ШУУРХАЙ: “СТРАТО” ХХК-ийн эсрэг малчид босож эхэллээ
2020-03-26 12:36:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэллээ. Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоожээ. Тэмцэл эхлүүлсэн малчид нүүрсний тээврийн замыг хааж, ээлжээр хонох байдлаар манаанд гарч эхэлсэн бөгөөд Хангийн Хэц гэдэг газарт байрлаж байгаа юм байна. Мөн хорио цээрийн дэглэм тогтоосон үед малчид ийм эрсдэлтэй алхам хийж байгаа тул Өмнөговь аймгийн Онцгой комиссоор уламжлуулан Улсын онцгой комисст өргөдөл гарган, хүргүүлжээ. (Өргөдлийн дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу) Эрдэнэс Таван толгой ХК-иас Чойр, Шивээговийн чиглэлд говийн дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин 430 гаруй км шороон замаар цувж байгаа нүүрсний тээврийн хууль бус үйлдлийг зогсоохоор Цогтцэцийн иргэд, малчидтай Өлзийт, Баянжаргалан зэрэг сумынхан нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор сум, орон нутгийн засаг захиргаанаас Өмнөговь аймгийн Онцгой комисстнөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга О.Бадарч Улсын хэмжээнд онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед олныг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийх хориотой. Гэвч бид арга ядсандаа ийм шийдэлд хүрч байгаа малчдынхаа зовлонг ойлгохоос аргагүй байна. Иймд эхний ээлжинд Билгэх багийн нутагт нүүрсний тээврийн машин зогсоож, ээлжээр хонож байгаа малчиддаа нэг удаагийн амны хаалт болон хамгаалалтын битүү хувцас зэргийг хүргүүлсэн. Мөн заавар, зөвлөгөө өгөөд энэ талаараа аймгийн ОБК-т албан ёсоор мэдээлээд байна гэсэн тайлбар өглөө. ӨРГӨДӨЛ СТРАТО-гийн балаг буюу БОДИТ БАЙДАЛ (Өмнөговь, Цогтцэций сум, Билгэх баг. Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2020.03.18) БИЧЛЭГ ҮЗЭХ
Цагдаагийн байгууллагаас “Архигүй орчин” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна
2020-03-12 10:13:14 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЦагдаагийн байгууллагаас Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байсан бол шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчилд, өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд хууль сурталчлах, шалтгаан нөхцлийг арилгах, хөршийн холбоог сайжруулах, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 26-ний өдрийг хүртэлх хугацаанд АРХИГҮЙ ОРЧИН арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн дуудлага мэдээллийг өмнөх жилтэй харьцуулахад 740 нэгжээр 10.9 хувиар, хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 22.9% буурсан эерэг үзүүлэлттэй байгаа чахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал гэр бүлийн гишүүд архидан согтуурч, бие биедээ гэмтэл учруулах, найз нөхдийнхөө гэрт цугларч архидан согтуурсны улмаас зодолдох, эрүүл мэндээрээ хохирох гэх мэт дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна. Иймд иргэд та бүхэн гэртээ гадны зочин, айлчин хүлээн авах, баяр ёслол тэмдэглэх, архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг биелүүлж, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлан өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС
Томоохон худалдааны төв, зах, супермаркетуудын үйл ажиллагааг зогсоохгүй
2020-03-11 11:18:16 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУлсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Өнгөрөгч 02 дугаар сарын 29-ны өдөр Франц-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн Б-ээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна, энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай гэдгийг онцолж хэллээ. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриаллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна
2020-02-17 13:02:54 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Энэхүү нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сутайн буянт ХХК, ЭмСИД ХХК, Автотерминал ХХК, Тэнүүн Огоо ХХК, Эс Энд Эй ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ. Иргэд, зорчигчид ч мөн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын ажилд сэтгэл хангалуун байгаагаа нийслэлийн засаг даргын тамгын газарт ирүүлсэн байна. Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлжээ. Энэ сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА д үүрэг болголоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
НОК: АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙЖ, ААВ ЭЭЖЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2020-02-17 12:59:05 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.ТөмөрбаатарМонгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхий нийтэд коронавирусын 64161 тохиолдол бүртгэгдэж,1485 хүн нас барсан, 6891 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас авсан давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллага иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс 24 цагаар зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна гэв. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.ЭрдэнэчулуунМонгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.Харин арга хэмжээ авах багийг НМХГ-т байгуулаад явж байна. НМХГ-аас нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангаад байна.НМХГ-аас 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Нийслэлийн Засаг Даргын 168 дугаар захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. 889 аж ахуй нэгжийн баар, караоке зэрэгт хяналт хийж зөрчил тухай бүрт хариуцлага тооцон ажиллалаа.Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон гэж мэдэгдлээ. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн нийслэлд хийгдэж байгаа ариутгал халдавргүйтгэлийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гээд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийлээ. Холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд ариутгалыг хийж байна. Мэргэжлийн байгууллагаас ариутгалын бодисыг шинжилсэн. Мөн нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэгрүү зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.Мөн төмөр хайс хашлага тэмдэг тэмдэглэгээг угаах ажлыг зохион байнагэв. Ийнхүү урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Өглөө болгон нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна.Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна.Энэ хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.Мөн хуралдааны төгсгөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй