Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг 94.5 хувьтай зохион байгуулж дууслаа
2021-02-02 09:51:11 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-наас 27-ны өдрийн хооронд цэргийн бүртгэлийг зохион байгууллаа. Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан халдвар, хамгаалалтын дэглэмийг хороодод тогтмол мөрдүүлж, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг мөрдөж цэргийн бүртгэлийг явуулсан байна. Нийслэлийн хэмжээнд энэ оны цэргийн бүртгэл 94.5 хувьтай зохион байгуулагдлаа. НИЙСЛЭЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
ХЭҮК Нийслэлийн дотоод аудитын газарт хяналт шалгалт хийж байна
2021-02-02 09:44:00 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдол, мэдээлллийн мөрөөр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн дотоод аудитын газарт хяналт шалгалт хийж байна. Шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу зохион байгуулж, Нийслэлийн дотоод аудитын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг шалгаж байна. Шалгалт үргэлжилж байна.
Сүүлийн жилүүдэд манайд телевизүүдийн тоо нэмэгдэж байгаа ч нэвтрүүлэг, уран бүтээлийн чанар, агуулга, үр нөлөө, өгөөж тал дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Үнэхээр ч чансаатай нэвтрүүлэг цөөн байгаа нь үнэн. Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн гэж болно. Гэтэл азийн зарим орон соёлын бодлогоо кино , тв нэвтрүүлгүүдээр хэрхэн түгээн дэлгэрүүлж, эдийн засгийн болон нөлөөллийн томоохон үр дүнд хүрч байгааг бид харж байгаа. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал алхам хийгдсэн нь УИХ-аас2019 оны 12-р сард баталж, 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм. Энэхүү хуульд төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр заажээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өргөн нэвтрүүлгийнүйлчилгээг иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт ч хүртээмжтэй хүргэх боломжтой болох ба өртөг өндөртэй бүтээгддэг үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр зохицуулалттай байгаа нь сайшаалтай. Тус хуулийн хүрээнд телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний хөлс тооцож, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр (Юнивишн, Скаймедиа, ДДэш ТВ, MNBC, Сансар дижитал г.м) дамжуулан хуримтлуулах бөгөөд уг орлогоор тухайн телевиз чанартай контент бүтээн хэрэглэгчдэд хүргэх үүрэг хүлээнэ гэсэн үг. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжсэнээр манай телевизийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд эергээр нөлөөлж үндэсний дархлаа суулгах, монгол ёс заншил, түүх, өв соёл, үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэх, дэлхийн жишигт хүрсэн чанартай, сонирхолтой үзүүштэй тв контент хийхэд томоохон дэмжлэг, суурь нөхцөл болох нь дамжиггүй. Мөн телевизүүдийн уран бүтээл чанаржих, шударга өрсөлдөөнийг бий болгох, уран бүтээлчдийг чадавхжуулах зэрэг олон ач холбогдолтой. Сонирхуулахад 25-р суваг, UBS, ТВ5, ТМ, SBN, TV, С1, ТВ9, Эх орон, NTV, Ийгл ньюс, Монгол ТВ зэрэг Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй хориод телевизэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хуваарилах юм.
Нийтэлсэн:
АТГ: Зарим байгууллагад мэдүүлэг гаргах явц хангалтгүй байна
2021-01-28 11:27:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон нутгийн захиргааны 116 байгууллага, түүний харьяа салбар, нэгжийн мэдүүлгээ гаргавал зохих албан тушаалтнуудаас 2021 оны 01 дүгээр 25-ны өдрийн байдлаар 23131 албан тушаалтан буюу 52.8 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 85 ба түүнээс дээш хувьтай байна. Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Дорноговь аймгийн ИТХ, Говь-Алтай ИТХ, ЗДТГ, Увс аймгийн ИТХ, Сэлэнгэ аймгийн ИТХ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Эрдэнэс монгол ХХК. Албан тушаалтнууд хуулийн хугацаанд Авлигатай тэмцэх газрынwww.meduuleg.iaac.mnцахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
2021-01-27 10:13:33 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийн чиглэлээр саналыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулаад байна. Тус ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн доктор Г.Нарантуяа ахалж, ажлын хэсгийн гишүүдэд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчид, Монголын Криминологчдын холбоо, МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн доктор багш нар ажиллаж байна. Ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 26-нд уулзаж, санал бодлоо солилцож, ажиллах чиглэлээ тогтлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй