Тайлбар

2020-10-16 13:34:07 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй
Тайлбар

Нийгмийн сүлжээний isee.mn цахим хуудаст Г.Занданшатарын захирамжийн дагуу Ж.Бямбадоржид 50 гаруй сая төгрөгийн тэтгэмж олгожээ гэсэн мэдээлэл гарсан байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга асан Ж.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 68 дугаар захирамж гарсан билээ. Комиссын дарга асан Ж.Бямбадорж нь төрийн албанд 40 жил ажилласан төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасны дагуу тэтгэмж авах эрхтэй болно. Үүний дагуу хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, тэтгэмж олгосон болно. Гэтэл энэ асуудлаар isee.mn зэрэг цахим хуудаст УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, зохих байгууллагуудад үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлсэн мэтээр ташаа ойлголт төрүүлэх мэдээлэл түгээсэн байх тул энэхүү тайлбарыг хийж байна. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Нийтэлсэн:
НДЕГ-т хадгалагдаж байсан 13 сая цаасан баримт бичгийг цахимд шилжүүлжээ

​ Нийгмийн даатгалын баримт материалуудыг цахим сүлжээнд оруулах ажил явагдаж байна.Ингэснээр 1995 онд Нийгмийн даатгалын тухай хууль батлагдсанаас хойш НДЕГ-т цугларсан 13 сая цаасан баримт бичгийг цахимжуулан ашиглаж эхэлжээ. Цахимд шилжсэнээр тэтгэвэр тогтоолгоход 1995 оноос хойш хөдөлмөр эрхэлсэн баримтыг тухайн үед ажиллаж байсан аймаг, сум, баг хороогоор явахгүй өөрийн оршин суугаа Нийгмийн даатгалын хэлтэст хандан цахимаар лавлагаа авах боломж бүрдсэн байна. Одоо 1995 оноос өмнөх баримтуудыг цахимд шилжүүлэх бөгөөд энэ чиглэлээр Архивын ерөнхий газартай хамтарч, аймаг, сум, орон нутагт хадгалагдаж буй цаасан архивыг цахимжуулснаар улсын хэмжээний цогц цахим архив үүснэ хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ. Мөн сайн дурын даатгалын гэрээг гар утасны апликэйшн, НДЕГ-ын цахим хуудсаар нэвтрэн байгуулах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр иргэн Нийгмийн даатгалын хэлтэст очихгүйгээр сайн дурын даатгалыг гэрээ байгуулах, хугацааг сунгах, төлбөрөө төлөх боломж бүрдсэн бөгөөд Монголдоо төдийгүй гадаадад байгаа иргэд Нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах боломж бүрдэж буй юм.Гадаадад байгаа иргэд Монголд байгаа аль нэг банкны дансаар дамжуулан төлбөрөө шилжүүлнэ.

БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой цахим луйврын гэх хэргийг зохион байгуулсан 15 хүнийг энэ сарын 23-нд шүүнэ

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал2019 онд болсон. Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 23-нд товлогджээ. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь/залилах/хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь/залилах/хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Нийт 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр товлон зарлагдаж, 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж,гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэжээ. Эх сурвалж:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

Д.Сарангэрэл: Фэйсбүүкийг хаах албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх

Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк дэх албан ёсны хуудсаар Д.Сарангэрэл сайднэгэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр фэйсбүүкийг хаах эсэх талаар мөн оросоос ирсэн монгол оюутнуудын талаар байр сууриа илэрхийлжээ. Эрүүл мэндийн сайд Д.СарангэрэлСүүлийн хэдэн өдөр Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ гэсэн байр суурь сошиалд зарим хүн илэрхийлж байна. Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. ФБ бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж. Харин ФБ худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй. Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай. Энэ тухай бичих болсон маань учиртай. ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд таарсан унаандаа суугаад 80-лаа эх орноо тэмцээд ирсэн. Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр сэжигтэйд тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ. Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна. Үүнийг өдөр бүр корона нэгээр нэмэгдэж байна. Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна гэж загнаж шүүмжилж байна. Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ. Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авсанаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байхсан бус уу. Харин та бид хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхын төлөө хамтын хүчээр хичээн зүтгэх нь хамгийн чухал. Үүний төлөө юу хийхийг Та бүхэн маань мэднэ. Зарим нэг орны иргэд ирэх 7 хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Тиймээс одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй гэжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.