Ч.Гантулга: Зөвшөөрөлгүй, дураараа эхлүүлсэн ажлыг шууд зогсооно
2019-09-19 10:24:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийнИТХ-ынТэргүүлэгч Ч.Гантулга өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI,XXVхороодод ажиллаж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй зарим хашаа, хашлагыг буулгах, газар чөлөөлөх талаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийнVI хороо Бөхийнөргөөнийзүүн урд талд байрлах, хуучнаар шинэ сонголт дэлгүүрийн зүүн талд замдагуу зөвшөөрөлгүй хашлага барьсан байдалтай газар дээр нь танилцав. Иргэдийн зүгээс тус хашлагыг явган хүн зорчих хэсэгт барьж буй талаар бухимдалтай хандаж буйгаа олон нийтийн сүлжээгээр түгээж, эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл тус газарт Халиун уул гэх компани үйлчилгээний төв барьж буй бөгөөд өөрийн эзэмшлийн талбайгаас хашаа сунган барьсан, нийтийн эзэмшлийн талбайд цэцгийн мандал барьж буй хэмээн явган хүний зам дээр тоосгон хашлага барьсан нь иргэдийг ийнхүү бухимдуулаад байгаа аж. Ингэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэнэ. Ч.Гантулга: Зөвшөөрөлгүй, дураараа эхлүүлсэн ажлыг шууд зогсооно Ингээд НийслэлийнИТХ-ынТэргүүлэгч Ч.Гантулга тусасуудалтайхолбоотойгоор байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. -Нийтийн эзэмшлийн талбайруухашаагаа сунган барьсан байна. Та компанийн захиралтай уулзлаа. Ямар арга хэмжээ авах вэ? -Энэ ажлыг шууд зогсооно. Компанийн зүгээс энд цэцгийн мандал тарих, сандал байршуулах ажил хийж байгаа гэж байна. Гэвч энэ үйл ажиллагаа нь ямар ч зөвшөөрөлгүй, хашаагаа өөрийн эзэмшлийн талбайгаас метр гаруй сунгаж барьсан учраас хууль, журам зөрчиж байгаа юм. Ер нь 13 хорооллын VI, XV, XVIII,XXV хороодод энэ мэт хуулиас гадуур үйл ажиллагаанууд хийгдээд байгаа. Тэр болгоныг бид аль болох таслан зогсоож ажиллаж байна. Ер нь өнгөрсөн энэ 10 гаруй жилийн хугацаанд замбараагүй газар олголт, газрын төлөвлөлтийн дагуу ажиллаагүй байдал, бодлого, төлөвлөлт бурууявснаасболж өнөөдөр байшин хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай барих ч газаргүй болчихсон байгаа юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 10 гаруй байршилд улс нийслэлийн тоглоомын талбай барьж ажилласан. Нэмжногоонбайгууламж, тохижилт хийе гэхээрхарамсалтайнь дандаа хувийн компаниудын өмчлөлд оччихоод байгаа юм. Ингээд эргээд нийтийн тав тухыг хангах ямар нэгэн ажил хийх боломжгүй болчихсон. Шүүх дээр очоод төр өөрөө бурууддаг ийм байдал үүсчихсэн. Энэ мэт олон асуудал тулгарч байна. Гэтэл бидний зүгээс иргэдээс сонгогдсоны хувьдавто зам, явган замыг сайжруулъя, төрийн үйлчилгээ үзүүлж байгаа сургууль цэцэрлэгийн тоог олонболгоё, хүртээмжийг сайжруулъя,өргөтгөлүүдийгбарья, шинээр барья гэхээр газрын асуудалтай тулгарч байдаг. Тэгэхээр энэ бол яг л өнөөдөр энэ жишээнээс харагдаж байна л даа. Дураараа гарааш барьчихсан, явган хүний зам талбайрууорон сууцыг дураараа сунгасан, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаад авчихсан. Одоо бидзасчзалруулах гэж оролдож байна. Газарбүртдээр очиж ажиллаж байна. Хууль эрхзүйн хувьдхүндрэлүүд олон гарч байна. Цаг хугацаа их шаардаж байна. Шийдэх гарц нь Газрын алба нийтийн эзэмшлийн талбай дээр өмчлөх гэрчилгээтэй газруудынөмчлөгчтэйтохиролцож худалдаж авах арга л байна. Өөр хуулийн шийдэл алга. Тэгэхээр эзэмшиж байгаа эзэдтэй нь тохиролцож, байшин, хашаа, өргөтгөлүүдийг буулгах ажлыг хийж хэрэгжүүлнэ. -Сая та тухайн байгууллагад энэхүү нийтийн эзэмшлийн талбайд хийж буй үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавилаа. Иргэдээс зөвшөөрөл аваад барина гэж ярьж байна. Энэ боломжтой юу? -Бүх зүйл хуулийн хүрээнд явах ёстой. Энэ бол нийтийн эзэмшлийн зам талбай. Энэ жил төсөвт энэ замыг дагасан явган хүний замыг тавихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгч компанийг шалгаруулаад, ажлаа хийж байгаа. Тэгэхээр энэ байгууллага нийслэл дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж цэцгийн мандал барих, тохижилт хийх зөвшөөрлөө авах ёстой байсан. Мөн иргэдээс асуух ёстой байсан. Бид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс мод бут тарих ажил хийх гэж байна. Нийтийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж нэмэгдүүлэх гэж байна гэх ёстой байсан. Гэтэл энэ байгууллага шууд дураараа барьчихсан байна. Тиймээсэнэхүүүйл ажиллагааг бид шууд зогсооно. Ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн талбай дээр үүнийг барих боломжгүй гэсэн шийдвэр гаргавал шууд үйл ажиллагааг зогсоогоод, хашааг албадан буулгана. Надад энэ байгууллага хашаагаа сунгалаа гэсэн иргэдийн гомдол ирсэн. Гэтэл газар дээрээ ногоон байгууламж бариад байгаа юм шиг харагдаад байна. Үүнийг иргэд зөвөөр ойлгоод, өөрсдөө шийдэх ёстой. Миний зүгээс энэ талбайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр замаа өргөсгөөд явах хэрэгтэй гэж харж байгаа. Эх сурвалж: НИТХ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүүхдийн эрх, аюулгүй байдал сарын аяныг эхлүүлээд байгаа ба энэ хүрээнд Улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/235 дугаартай удирдамжийн дагуу боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг орон даяар хийж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд, Сайншанд суманд үйл ажиллагаа эрхлэх хүүхдийн 22 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 9 сургууль, үдийн цайны үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийг хамруулан хяналт хийжээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт мөн үзлэг шалгалт хийсэн байна. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллага, цэцэрлэг, сургуулийн удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач, нян судлалын лабораторийн эмч, лаборант, рентгэн кабинетын эмч, техникч нарт холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газар аяны 2 дугаар шатанд 11 сургууль, 8 цэцэрлэгийн хоол, үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн 32 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүн, 19 ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа
2019-09-19 09:58:04 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас НЗДТГ-т албан ёсоор нийслэл болон хоёр дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг хүлээлгэж өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа жендэрийн дэд хорооны даргын хувьд СХД, БЗД-ийн дүүргүүдийн дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын орлогч нарт нь гардуулж өгөв. Нийслэлийн дэд хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, НИТХ-ын чуулганаар 2019 онд багтаан хэлэлцүүлэхээр төлөвлөж холбогдох хүмүүст чиглэл өглөө. Тус хөтөлбөрүүд батлагдсанаар нийслэлийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, орон нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломж нэмэгдэх юм.
У.Хүрэлсүх: Хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал хөгжлийн гол шалгуур болж байна
2019-09-18 09:08:22 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилсан Илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох юм. Чуулга уулзалтаар Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулга уулзалтын нээлтэд оролцон төлөөлөгчд, зочдод амжилт хүслээ. Тэрээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих нь өөрчлөгдөж, хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг тэмдэглэв. Охид, эмэгтэйчүүдээ ажил орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана гэлээ. Илүү сайхан ирээдүйн төлөө олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэл, сум, дүүрэг болон гадаадын 10 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч, зочин оролцож байна. Чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголд багшлахаар ирсэн гадаадын иргэн 6 кг хар тамхи биедээ хадгалж байжээ
2019-09-17 09:37:30 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйИх Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь 2019 оны наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад ирсэн байна. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06 цаг 45 минутанд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилжээ. Уг иргэн нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн байжээ. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс хязгаарлалт тогтоох буюу хуучнаар хилийн хорих тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй