"Насны хишиг", одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас цахимаар олгоно
2021-01-13 11:16:38 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНасны хишиг болон Эхийн алдар одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас олгох бөгөөд иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар аваад дансаар нь олгох юм байна. Тодруулбал бүртгүүлэхийн тулд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, ehalamj.mn сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргана. Харин орон нутаг дахь иргэдийн данс холболтын ажлыг аймгууд дахь Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна.Өнөөдрийн байдлаар Насны хишиг-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байна гэжХөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
ХАЛДВАР ХАМГААЛАЛ, ХОРИО, ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ХАТУУ МӨРДӨЖ АЖИЛЛАХЫГ ААН-ҮҮДЭД АНХААРУУЛЛАА
2021-01-12 10:53:09 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэл хотод өнөөдрийн 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий 18 салбар, чиглэлээс бусад ААН-үүд хэвийн ажиллаж эхэлнэ. Хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавьж ажиллах нь чухал байна. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөхийг анхааруулж байна. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага
2021-01-12 10:50:09 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна. Үүнд: Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/ Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/ Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/ Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/ Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/ Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/ Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө. 2. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ. /Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./ Жич: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.
Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна
2021-01-12 10:40:41 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийгмийн хамгааллын салбарыг бүрэн цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/ хөтлөх журмыг шинэчлэн, Үндэсний Статистикийн хороогоор зөвшөөрүүлж, Сангийн яамтай хамтран баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар цахимжуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цахимжуулах ажлыг хэрэгжүүлснээр дараах давуу талууд бий болох юм. Эх сурвалж:Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
"Хулгайн зам"-аар зорчигч тээвэрлэвэл автомашиныг хураах хүртэл арга хэмжээ авна
2021-01-08 12:05:02 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХууль хяналтын байгууллагуудаас Хулгайн зам хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хотоос орох гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээнд хязгаар тогтоосон. Гэвч иргэд хулгайн буюу зөвшөөрөгдөөгүй шороон замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарсаар байгаа аж. Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой авто замаар Өмнөговь аймаг руу хүн тээвэр хийсэн 13 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 28 зорчигч, нийт 41 иргэнд 13 зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн Дархан-Уул аймаг руу хүн тээвэр хийсэн 12 тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 17 зорчигч, нийт 29 иргэнд 11 зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчвол хүлээлгэх хариуцлага нь хүнийг 500,000 төгрөгөөр торгох эсхүл 7-30 хоног баривчилна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед ийнхүү олон нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж буй энэ тохиолдолд зөрчил үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь Зөрчлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйл /Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах/-д зааснаар хураан авах хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй