Аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарь
2021-01-25 10:27:55 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдрийн байдлаар аймгуудын Онцгой комиссоос иргэдээ татан авахаар төлөвлөсөн хуваарийг нэгтгэн шинэчлэн танилцуулж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тухайн аймгийнхаа шуурхай штабын утсанд холбогдоно уу... Улаанбаатар хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй. Мөн иргэн та ПСР шинжилгээнд хамрагдсан бол хотоос гарах хүртэл хугацаандаа хариуцлагатай байж олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч энэ нь тухайн шинжилгээ өгөгдсөн цаг үедээ л та халдварын шинж тэмдэггүй байсныг тодорхойлж байгаа бөгөөд шинжилгээ өгснөөс хойш хотоос гарах хүртэл хугацаандаа хайнга хандаж халдварын эрсдэл бүхий бүс нутгаар зорчсон бол ойрын болон дам хавьтагч болсноо мэдээгүй байх магадлал өндөр гэдгийг анхаараарай.
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
2021-01-16 10:51:42 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллага өнгөрөгч 2020 оны 9-р сарын 11-нийөдөр Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр Монголын соёлын аялал жуулчлалын холбоо-той хамтран ажиллахаар байгуулсан тус гэрээний мөнгөн дүн болон бас бус зүйланхаарал татаж байна. Сарын хугацаанд долоон цуврал баримтат нэвтрүүлэг бэлтгэж Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацах үүргийг гэрээгээр хүлээж, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо Төрийн бус байгууллага бэлтгэсэн нэвтрүүлгээ МҮОНТ-ээр цацсан байна. Тодруулбал, тэд энэ тухай тайлангаа нийслэлийн Соёл урлагийн газарт гаргаж өгчээ. Тайланд бичсэнээс харвал 2020 оны 9-р сарын 14 ний өдрөөс 10-р сарын 14-ний өдрийг хүртэл 108 сая 900 мянган төгрөгийн төсөвтэй ажлаа хийж гүйцэтгэжээ. Улмаар тайлангаа хүргүүлээд гэрээний төлбөр болох 108 сая 900 мянган төгрөгний үлдэгдлийг Капитрон банкны 3026022222 МСАЖХолбоо тоот дансанд шилжүүлэхийг хүсчээ. Нийслэлийн соёл урлагийн газраас ч өнөөх мөнгө нь гарсныг шилэн дансан дээр дурайж байна. (Эх сурвалж:https://shilendans.gov.mn/org/4282?form=4571673year=2020month=12group=0task=3804) Хамгийн сонирхолтой нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эфирээр нэвтрүүлэг нь гарч Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид хөтөлсөн нэвтрүүлгийн төлбөрт авсан 108 сая 900 мянган төгрөгөөс нэг ч төгрөг МҮОНРТ-ийн дансанд орж ирээгүй байгаа юм. Уг нь ном журмаараа бол тус мөнгө МҮОНТ-ийн дансанд орсны үндсэн дээр нэвтрүүлгүүд үндэсний телевизийн эфирээр цацагдах учиртай юм. Үүнийг тэмцэгчид мэдэхгүй байх учиргүй. Тайлангийн хавсралтаас харвал Үндэсний телевизээс өндөр насны тэтгэвэртээ гарчихсан Ш. Ёолк долоон сая төгрөгөөр, ТВ8 телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяр долоон сая төгрөгөөр, найруулагч Н. Чингэс 5,6 сая төгрөгөөр, Зураглаач С. Лхамхүү, Б. Номин нар тус бүр 5,6 сая төгрөгөөр эвлүүлэгч Ц. Сэнгэдондов зургийн дарга П. Ариунжаргал нар тус бүр 5,6 сая төгрөгөөр тухайн гэрээнд заагдсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэжээ. Ахмад насныхаа тэтгэвэрт гарсан Ш. Ёолк, Арилжааны телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяр хоёр хувь компанийн төлбөртэй нэвтрүүлэгт ажилласан л юм байгаа биз гээд орхиж болно. Харин нэр дурдагдсан бусад хүмүүс нь өнөөдрийг хүртэл Үндэсний олон нийтийн радио телевизэд бүртгэлтэй хүмүүс. Олон нийтийн телевизээр тухайн уран бүтээлчдийн бүтээл гарсан ч Үндэсний олон нийтийн радио телевизийн дансанд нэг ч төгрөг оролгүй Монголын соёлын аялал жуулчлалын холбоо гэх сүржин нэртэй төрийн бус байгууллагын дансанд орчихсон бодит баримт энэ. Өнөө хэдэн тэмцэгчид маань олон нийтийн өмчийг үлдээ гээд байдаг нь тойрч суугаад найрлачихдаг энэ мэт ил далд гэрээнүүд нь цэгцэрчихнэ гэхээс учиргүй их эмээж байгаа ч юм уу хэн мэдлээ. Үнэндээ бол үндэсний телевизэд өгөх мөнгөндөө иргэд харам байгаад үзэх контент байхгүй гэж шүүмжилдэг нь ч үнэн. Түмнээсээ телевизийн хураамж авчхаад эфирээр нь энэ мэт хэрэгтэй хэрэггүй Төрийн бус байгууллагуудын гэрээний биелэлтийг хангасан нэвтрүүлэг чихэх гэж уран бүтээлчид нь улайрдаг гэдгийг дээрх гэрээ гэрчиллээ. М.Наранбаатар дарга минь үндэсний зөвлөлд байгаа юм чинь биднийгээ бодсон сайхан шийдвэр үндсэн хуулийн өдрөөр дуулгана гэж найдаж байна гэж ирээд л наалинхай аашаа лайваар харуулсан уран бүтээлч Улаан бал шиг үзэгчтэй контент бэлтгэхийн төлөө тэмцээд байгаа гэвэл итгэхэд бэрх л юм. Магадгүй мань М.Наранбаатар нь олны өмчийг хувийн мэт аягладаг уран бүтээлчдийг харсан ч хараагүй мэт нүдэн балай чих нь дүлий явдаг болохоор тэд өмнөх удирдлагаа үгүйлж байгаа биз. Уран бүтээл хийе гэж улангасаад байгаа уран бүтээлчдийг үзэгчдэд хүрэх хэмжээний контент бэлтгэх өрсөлдөөн зарлаад мэргэжлийн ур чадвараар нь атестатчлал явуулахаас шинэхэн захирал ажлаа эхлүүлэх нь зөв биз. Мэргэжлийн ур чадвараар нь аттестачлал явуулбал тос ус нь ялгараад ирнэ. Залуусаа нухчин дардаг захиргаадалт нэвт үнэртсэн ахмад уран бүтээлчдээс шүүсийг нь шахаад ч кристалл үеийнхэнд таарсан контент гаргахаасаа өнгөрсөн. Хуулийг биш хувь уран бүтээлчдийн энэ мэт бусармаг үйлдэлд ч хариуцлага тооцвол зохилтой. Хуулиа л дагая уран бүтээлчдээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Нээлттэй дуудлага худалдаагаар зарах азын дугааруудыг зарлалаа
2021-01-15 10:38:31 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвтомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг сайн үйлсэд зарцуулах саналыг ШӨХТ-аас холбогдох газруудад тавьснаар хэрэгжихээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна. Дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд болох бөгөөд auction.transdep.mn сайтаар зохион байгуулна. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулснаар баталгаажна гэжАвтотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүллээ
2021-01-13 11:33:01 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсныг тус тус илрүүлэн шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх 1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.байнга тогтвортой; 2.2.бүлэглэж; 2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд; 2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй