүтээлчид бид дүгнэлт өгөх утгагүй. Гэхдээ, хөндлөнгөөс ажиглахад хэдхэдэн зүйл гарцаагүй анхаарал татна. Үйл явдал ийн өрнөхөд тухайн үед нэг талаас, Украины эрх баригчдын явуулж байсан алдаатай бодлого, шуурхай бус арга хэмжээнүүд, нөгөө талаас, Оросын төрийн болон Крымын өнөөгийн удирдлагын шийдэмгий, туйлбартай алхамууд аль аль нь гайхшрал төрүүлнэ. Үүнд, ОХУ-ын ЕрөнхийлөгчВ.Путин, их гүрний хүчирхэг удирдагчийн хувьд, эр зоригтой, алсын хараатай шийдвэр гаргаж, ажиллагааг төгс зохион байгуулж, өөрийн орны аюулгүй байдалд асар нөлөөтэй, геополитикийн онцгой бүсийг авч үлдэж чадсаныг үнэлэхээс өөр аргагүй. Дэлхий нийт эдгээр үйл явдлыг ээдрээтэйгээр хүлээн авсан ч Крымын асуудал Оросын ч, Путины ч нэрхүндэд асар эерэгээр нөлөөлж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн Крымын БНУ-ын одоогийн удирдлагууд болон энгийн иргэдтэй ярилцлага хийж бодит байдлын талаар санал бодлыг нь сонссон юм. Бас хамгийн чухал нь Крымын ард түмэн өөрсдөө хүсэл зоригоо нэгтгэж, өөрсдөө бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж, өөрсдөө Орос улсын бүрэлдэхүүнд багтахыг хүссэн байдаг. Ийнхүү бүх ард түмнийсанал асуулгаар бас нэгэн ард түмний хувь заяа хэрхэн шийдэгдэж байсныг ч бас үзэгч олонд харуулж чадсан гэж бодож байна. Монголчууд бид ч тусгаар тогтнолоо яг ийм санал асуулгаар 1945 онд шийдэж байсан билээ. -Крымын зун баримтат кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ? -Бид уг ньгуравдугаар сард киногоо үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байсан ч шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаа, хорио цээрийн дэглэм нэгэнт тогтсон учраас дөрөвдүгээр сард болгон хойшлуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор хийхЯлтын гэрээ-1945 он: түүх, орчин үе сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралтай хамтатган Крымын зун баримтат киноны нээлтээ хийхээр төлөвлөж байна. -Баярлалаа танд цаашдынх нь ажил, бүтээлд өндөр амжилт хүсье. Д.ХҮСЛЭН

Хүүхдийн баярын Д.Сүхбаатарын талбайн тоглолтын найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориуланзохион байгуулах Монгол хүүхдүүд сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол хүүхдүүд баярын тоглолтыг 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулга, 2020 оны зургаадугаар сарын 01-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналаа боловсруулан төсөл хэлбэрээр битүүмжлэн 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн байна. Монгол Хүүхдүүд баярын тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвент арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх; Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийт, хүүхэд багачуудын сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байхын зэрэгцээ нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 онд бүтээсэн Монгол Хүүхдүүд сэдэвт үлгэрийн баатруудын дүрүүдийг тусгасан байх; Тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх; Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг хүүхэд багачууд, иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх; Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр, 13:00-18:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх; Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх; Өмнөх жилүүдийн Монгол Хүүхдүүд сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх; Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд оролцогчдын дүнг 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөрт багтаан зарлан танилцуулж, шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулж, гэрээ байгуулж хамтран ажиллана. НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“Оскар 2020”-ийн улаан хивсний ёслол (фото)

Америкийн кино академийн оны шилдэг уран бүтээлийг тодруулдаг Оскар-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорниа мужийн Лос-Анжелес хотын Долби театрт эхэллээ. 92 дахь удаагийн Оскар-ын наадмын улаан хивсний ёслолын зургуудаас хүргэж байна. Энэ жилийн Оскар-ын гол өрсөлдөөн 1917, Parasite болон Жокер гэсэн кинонуудын дунд явагдана гэж ажиглагчид дүгнэж байна. Скарлетт Иоханссон Брэд Питт Рене Зеллвегер Шарлиз Терон Адам Драйвер ба Жоанне Такер Жанелле Монае Пенелопе Круз Леонардо ДиКаприо Жулиа Дрэйфус Тоня Льюс Ли ба Спайк Ли Sigourney Weaver Билли Айлиш Келли Мэрие Трэн Кэйтлин Девер Минди Кэйлинг Америка Феррера Zazie Beetz Жулиа Баттерс Жорж МакКэй болон Деан-Шарлиз Чэпмен Идина Мензел Режина Кинг Аурора

"Азийн аялал жуулчлалыг дэмжих кино форум"-д оролцов

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2020 онынэгдүгээр сарын 30-ны өдөр болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих хоёрдугаар кино форум (2nd Asia Destination Film Forum)д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож улс орноо сурталчлав. Форумын үеэр зохион байгуулсан сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, кино найруулагч Г.Эрдэнэбилэг нар тус тус илтгэгчээр оролцож, өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцаж, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн АНУ-ын Сан-Диегогийн олон улсын кино наадмын шагналт Хийморь уран сайхны киног тус арга хэмжээний үеэр толилуулсан нь улс орныхоо түүх, соёлыг Тайландын үзэгчдэд танилцуулж сурталчилсан таатай үйл явдал болов. Мөн өдөр Монгол шорлог арга хэмжээ зохион байгуулж, монгол хоолоор ирсэн зочдыг дайлж, Монголын үндэсний урлагийн тоглолтыг сонирхуулав. Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан нар Монгол орны аялал жуулчлалыг Тайландад таниулан сурталчлах зорилгоор Бангкокийн Хаятт Реженси зочид буудалд 2020 оны 1 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээний төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав.

Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтуудын тов шинэчлэгдэн гарчээ

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ. PrayForChinbaFamily хэмээх хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй NicitonFriends тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний 17:00 цагтУлаанбаатар палас-ын концертын их танхимд товлогджээ. Тус тоглолтод Баян монгол, Харанга, Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр, Хурд, Титэм, Камертон, Хар сарнай, Сүнс, Люмино , S4, хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ. Харин хандивын хоёр дахь тоглолтболох мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийнАравт тоглолт 2020 оны гуравдугаар сарын 21-ны 16:00 цагтСоёлын төв өргөөний тайзнаа товлогдсон байна. Тус тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, Морин хуурын чуулга, Түмэн эх чуулга, Улаанбаатар чуулга, Бөртэ, Алтан ураг, UB DRUMS хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцоно. Дашрамд дуулгахад дээрхи хандивын тоглолтуудын зохион байгуулагчдаасҮзэгч, хандивлагч та бүхний худалдан авсан тасалбар, хандив хэзээдхүчин төгөлдөр байх бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа тул тоглолтуудын товлогдсон өдөр үзээрэй хэмээнмэдэгдсэн юм. Түүнчлэн хөгжмийн зохиолч, продюсерБ.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын биеийн байдал сайжирч байгааг дуулгасан юм. Тасалбарын үнэ Niciton Friends тоглолт: 30,000, 40,000, 60,000 төгрөг Аравт тоглолт: 25,000 төгрөг. Тасалбар захиалахыг хүсвэлЭНДдарна уу!

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.