Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын 2020 оны шинэчилсэн мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулъя
2021-01-07 11:47:32 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАвлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын хэмжээнд үргэлжилнэ. Шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргагч Та 2020 оны шинэчилсэн мэдүүлгээ https://meduuleg.iaac.mn/ цахим системээр мэдүүлж, баталгааны маягтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өөрийн байгууллагын мэдүүлэг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д өгч баталгаажуулна уу.
ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.БатмөнхГовь-Алтай, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрчээ. Эдгээр аймгийн малчдад энэ сард багтаан өвс, тэжээл хүргэхээр болоод байна. Тодруулбал, ирэх 7 хоногоос буюу 1 дүгээр сарын 11-нээс дээрх аймгийн малчид болон отроор яваа малчдад өвс, тэжээл хүргэх ажлыг ХХААХҮЯ бусад яам, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй аймгуудын 40 гаруй мянган малчин өрхөд Улсын нөөцөөс 3800 тонн өвсийг үнэ төлбөргүй, 1900 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлж олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын тусламж үзүүлж буй. Эдгээрийг өвөлжилт хүндэрч буй дээр дурдсан 5 аймгийн малчдад энэ сард багтаан хүргэж туслах юм. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүх сум, Өмнөговь аймгийн зарим суманд өвөлжилт хүндрээд байна. Эдгээр аймаг нь зуд болох эрсдэлтэй бүсэд орж байна гэлээ.
УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө
2021-01-06 11:01:52 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө. Мөн шүүгдэгч Л.Пүрэвбаатар нь 13.930.443 төгрөгийг хохирогч тал УБТЗ-ХХН-т нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг Монголын мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад олгуулахаар шийдвэрлэлээ. Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Иргэн та халдвараас сэргийлж цахим үйлчилгээг сонгоорой. Таwww.burtgel.mnсайтад нэвтэрч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9 лавлагаа, 1 хуулбар буюу нийт 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
Н.Тавинбэх: Цахилгааны төлбөрөө мэргэжлийн байгууллагаар шалгуулах боломжтой
2021-01-05 11:28:07 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЭрчим хүчний сайд Н.Тавинбэх зарим айл өрх, аж ахуйн нэгжээр орж, тэдний санал сэтгэгдлийг сонссон байна. Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр,Засгийн газраас 2020.12.01-2021.07.01 хүртэл цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурыг хөнгөлөх шийдвэр гарснаасхойш төлбөрийнталаар санал, гомдол хэрэглэгчдээс ирсээр байгаа тулсайд газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуурын заалтыг үндэслэн бичиж,эрчим хүчний төлбөр, тооцоо бодожирсэн.Хэрэглэгчийн төсөөлснөөсбуюу өмнөх сараас, өмнөх оны мөн үеийнхээс илүү гарсан бол магадлах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагад хандаад эргэлзээ, ойлгомжгүй байдлаа тодруулах боломжтой. Бид энэ асуудалд анхаарч, хүчнэмэгдүүлэн ажиллажбайна. Хэрэглэгчийн дуудлагыг хүлээн авч, санал гомдлыг барагдуулах болно гэв. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны иргэн О.Түвдэндорж, Сүүлийн бичилтээр манай төлбөр 150 гаруй мянган төгрөг байсан. Үүнээс 11 дүгээр сарын үлдэгдэл төлбөр болох 21 мянган төгрөгийг өөрөө төлсөн. Сайжруулсан түлш ч хямдарсан ньтом дэмжлэг болсон хэмээв. Хан-Уул дүүрэгт худалдаа эрхлэгч О.Цэрэндолгор, Цар тахлын нөхцөл байдал ард иргэд, төр засагт ч хэцүү байгаа. Манай хэрэглээнээс сард 300 мянган төгрөгийг төргаргаж байгаа ньтом дэмжлэг гэжээ. 2020 оны 12 дугаар сард нийслэлийн 361 мянган хэрэглэгчийн цахилгааны бичилт хийхэд37 090 хэрэглэгч өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү хэрэглээтэй гарчээ. Журамд зааснаарилүү гарсан хэрэглээний төлбөрийг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцах юм. Харин үлдсэн 330 мянган хэрэглэгч цахилгааны хөнгөлөлтөд 100 хувь хамрагджээ. .
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй