Боловсрол,соёл, шинжлэх ухаанысайдын А/490 тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуусталүргэлжилнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах Хүүхэд багачуудыг томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дулаан хувцаслах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх Гэрт нь ганцааранг нь үлдээж эрсдэлд орох нөхцлийг үүсгэхгүй байх Цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, гэрээс гарахдаа тог цахилгаанаа байнга салгах Сайжруулсан түлшний галлагаатай зуухны галлагаа, битүүмжлэлийг байнга шалгаж, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэх Дээрх аюулгүй байдлын заавар зөвлөмжийг эцэг эхчүүд та бүхэн хэрэгжүүлж ажилласнаар хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхболомжтойг сануулж байна Нийслэлийн Онцгой Байдлын Газар
Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байтай боллоо
2019-12-24 11:05:55 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйБагахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1983 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 377 дугаар тушаалаар Төмөр замын Багахангай зангилааны цагдан сэргийлэх групп нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, Төмөр замын цагдаагийн хэлтэст харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад Нийгмийг аюулгаас хамгаалах яамны сайдын 1990 оны 170 дугаар зарлигаар тасгийн зохион байгуулалтанд орж өрх тусгаарлан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/231 дүгээр тушаалаар Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс болон өргөжсөн юм. Тус хэлтэс нь дээрх хугацаанд Төмөр замын өртөө, байрны орц, Багахангай дүүргийн засаг даргын тамгын газрын байр зэрэг газруудад үйл ажиллагаа явуулан өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн бие даасан байргүйгээр ажил үүргээ гүйцэтгэж ирсэн билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд тус барилгын хөрөнгө оруулалтыг Монгол улсын 2019 оны төсөвт суулган шийдвэрлэж, барилгын ажлын зураг төслийг Ачинскийн ХХК-аар гүйцэтгүүлэн, Их даян бүүвэй ХХК гүйцэтгэгчээр шалгарч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс барилгын ажлыг эхлүүлэн, мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар 1.123.955.645 төгрөгийн гэрээ байгуулснаар энэ оны 12 дугаар сарын 23-ны өдөр ийнхүү шинэ байртай боллоо. Тус барилгын суурь нь 20х15 хэмжээтэй бөгөөд нийт 1200м2 талбайтай жижүүрийн шуурхай алба, хурлын болон албаны сургалтын танхим, бялдаржуулах танхим, эрүүлжүүлэх саатуулах байр, мэдүүлэг авах өрөө, алба хаагчдын ажлын өрөө, 6 автомашины дулаан зогсоолтой байхаар төлөвлөгдөн зураг төслийн дагуу баригдаж дууссан. Уг шинэ байрны нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын төлөөллүүд болон барилгын ажлыг гүйцэтгэсэн Их даян бүүвэй компаний удирдлагууд оролцсон юм. Нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас шинэ тавилга худалдан авахад зориулж 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ирэх 2020 онд байрны тохижилтод зориулж дүүргийн засаг даргын тамгын газраас 20 сая төгрөгийг төсөвлөхөөр болсон. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас тус цагдаагийн хэлтсийн албаны үйл ажиллагаанд ашиглагдах автомашин 1, мотоцикл 2 бэлэглэсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал амарна. Үүнтэй холбогдуулан доорх хуваарийн дагуу ажиллахыг мэдэгдэж байна. Энэ оны визийн мэдүүлгийг 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авах ба 12 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зөвхөн визний хариуг буцаан олгоно. Иймд та бүхэн оны эцэс болон ирэх оны эхээр Япон Улсад зорчихоор төлөвлөж буй бол явах өдрөө сайтар тооцон визээ мэдүүлнэ үү. Жич: 12 дугаар сарын 23, 24-ны өдрүүд мөн 2020 оны 1 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ачаалал ихтэй байх тул визээ аль болох эрт мэдүүлэхийг хүсье. Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консул, Харуул хамгаалалтын хэлтэс
Гадаадын иргэн, харьяатын газрын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан тэргүүний албан хаагчийг жил бүр Хүндэт дэвтэр-т нэрийг нь бичиж алдаршуулдаг уламжлалтай. Энэ удаад Виз зөвшөөрөл, харьяатын газрын ахлах мэргэжилтэн Хичээнгүйн Энхжаргалыг байгууллагын Хүндэт дэвтэр-т гарын үсэг зуруулж батламжлав. Тэрээр хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийг сайжруулах, олон улсын жишигт дүйцэхүйц бүртгэлийн системийг бий болгох зорилгоор E-immigration төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хилийн боомтын техник, тоног төхөөрөмж, бүртгэлийн системийг бүхэлд нь шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулснаас гадна 2019 онытавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар бүртгэж хариу өгөх үйлчилгээг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Эх сурвалж: ГИХГ
Автомашин ачилтын компаниудад үүрэг, даалгавар өглөө
2019-12-20 10:12:50 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов. Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Иргэдээс автомашин ачилттай холбоотой нэлээдгүй санал гомдол ирсний дагуу өнөөдөр та бүхнийг дуудаж уулзаад байна. Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явах зэрэг гомдлууд баримттайгаа надад байна. Тухайлбал өнөөдөр өглөө Тоёото маркийн автомашиныг хөндлөн чирээд явж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Энэ мэтчилэн ачилтын компаниудтай холбоотой гомдол санал манай ажлын албанд ч, Засаг даргын албанд ч их ирсээр байна. Тухайн машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй. Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж байгууллага зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж, дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулан алдаа дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгож, манай Авто замын хөгжлийн газраас шалгалт хийж байгаа. Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас та бүхний үйл ажиллагаанд тогтмол хяналтаа тавьж, шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулах тал дээр ажиллана. Мөн иргэдэд НӨАТ-ын баримт өгдөг асуудлыг удаа дараа холбогдох газруудад нь тавьж байгаа. Энэ асуудлыг шийдүүлэх тал дээр бид өөрсдөөс хамаарах бүх ажлуудыг хийх болно. Програмын асуудлыг шийдүүлэх, ажлыг нь хурдлуулах тал дээр анхаарья гэлээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Энэ тохиолдолд ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаа илүү сайжруулна гэв. Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Програм хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болох гэж байна гэлээ. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн авто замын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу гэдэг асуулга тавиад Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүний эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг үүрэг даалгаврыг өглөө. Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй