Иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, сэтгэл ханамж дээшилжээ
2019-12-10 11:33:43 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЦагдаагийн байгууллагаас Ойлгоё хүндэлье нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн эрх, хууль ёсныашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой аж. Нийслэл хотод энэ оны эхний 11 сард нийт 19222 гэмт хэрэг бүртгэгдсэний 520 буюу 2,7 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 520 гэмт хэрэг нь өмнөх оны мөн үеэс 12 нэгжээр буюу 2,3 хувиар өсчээ. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2019 оны эхний 11 сард хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай 51902 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нийслэл хотод өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна. Дүүргүүдийн шүүх, прокурорын байгууллагуудтай ажлын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулжээ. Үүнийүр дүнд энэ оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 3806 этгээдийн үйлдсэн зөрчлийг материалжуулан шүүхэд санал хүргүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2,3 дахин нэмэгдсэн ажээ. Хүчирхийлэл үйлдэгчийн үйлдлийг цаг алдалгүй баримтжуулж шүүх, прокурорын байгууллагад санал хүргэснээр гэмт хэргийг бууруулах гол нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй зөрчилд нь тохирсон үр нөлөөтэй зөв шийтгэл болж, гэмт хэргийн үүд хаалгыг татахгүй байх, цаашид учрах үр дагавраас урьдчилан сэргийлсэн оновчтой арга хэмжээ болж байна хэмээн иргэд ам сайтай байна. Шүүх, прокурорын байгууллагуудтай хамтарч ажилласнаар хуулиар хүлээсэн чиг үүргүүд тодорхой хэмжээнд хангагдаж төр, засгийн бодлого, шийдвэр, ард иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, үнэмшил, сэтгэл ханамж дээшилсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж буй гэнэ.
СЗХ, ЖАЙКА-ын хамтарсан төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо
2019-12-09 10:28:53 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСанхүүгийн зохицуулах хороо, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төсөл нь компанийн бондын зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж, зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох байгууллага байгуулах болон биржийн бус арилжааны эрх зүй, зохицуулалт, тогтолцооны зарчмыг тодорхойлж боловсруулах, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа билээ. Энэ төслийн хамтарсан удирдах хороо (JCC)-ны 2019 оны анхдугаар хурал болж, 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2020 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсгол боллоо
2019-12-04 10:52:41 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ынХууль зүйн байнгын хорооноос Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Сонсголыг УИХ-ынгишүүн Н.Учрал даргалан явуулсан. Уг сонсголд УИХ-ынгишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ынгишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. УИХ-ынгишүүн Н.Учрал сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Цагаан тахал болсон энэ асуудлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаас нь хэлэлцэж байна. Хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгаад асуудал шийдэгдэхгүй. Мөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм. Олон улсын жишиг ч ийм байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад урлаг соёл, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал. 1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг байсан бол 2019 оны 9 дүгээр сарын 06-наас07-ндшилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байгааг илрүүлсэн. Иймээс энэ асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай. Хар тамхи сэтгэцэднөлөөтбодисын хор хөнөөлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарч хяналт тавьж байхыг хүсэж байна. Нийгмээрээ хар тамхитай тэмцэхийг уриалж байна гээд цаашид УИХ-аасзохион байгуулагдах ерөнхий хяналтын сонсголд иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцож байхыг урив. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байгааг албаныхан хэлж байна. 2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Холбогдогч нь 31.1 хувиарөсжээ. Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэднөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан хэлж байлаа. Үүний шалтгаан нь Нэгдүгээрт хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ойлголт муу, өөрийн бие махбод эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдлэггүйгээс болж энэ төрлийн бодисын хэрэглээ олширсон байна. Хоёрдугаарт, цагдаа, гааль зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаа энэ чиглэлд илүү эрчимжиж байгаатай ч холбож үзэж болох юм. Тиймээс үүнд арга хэмжээ авахын тулд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөтбодис хууль бусаар худалдаалах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэл чангарч байгаа юм байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтбодис хэрэглэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрдөг. Тиймээс иргэдээс хар тамхи хэрэглэсэн иргэнд оноох хариуцлагыг Эрүүгийн хуульд оруулах саналыг ХЗДХЯ-ндирүүлдэг байна. Гэвч Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцын дагуу дээрх саналыг хүлээн авах боломжгүй аж. Учир нь олон улсад мансууруулах бодис хэрэглэгчийг өвчтөн гэж үздэг бөгөөд өвчтөнийг мансууруулах бодисын хамаарлаас гаргах эмчилгээний стандартыг илүүболовсронгуйболгох, нийгэмшүүлэхэд анхаарч буйг ХЗДХЯ-ныГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлхэллээ. Тэрбээр, Сэтгэцэднөлөөтбодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ХЗДХЯ-наасболовсруулж батлуулсан. Энэ хүрээнд хар тамхитай тэмцэх хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ажлыг түлхүү хийж байна гэлээ. Дэлхийн 101 орны туршлагаас үзэхэд, мансуурах, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д таван жилийн өмнө 20 гаруй донтогч хяналтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 50-60 иргэн хэвтэн эмчлүүлэх болсон талаар тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлхэллээ. Тэрбээр, Хөгжингүй орнуудад ч эмчилгээний үр дүн сайн биш. Ихэнхдээ донтогчид орлуулахбодисоосбуцаад сэтгэцэднөлөөтбодистдонтох магадлал их байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь гол донтолтод өртөөд байгаа 19-35 насны залууст урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай. Дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг өөр дээрээ туршиж хэрэглэхгүй байхыг чухалчилж байна. Гэтэл манай өсвөр үеийн хүүхдүүд сонирхон хэрэглээд дуртай үедээбольчихожболно гэж ойлгодог. Гэвч мансууруулах, сэтгэцэднөлөөтбодис нь архинаас 60 дахин илүү донтуулах үйлчилгээтэй. Ингэснээр хүний бие сэтгэл тухайн бодисоо үгүйлэх, улмаар түүндээ бүх амьдралаа зориулдаг. Цаашлаад бүх бие эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээв. Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэднөлөөтбодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64,9 хувь нь 18-29 насны, 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна. Мансууруулах эм, сэтгэцэднөлөөтбодис хэрэглэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо урьд оноос 22 хувиар өссөн. Иймд энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэнтохиолдолдЭрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааран ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хилийн... дугаар ангид цэргийн алба хааж байгаа Увс аймгийн Давст сумын харьяат ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэ, Давст сумын харьяат ахлах байлдагч Т.Майдар нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг илрүүлж онцгой гавьяа байгууллаа. Хилчин хүний ур чадвар, эр зориг авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дээрх албан хаагчдад Хилийн ... дугаар ангийн захирагчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 209 дүгээр тушаалаар, ахлах байлдагч Т.Майдарт түрүүч цол, ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэд дэд түрүүч цол олгосон байна. Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ
Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирж байна. Энэ нь ямар нэг сугалаат уралдаан биш бөгөөд харин залилан мэхлэх гэмт хэрэг юм. Хэрэв та энэ төрлийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй.Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна гэж Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй