Өөрийгөө шударга хуульч гэдэг О.Баасанхүү АН-ын 100 саяын схемийг хүлээн зөвшөөрсөн нь ичгэвтэр
2020-04-22 18:23:46 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-ынхан өнөөдөр цэцэгтэй, тугтай намын гишүүнээрээ ёслол төгөлдөр угтан авлаа. Саяхан л нэг нэгнийгээ худалч, хулгайчаараа дуудаж, нэг нүдээрээ ч үзэхгүй байсан тэд сонгуулийн өмнөхөн ийнхүү цэцгийн баглаатай уулзав. Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байдаггүй зөвхөн түүнийг давсан эрх ашиг гэж бий гэдэг үг өөрийн эрхгүй санаанд буув. Учир нь О.Баасанхүү гишүүний үг, үйлдэл үргэлж тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг. Эрх ашиг хаана байна, тэнд ойж буудаг хүн гэвэл хилсэдсэн болохгүй. Ц.Нямдорж гишүүн О.Баасанхүүг нэгэнтээ Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж их улс төрд орж ирсэн гэж тодорхойлсон билээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа олон нийтэд танигдаж, МАХН-аас улс төрийн гараагаа эхэлж, парламентад хоёр удаа сонгогдоод байгаа нь үнэн билээ. Гэвч Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр Н.Энхбаяртай эв түнжингүй болж, МАХН-ын албан бус даргаар өөрийгөө томилсон ч намын гишүүдийн дэмжлэг аваагүй учир амжилт олж чадсангүй. Нэгэн цагт хаан мэт тахин шүтэж явсан Н.Энхбаярыгаа О.Баасанхүү гишүүн байнга шүүмжлэх ажлыг сүүлийн хэдэн сар идэвхитэй хийж байгаа билээ. Энэ парламентын үед О.Баасанхүү гишүүн гэнэтхэн л шударга гишүүний дүр эсгэж, гар утсаараа дамжуулан гишүүдийн ирцийг бүртгэх Тамгын газрын ажлыг сайн дураараа хийх болсон. Хууль бус үйлдэлтэй шударгаар тэмцэж, парламент дахь сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэнэ гэж ярьж байсан шударга гишүүн О.Баасанхүү ийнхүү АН-ын дарга С.Эрдэнийн хавханд өөрөө гүйгээд орчихлоо. Түүнийг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг намдаа тушаасан гэх мэдээллийг Херо Холдинг компанийн захирал Х.Ганхуяг олон нийтэд цацсан. Гэвч О.Баасанхүү гишүүн түүнийг энэ мэдээллийнх нь төлөө шүүхэд өгч, 100 сая төгрөг гаргуулан АН-аас нэр дэвшинэ гэх хачирхалтай мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү гишүүн АН-ын 100 саяар Их хурлын гишүүний суудлыг наймаалцах С.Эрдэнийн схемийн дэмжигчдийн нэг байжээ. Парламентын хуульч гишүүдийн нэг гэдгээрээ өөрийгөө дөвийлгөх дуртай О.Баасанхүү гишүүн ийнхүү Үндсэн хуулийн суурь зарчим, Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн АН-ын 100 саяын схемийг хүлээн зөвшөөрсөн нь ичгэвтэр хэрэг байлаа. Өнөөдөр АН-д цэцгий баглаатай сүржин элссэн О.Баасанхүү гишүүнийг цаана л нэг гунигтай яг л АН-д барьцаалагдсан юм шиг харагдаж байна гэж нийгмийн цахим сүлжээгээр бичжээ. МАХН-д гадуурхагдаж, тойрогтоо гундуу-хан байгаа түүнд АН-ыг сонгохоос өөр улс төрийн нүүдэл байгаагүй байж мэднэ. Гэхдээ үзэл бодлоосоо урваж, улс төрийн хожоо эрх ашгаа нэгдүгээрт тавьсан түүнд тойргийн сонгогчид нь итгэл үзүүлэх эсэх нь улам эргэлзээтэй боллоо. С.Өрлөг
Иргэдийн шударга тэмцэл СТРАТО-гийн хууль бус шороон замын тээврийг ЗОГСООЛОО
2020-04-19 12:38:31 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБайгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ, Хил хязгааргүй алхам ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагын үр дүнд хүрч 2020.04.17-ны өдөрЗам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оноос эхлэн Страто ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд говийн гурван аймгийн долоон сумын 13 багийн нутгаар дамжин хүнд даацын машинаар тээвэр хийж эхэлсэн байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийж эхэлсэн юм. Энэ цагаас хойш 430 км үргэлжилсэн шороон зам үүсч 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд дунд амьдарч иржээ. Улмаар нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд дор бүрнээ эсэргүүцэж, шороон замын тээврээ зогсоохыг шаардаж байсан ч нүүрс тээврийн компаниуд олон нийтийн эрх ашгийг үл тоон хууль бус замаар тээврээ үргэлжлүүлсээр ирсэн. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай замтайбайх ёстой. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 379 дугаар тогтоолоор батлагдсан Тусгай зориулалтын авто зам, байгууламж барих, ашиглах журам-д нийцсэн хатуу хучилттай автозамаар тээвэр хийх үүрэгтэй. Түүнчлэн говийн эмзэг сул хөрс, байгаль орчинд маш ихээр хохирол учруулж, мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл алдагдаж байгаа юм. Тиймээс малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж, арга мухардахдаа иргэний нийгмийн байгууллагуудад хандсан юм. Улмаар нутаг усаа алдаж буй иргэдийн тэмцлийг Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар нэгтгэж, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тууштай тэмцлийг орон нутгийн удирдлагууд ч хүч хавсран дэмжиж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлж байв. Тасралтгүй шороо босгож буй тээврийг эсэргүүцсэн малчид ч тэмцэл хийж, жолооч, малчдын дунд үл ойлголцол, маргаан дэгдэхэд ч хүрч байсан нь саяхан. Улмаар 10 гаруй хоногийн өмнө Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ, Хил хязгааргүй алхам ТББ-ынхан газар дээр нь очиж танилцсан. Мөн ТВ-8 телевизийн Экологийн цаг багийн хамтарсан сурвалжилгаар СТРАТО ХХК-ийн үүсгэсэн нүүрс тээврийн хууль бус замын уршгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан км зайд нүүрсний тээврийн 39 салаа шороон зам үүссэнийг баримтаар нотолж олон нийтэд хүргэсэн юм.Тээврийн жолооч нарын зүгээс ч шороон замын тээврийг буруушааж, хууль, журмын дагуу хатуу хучилттай зам тавихыг шаардаж буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байлаа. Эцэст нь иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлага үр дүнд хүрч, өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо. Энэхүү шийдвэрийн дараа Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаярэнэ талаар Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Их дэлгэмэл ингүүмэл ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон албан ёсны шийдвэр гарлаа. Өнөөдөр ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар Страто ХХК-ийн эхлүүлсэн 3 аймгийн 7 сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтанд хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье хэмээв. Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.БаярсайханГовийн иргэд, малчид, Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ, ТВ8 телевизийн Экологийн цаг нэвтрүүлэг, Хил хязгааргүй алхам ТББ-ын хамтарсан тэмцэл Страто ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс Страто ХХК чөлөөлөгдөхгүй хэмээн байр сууриа илэрхийллээ. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлагуудын хамтарсан шударга тэмцэл ийн ялалт байгуулж, энгийн ард иргэд, малчдынхаа амьдрах орчин, байгаль эхээ хамгаалах үндсийг бүрдүүлж чадсан жишиг энэ боллоо.
УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2020-04-16 08:27:19 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх товтой байсан. Шүүххуралдааны хэлэлцүүлэгт:Шүүгдэгч Л.Пүрэвбаатараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ. Эх сурвалж:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдааг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа; 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.
Хотын хэмжээнд хууль бусаар олгосон газрын эрхийг цуцална
2020-04-13 10:04:16 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй