Халдварыг орон нутагт гаргахгүй байхыг онцгой анхааруулав

Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод тогтоогоод байгаа хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг шийдэх гэж байгаа билээ. Өнөөдөр болох Засгийн газрын хуралдааныг угтаж Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, тусгай эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын удирдлагуудтай цахим хурал хийсэн байна. Хурлаар: -Эрүүл мэндийн байгууллагуудад гарч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч буй Ковид 19 халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл; -Халдвар голомтлон гарсан Эрүүл мэндийн байгууллагуудын халдварыг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ; -КОВИД-19 халдварын хариу арга хэмжээний, тандалтын шинэчилсэн журам, тушаалын талаарх танилцуулга; -Гамшгаас хамгаалах хуулийн 11.3.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай мэдээлэл хийж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай санал солилцож, холбогдох үүрэг чиглэлүүдийг өгчээ. Цахим хурлаас Эрүүл мэндийн байгууллагууд саналаа албан бичгээр ирүүлэх; Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, албан даалгавар, журмыг сайтар уншиж, танилцаж, дасгал сургуулилт хийх; Эрүүл мэндийн яамнаас саналыг нэгтгэн нийтээр дагаж мөрдөх түр журамд өөрчлөлт оруулах саналг УОК-д хүргүүлэх; Халдварыг хөдөө орон нутагт гаргахгүй байх тахлаар бүх хүчээ дайчлан, холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах; НМХГ-ын албан шаардлагыг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхасуудлыг яаралтай шийдвэрлэх; Шинжилгээгүй очсон, хүнс тээврийн жолооч нарт тухайн аймгийн Онцгой комисс хяналт тавих, ачаа бараа буулгахдаа цөөхөн хүнтэй байх, орон нутагт аль болох удаахгүй байх зохицуулалт хийх; Лаборатори байгуулж,PCR шинжилгэ хийх аппаратыг 01 дүгээр сарын 10-15-ны хооронд суурилуулах дүүргийн ЭМТ, аймгийн нэгдсэн эмнэлэг өрөө тасалгаагаа бэлтгэж бэлэн болгох, эмч мэргэжилтнээ сургах; Аймгийн нэгдсэн эмнэлгүүд хавдрын үеийн химийн эмчилгээг хийх ажлаа эрчимжүүлэх; Эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн цэвэрлэх байгууламж, хог хаягдлын менежментэд хөндлөнгийн үнэлгээг хийлгэж, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, тайланг Эрүүл мэндийн яаманд ирүүлэх шийдвэрүүдийг гаргав.

Цахилгаан эрчим хүчний асуудлаар иргэдийн санал хүсэлтийг авах утсыг нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулж эхэллээ

Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэйхолбогдуулан УБЦТС ТӨХК7004-7004утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийнсанал хүсэлтийг нь авах юм байна. Тус компани нь Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сумын нийт 400,000 орчим хэрэглэгчийг манай компани цахилгаан эрчим хүчээр хангадаг юм. Нэмэлт дугаарууд ньажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой. Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье хэмээн тайлбар өгч байсан билээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛЬ, ШИЙДВЭРҮҮД

Ирэх жил ЖДҮ-ийгдэмжих сангийн зардлыг тэглэсэн,сурагчид Үдийн цай хөтөлбөрт хамрагдаж, ЭМД-ын сангаас тусламж үйлчилгээний бүх зардлыг хариуцах он байх нь. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль, шийдвэрүүдээс онцлонтанилцуулж байна. ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ ЦАХИЛГААН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАНА Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял биш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж цахим бугуйвч зүүлгэхээр болсон билээ. Эрүүгийн хуульд заасан уг ял нь 2021 оны нэгдүгээр сарын 1-нээсхэрэгжиж эхлэх юм. Энэхүү ял нь хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээстусгаарлахгүйгээражил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэмээн албаныхан үзэж байгаа юм. Цахим бугуйвч хэрэглэснээр улсын төсөвт хорих ял эдлүүлэх зардлаас гурван тэрбум төгрөгхэмнэгдэнэ.Хэрэв цахилгаан бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол хорих ял болгон хүндрүүлж шийтгэх аж. НДШ-ИЙГ2021 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1-Н ГЭХЭД 17%-Д ХҮРГЭЖ БУУРУУЛНА КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаарНДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөжээ. НДШ-ийг2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээсаравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. 2020 оны 10-12 дугаар сардНДШ-ийгажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 1-нээсэхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогчААН, даатгуулагч ньНДШ-ийг22%-аар төлөхөөр байв. Харин Засгийн газрын шийдвэрээр ирэх оны эхний хагас жилдНДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлнө. ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ ЭМД-ЫНСАНГААС ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээсэхлэндаатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ынсангаас төлүүлэх боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээсмөрдөхгүй болсон. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаарыг 2 сая төгрөг байхаар тогтоосон. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг. СУРАГЧИД ҮДИЙН ХООЛ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 дугаар ангийн суралцагчид Үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж эхлэх бөгөөд2023 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх суралцагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах юм. АТГ-ЫНДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОЖ, УИХ ТОМИЛНО Авлигынэсрэг хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулснаар, уг хууль ирэх оны нэгдүгээр сарын хэрэгжиж эхэлнэ. Авлигатайтэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хуралтомилгоонысонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилдог болно. МөнАТГ-ындэд даргыгАТГ-ындаргын санал болгосноор Улсын Их Хуралтомилгоонысонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. МөрдөгдөжбуйАвлигынэсрэг хуулийн 21-р зүйлд Авлигатайтэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно гэж тусгасан байдаг. 2021 ОНД ТӨСВӨӨСЖДҮ-ИЙН ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвтЖДҮ-ийгдэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл,ЖДҮДС-нд2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй, зөвхөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэх юм. 2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭСЯСЛИ АЖИЛЛАНА Засгийн газрын хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аасихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөддөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно.Эдгээрт амьжиргаанытүвшиндоогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм.

Нийслэлийн иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар самар түүх тохиолдлууд гарч байна

Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны 1 дүгээрсарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллаж байгаа юм. Тус хамгаалалтын захиргаа 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд дөрвөнхэсэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, хоёравтомашин, урд хэсэгт хоёротог, 18 хүн, гурванавтомашиныг буулгав. Түүнчлэнхуучин отгуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэдхөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм. Эх сурвалж:БОАЖЯ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV телевизийн Улаан бал нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараажээ. Энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяр олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд цацагдсан Улаан бал нэвтрүүлэгт Х.Нямбаатар сайд оролцохдоо сэтгүүлч Х.Мандахбаярын тухай хоёр ч удаа дурдаж, Яагаад Мандахбаяр юм уу, Гацуурт-ын Чинбаа Хэвлэлийн зөвлөлийн эзэн байх ёстой юм,Хэвлэлийн зөвлөлийг өөрсдөдөө хувьчилж авах гэж, өргөн хүрээтэй байгуулахаас айж байна гэж зарим сэтгүүлчдийг хардаж байгаа. Жишээлбэл, Мандахбаяр нарын хэвлэлийн хэдхэн эзэд хүмүүсээ надруу турхирч байгаа гэж харж байна гэсэн юм. Үүнийг сэтгүүлч Х.Мандахбаяр илт худал мэдээлэл түгээсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд, олон хүнд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл учир залруулга хийжээ. Тус залруулгадХ.Нямбаатар сайд Улаан бал нэвтрүүлэгт оролцохдоо Мандахбаяр хэвлэлийн эзэдтэй нийлж Хэвлэл мэдээллийн зөвлөлийг авах гээд байгаа юм гэж илт худал мэдээлэл түгээжээ. Олон хүнд буруу ойлголт төрүүлж байгаа учраас залруулга хийе. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хувь хүн авах, эзэмших ямар ч боломжгүй. 45 хүний удирдлагын бүрэлдэхүүнтэй, зургаан жилийн туршлага хуримтлуулсан энэ байгууллагыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын тал талын төлөөллүүд сайн дурын үндсэн дээр оролцож байгуулсан ТББ шүү дээ. Олон нийтийн хараан дор, манай салбарын өндөр хяналтанд ажилладаг. Миний бие ХМЗ-д ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Харин жирийн сэтгүүлчийн хувьд тус байгууллагыг хүлээн зөвшөөрч, ёс зүйн кодыг нь дагаж мөрдөж ажилладаг. Тэнд ажиллаж байгаа олон хүний хөдөлмөр зүтгэл, ажил хэргийн нэр хүндийг ингэж гүтгэн харлуулж болдог юмуу. Хуульзүй дотоод хэргийн сайдын хийх ажил энэ мөн үү. Төрийн сайд ийм хариуцлагагүй үг хэлж болох уу. Эрхэм сайдын гаргасан энэхүү үйлдэл бол Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээ тараах заалтыг шууд зөрчиж буй хэрэг. Гүтгэлэг ч мөн. Мэдээж энэ явдал иргэн миний нэр төр, алдар хүндэд хор хохирол учруулж байна гэжээ. Гэхдээ тэрбээр Х.Нямбаатар сайдын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн уг илт худал мэдээллийн дагуу хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэж мэдэгджээ. Тодруулбал тэрбээр Х.Нямбаатар хардах эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ талаар сэтгүүлч Х.МандахбаярГэвч би сайдын талаар цагдаа, шүүхэд гомдол гаргахгүй. Сайд миний талаар буруу үзэл бодолтой, ташаа ойлголттой байгаа учраас харин залруулга тайлбар хийлээ. Иргэн Х.Нямбаатар намайг хардах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин төрийн сайд хүн ийм ёсзүйн алдаа бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаж боломгүй. Х.Нямбаатар сайдад ард иргэдийнхээ төлөө хийсэн зөв зүйтэй олон ажил бий. Зарим үйл хэргийг нь дэмжиж, нөхөрлөж явсан үе ч бий. Гэвч хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар Х.Нямбаатар маш буруу ойлголттой байна. Ойрын өдрүүдэд түүний хийж буй мэдэгдэл, ярилцлагууд нийгэмд асар буруу мэдээлэл түгээж байгааг эрс шүүмжилж байна. Энэ үйлдлээрээ ардчилсан нийгэмд байж боломгүй дэглэм тогтоохыг санаархаж байгаа дарангуйлагчийн дүрийг тэр өөртөө бүрдүүлж байна. Тиймээс бид тэмцлийн хэлбэрт шилжиж байна. Өчигдөр /2020.12.16/ Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний зөвлөл нэртэй үндэсний хэмжээний зөвшилцлийн механизмд 21 нэгэн эвлэл, холбоод нэгдлээ. Миний бие нэг ажлын хэсгийг нь ахалж ажиллах боллоо. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэн даруй татаж авахыг Х.Нямбаатар сайдаас хатуу шаардаж байна. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын саналыг үндэслэн боловсруулахыг шаардаж байна гэжээ. Мөн сэтгүүлч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг өөрийн саналаар хүлээлгэн өгснөө дурдсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.