Нийслэлийн байгууллагууд өргөдөл гомдлыг цахим системээр хүлээн авч байна
2019-10-09 09:52:54 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйТөрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Ө.Сарангуатай ярилцлаа. -Төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт тэр дундаа өргөдөл, гомдлын систем цахим хэлбэрт шилжсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn, Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх явцыг хянах, мэдээллийг цахимаар авах нөхцөл бүрдсэн. -Иргэд хэрхэн eservice.ulaanbaatar.mn цахим системээс өргөдөл, гомдлын хариугаа харах боломжтой вэ? Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр бүртгүүлж, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд таньж баталгаажуулсны дараа тухайн хүний өмнө нь гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн тухай мэдээллийг Өргөдөл цэсээс харах боломжтой. -Нийслэлийн иргэд өөр ямар хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой вэ? Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Хотын дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарын утас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг салбаруудад, Eservice.ulaanbaatar.mn цахим хуудас, Check my service гар утасны аппликейшн, Хороо, НМХГ-ын тусгай дугаар, 131200 дугаарт мессэжээр гэх мэт олон эх сурвалжаар өргөдөл, гомдол гаргаж болно. Бид эдгээр эх сурвалжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлыг Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системд бүртгэн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаа болон чанарт хяналт тавин ажилладаг. -Иргэн өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт шийдэгдсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ? Бид өргөдөл, гомдол шийдвэрлэгдсэн даруйд иргэний гар утаст Таны өргөдлийн хариу гарлаа. Та өргөдлийн хариугаа eservice.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1200 утсанд хандаж авна уу гэсэн бичил зурвас хүргэдэг. Шийдвэрлэсэн өргөдлийн хариуны дэлгэрэнгүйг -ээс харах боломжтой байдаг. https://eservice.ulaanbaatar.mn/#/complaints энэ хаягаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах боломжтой. -Ярилцсанд баярлалаа. НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдав
2019-10-03 10:01:57 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЦагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нийслэл, дүүргийн салбар комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсов. Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхэд болох Сүхбаатар дүүргийн XXII хорооны иргэн П.Нарангэрэлийн ирүүлсэн өргөдлийн дагуу 300 000 төгрөгийн мөнгөн туслаж үзүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн хэлмэгдэгч Т.Дугарсүрэнгийн өргөдөлтэй холбоотойгоор Улсын төв архиваас баримт мэдээлэл дахин нягтлахаар боллоо. Дашрамд дурдахад, өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нийслэл, дүүргийн салбар комисстой хамтран хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж байгуулсан дурсгалын хөшөө, самбар, багана, суварга, нэрэмжит болгосон гудамж, талбай зэрэгт шаардлагатай засвар үйлчилгээг хийж, шинэчлэх, сэлбэх, тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Багануур дүүрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан 4 метр өндөр, шилэн хорго бүхий бурхны хөшөөг бүтээжээ. Мөн улс, нийслэлийн комиссоос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран Хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Сонгинохайрхан уулын ар бэлд байрлах дурсгалын хөшөөний орчмыг сэргээн засварлах ажлыг хийжээ. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
2019-09-20 13:55:29 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, 6 буудлын Оргил салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 105 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.
Бригадын генерал Жозеф Ж.Стрефийг хүлээн авч уулзлаа
2019-09-19 10:28:31 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйАНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, бригадын генерал Жозеф Ж.Стрефийг 9 дүгээр сарын 18-ны өдөр БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар тус бүр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд 2019 он бол хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааны онцлох жил болж байна. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд АНУ-д, АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Монгол Улсад харилцан айлчлал хийлээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, тусгай хүчний командлагч зэрэг томоохон төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хааны эрэлд энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд АНУ-ын Аляска мужийн Хуурай замын цэргийн хүчин тогтмол оролцож ирсэн нь бидний хамтын ажиллагаа өргөжиж буйг илэрхийлнэ гээд олон асуудлаар санал солилцсон юм. Эх сурвалж: Батлан хамгаалах яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй